Бичлэгийн тоо 3,329

Японы Спортын сайд огцорч, хагас жилийн цалингаа улсдаа эргүүлэн өгнө

Японы Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, техникийн сайд Хакубун Симомура "Ёёги" хэмээх шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажилтай холбоотой дуулиан шуугианы хариуцлагыг хүлээхэд бэлэн гэдгээ харуулан сайдын хагас жилийн цалин болон шагналаа улсдаа эргүүлэн өгөхөөр болжээ. Уг цэнгэлдэх хүрээлэн нь 2020 онд Токио хотноо зохион байгуулах Олимпийн наадмын гол байгууламж болох юм.

Симомура улсад нийтдээ 900 мянган иен /7.5 мянган доллар/ эргүүлэн өгнө. Үүнд түүний парламентын гишүүний цалин хамаарахгүй байна. Түүнээс гадна өндөр албан тушаалын өөр хэд хэдэн түшмэл цалингийнхаа талыг эргүүлэн өгнө.

Олимпийн наадмын шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойрон дахь дуулиан шуугианы улмаас огцрох хүсэлтээ Ерөнхий сайд Шинзо Абэд өгсөн тухайгаа Симомура урьд нь хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ. Харин Абэ 10 дугаар сарын эхэн хүртэл буюу шинэ Засгийн газрын эмхлэн байгуулах хүртэл ажлаа үргэлжлүүлэхийг түүнээс хүссэн байна.

2020 онд Токиод болох зуны Олимпийн наадамд бэлтгэх асуудлыг хариуцсан сайдын огцрох гол шалтгаан нь шинэ цэнгэлдэх хүрээлэнтэй холбоотой дуулиан шуугиан болжээ.

Цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын зардал бараг хоёр дахин нэмэгдсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шуугих болсны улмаас барилгын төсөл болон төсвийг Олимпийн наадмыг зохион байгуулах хороо болон Засгийн газар наймдугаар сарын сүүлээр дахин хэлэлцэхээс аргагүйд хүрсэн байна.  2012 онд барилгын зардалд 130 тэрбум иен /1.08 тэрбум доллар/ гаргахаар төлөвлөж байсан боловч 2015 оны дундуур зардал 252 тэрбум иен /2.1 тэрбум орчим доллар/ болж нэмэгджээ. Барилгын төсвийг дахин хэлэлцсэний эцэст 155 тэрбум иен /1.29 тэрбум доллар/ хүртэл бууруулж чадсан байна.

2013 оны есдүгээр сард болсон Олон улсын олимпийн хорооны чуулганы үеэр 2020 оны Олимпийн наадмын нийслэл хотоор Токио хот сонгогдсон билээ.

Д.Жаргал

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8753685/1e3/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2929 АНУ, Солонгос улсад байлдаанд нисэх онгоц бүтээх технологийг өгөхөөс татгалзжээ 2015-09-26 4123
» Японы Спортын сайд огцорч, хагас жилийн цалингаа улсдаа эргүүлэн өгнө 2015-09-25 4180
2927 Хятадын шилэн гүүр нээлтээ хийлээ 2015-09-25 4190
2926 Солонгос залуугийн амь насыг хөнөөсөн АНУ-ын иргэнийг 16-н жилийн дараа Солонгос улсад авчирлаа 2015-09-23 4201
2925 Солонгос улс хямдралын "Black Friday" өдрүүдийг зарлана 2015-09-23 4334
2924 Хөгшрөхийг үл хүсэгчийн баримтлах 10 зарчим 2015-09-22 3999
2923 Эдийн засгаа чирээд унагах вий 2015-09-22 4204
2922 Улаанбаатар-Сөүл хотууд бодлогын түвшинд хамтран ажиллах мэдэгдэл гаргалаа 2015-09-22 3998
2921 Толгойн өвдөлтийг эмгүй намдаах үр дүнтэй 10 арга 2015-09-18 3830
2920 Гоо сайхныхаа төлөө залхуурч болохгүй 19 зүйл 2015-09-18 4246
2919 Ерөнхийлөгч Пак Гын Хе сар бүр цалингийнхаа 20%-ийг хандивлана 2015-09-18 4215
2918 Танилц, Америкийн шинэ мисс 2015-09-15 4287
2917 Хамгийн олон фэнтэй бөхчүүд 2015-09-15 4162
2916 К.Роналду "Холливуд"-ын кинонд тоглох 2015-09-14 4057
2915 Си Зиньпин АНУ-д хийх айлчлалаа цуцалж магадгүй 2015-09-14 3911
2914 С.Цэрэнчимэдийн байрыг зарсан уу 2015-09-14 4028
2913 Стивен Жеррард “Ливерпүүл”-д үлдэх байжээ 2015-09-12 3909
2912 Бейонсе сална 2015-09-12 4452
2911 Бейонсе сална 2015-09-12 4130
2910 Леонардо Ди Каприо “Оскар” авдаггүй шалтгаан 2015-09-12 3949
배너신청
자생병원

배너신청