Бичлэгийн тоо 3,329


Let me in нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарын нэр нь “чимээгүй ээж” юм. Оролцогч нь буйлны буруу хөгжилөөс болж амнаас нь хэт эвгүй үнэр байнга гардаг учраас” Let me in” нэвтрүүлэгт оролцох хүсэлт гаргасан юм. 4сартай болон 4настай  2охинтой бөгөөд өөрөө дөнгөж 24н настай бяцхан ээж юм. 4~5жилийн өмнөөс буйл нь шүдээ давж ургангаа хэт эвгүй үнэр гарч эхэлсэн гэжээ. Одоо дөнгөж хэлд орж байгаа 4н настай охин нь” ээж таниас муухай үнэр гараад байна” гэж хэлдэг болжээ. Тийм их үнэр гардаг болохоор оролцогч охин 4н өдөрт 1лааз ам зайлагчаар амаа зайлдаг байсан ч үнэр нь улам л ихэссээр байдаг байжээ.


Залуу ээжид үүнээс гадна асуудал зөндөө байлаа. Ээж аав 2нь түүнийг 2настай байхад нь салсан бөгөөд ээж нь түүнийг орхин явжээ. Эхийн хайрыг амсаж үзээгүй болохоороо яаж үр хүүхэддээ хандах ёстой болон халамж хайр гэдэг юу вэ гэдгийг мэдэхгүй түүнд ээж гэдэг нэр дэндүү хүнд санагддаг байжээ. Түүний хадмын тал ч түүнд туслах ямар ч боломжгүй юм. Нөхөр нь оролцогч охины ганц гэр бүл нь юм. Үргэлж ганцаардаж уйтгар гунигаар дүүрэн байсан түүний амьдралд анх удаа хайрлуулах мэдрэмжийг үзүүлсэн үнэхээр баярлууштай хүн билээ. Энэ дэлхийн бүх хүн оролцогчоос нүүр буруулсан ч ганц нүүр буруулахгүй  бат итгэх хүн нь ганц нөхөр нь гэж хэлмээр нөхөр нь үнэхээр түүнд сайн ханддаг байлаа. 


Гэвч мөнгө олохын төлөө ганцаараа зовж хэцүү байсан улмаас эхнэр нөхрийн хооронд хэрэлдэх асуудал бага багаар ихсэн сүүлдээ нөхөр нь хэрэлдэхээрээ ‘өмхий үнэрт чиний өмхий үнэр гэрээс үнэртээд байна” гэх мэтийн үгээр харааж гар хүрдэг болжээ. Хүүхдүүдийнхээ дэргэд чанга дуугаар хэрэлдэж, хашгирч 4сартай хүүхдээ хүртэл тэврээд зодолдож хүүхдүүдээ ихээхэн айлгаж шоконд оруулдаг болжээ. Оролцогч маань 19н настайдаа үйлдвэрт ажилж байхдаа анх нөхөртэйгээ танилцжээ. Нөхөр нь эхлээд хамт амьдрахыг санал болгон хамт амьдарч байх хугацаандаа анхны охиноо жирэмсэн болжээ.  6н сартай жирэмсэн байхад нь нөхөр нь цэрэгт явж ганцаараа анхны хүүхдээ гаргажээ. Анхны хүүхэд болохоор яаж харж халамжлахаа мэдэхгүй ганцаараа үнэхээр хэцүү байдаг байжээ



Аз болж муухай үнэрт ээж нэвтрүүлэгт тэнцсэн бөгөөд зөвхөн буйл биш урагшаа гарсан эрүү, хэт далий нүүрний хэлбэр, шүдний зуултыг бүгдийг нь "АЙ ДИ" гоо сайхны эмнэлэгт эмчилж өгсөн юм.



Юуны түрүүнд оролцогч болон оролцогчийн нөхрийг эцэг эхийн үүрэг болон хүүхэд хүмүүжүүлэх төвд явуулан хүүхдүүдийнхээ дэргэд зодолдож болохгүйн талаарь 4н настай хүүхдэд хүмүүжил ямар их хэрэгтэй гэдгийг заан зөвлөсөн юм. Нөхөр нь оролцогчийг 10н цан үргэлжилсэн мэс заслын дараа гарч ирэхэд  уйлан уучлалт гуйж,  эхнэрийнхээ орон зай гэдэг ямар том болохийг ойлгосноо хэлсэн юм.

  Оролцогч охин мэс заслаас 11н хонгийн дараа нэвтрүүлгийн байраасаа гарч гэр лүүгээ харьсан юм. Оролцогчоос өөр хүүхэд харах хүнгүй учраас нэвтрүүлгийн ажилчид  хүргэж өгсөн юм. Мөн хүүхэд асрах талаар мэдлэг муутай оролцогч охинд 7хоногт нэг удаа хүүхэд хүмүүжүүлэх багш оролцогч охины гэрт очиж хичээл заахаар болсон юм. Оролцогч ч бас сайн сурч хүүхдүүдийн нүүр царай ч гэсэн илүү гэгээлэг болсон юм.



Ингэж өмхий үнэртдэг байсан бяцхан оролцогч 85хонгийн дараа гэхэд үлгэрийн гүнж шиг үнэхээр үзэсгэлэнтэй болсон юм. Хүүхдүүдээсээ ээжийнх нь юу нь хамгийн хөөрхөн байна гэж асуухаар хүүхдүүд нь “ам” нь гэж хариулдаг болжээ. Магадгүй мэс заслын өмнө дэндүү муухай үнэр үнэртдэг байсан болохоор тэгж хариулж байгаа байх. Оролцогчын охидууд үнэхээр цоглог инээд алдсан эгдүүтэй болсон яг л ээж шигээ. Цаашдаа хүүхдүүддээ цоглог ээж байж нөхөртэйгээ хоорондоо эв найртай аз жаргалтай гэр бүл байгаасай гэж хүсэн ерөөе!




Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8732641/e55/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2909 Леонардо Ди Каприо “Оскар” авдаггүй шалтгаан 2015-09-12 3993
2908 Брэд Питт тайван байна 2015-09-09 4382
2907 Instagram: Хамгийн олон LIKE-тай 10 зураг 2015-09-09 4020
2906 сунг ухаалаг цагны Gear S2 загварыг танилцууллаа 2015-09-09 3476
2905 9 сарын зурхай 2015-09-08 3496
» гайхамшиг гэдэг энэ л байхдаа 2015-09-08 3678
2903 Cheirotonus jansoni Jordan-ыг 200 мянган юаниар худалдаж байсан 2015-09-08 4009
2902 Есдүгээр сарын 11-ний халдлагын тухай шинэ мэдээлэл олны анхаарлыг татлаа 2015-09-08 3868
2901 Ирина Шейк гэрлэнэ 2015-09-08 3870
2900 Ё.Лхагвасүрэн: Хүсэлт илгээж хуурамч фэйсбүүк хаягаа устгах боломжтой болсон 2015-09-08 3725
2899 Оюутнуудын шаардлагын хариуг хүлээлгэн өглөө 2015-09-04 4184
2898 Таны бүсэлхий, нуруугаар чилж өвдөөд байна уу 2015-09-04 4186
2897 Зөгийн балыг ашиглан цагаан толгойтой батганаасаа салцгаая 2015-09-04 3982
2896 Дэлхийн дуу хөгжмийн зах зээлийг өөрчлөхөд нөлөөлсөн 10 эмэгтэй 2015-09-01 3711
2895 Кобе Брайант тоглох хугацаагаа өөрөө мэднэ 2015-09-01 4029
2894 Мянгаагийн отгон охины зургийг олонд дэлгэлээ 2015-09-01 4290
2893 Усайн Болт Монгол ирнэ 2015-09-01 3899
2892 Сөрөг энергийг гэрээсээ хэрхэн хөөх вэ? 2015-08-27 4250
2891 БНСУ-ын Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын яамны сайд албан тушаалаа сайн дураараа хүлээлгэн өглөө 2015-08-27 3991
2890 Солонгос улсын зуун сурагч тутмын хоёр нь хосолмол соёлт гэр бүлийн хүүхэд байна 2015-08-27 4119
배너신청
자생병원

배너신청