Бичлэгийн тоо 3,329
Таны бүсэлхий, нуруугаар чилж өвдөөд байна уу

Бүсэлхий нурууны өвдөлт: Насанд хүрсэн хүн амын ойролцоогоор тэн хагас хувь нь амьдралынхаа явцад халдвар-үрэвсэл, хавдар, шим солилцлын өөрчлөлтөөс үл шалтгаалах хүчин зүйлээр үүсэх бүсэлхий нуруу, мөчний өвдөлтийн тохиолыг нэг бус удаа амссан байдаг. Нуруу, мөчний өвдөлтийн улмаас өвчтөн эмнэлэгт олон дахин хэвтэх хийгээд хөдөлмөрийн чадвараа урт, богино хугацаагаар алдсанаас нийгэм, эрүүл мэндэд учирах эдийн засаг, санхүүгийн хохирол үлэмж ихээр тоологдоно.

Нурууны нугалмын бүтэц, үйл ажиллагаа: Нурууны нугалам нь доошилох тусмаа хэмжээ нь томордог бөгөөд бүсэлхийн нугалам нийт нурууны өндрийн 25 хувийг эзэлдэг байна. Хүний нуруу нь хэвийн үедээ 4 муруйлтыг хүзүү, сээр, бүсэлхий, ууцны хэсэгт тус тус үүсгэдэг. Зэргэлдээ орших 2 нугалам, тэдгээрийн хооронд байрлах дискийг нурууны нугалмын үйл ажиллагааны нэгж гэдэг.

Диск нь судас болон мэдрэлжүүлэлтгүй бөгөөд нуруунд ирсэн ачааллын үед 2 нугалам дискийн тусламжтайгаар тусгаарлагддаг байна. Нугалмын урд хэсэг нь нугалмын их бие бөгөөд тулгуурын үүрэг гүйцэтгэдэг. Харин арын хэсэг нь нугас, мэдрэлийг хамгаалахын зэрэгцээ хөдөлгөөний үйл ажиллагаанд оролцдог. Нурууны сувганд байрлах нугас нь сээрнээс бүсэлхийд шилжих нугаламын түвшинд “адуун сүүл” гэгдэх мэдрэлийн багцыг үүсгэдэг. Энэ нь цаашаа суудлын болон гуяны мэдрэл болдог.

Бүсэлхий нуруу өвдөх шалтгаан: нуруунд ачаалал ихсэх, хүнд юм өргөх, гэнэт огцом хөдөлгөөн хийх болон гэмтлийн үед үүснэ. Хэдэн өдрөөс хэдэн долоо хоног үргэлжилбэл “цочмог”, харин хэдэн сараар үргэлжилбэл “архаг” гэнэ. Мэдрэл цочирох: бүсэлхий нурууны мэдрэл нь яс болон бусад эдээр механик даралт үүсгэснээс, өвчиний улмаас дискийн эмгэг, яс ургах, мэдрэлийн үрэвсэл үүснэ.

Радикулопати: дискийн эмгэгийн дискийн бүтэц өөрчлөгдөх, диск цүлхийх, дискийн ивэрхий улмаас мэдрэлийг цочироосноос болж үүснэ. Ингэснээх бүсэлхий нуруунаас доошоо хөлрүүгээ дамжин өвддөг байна.

Яс ургах: яс ургаснаар мэдрэлийг шахаж өвдөлт үүснэ. Артрит, нугалмын гулсалт, нугалам хоорондын зай нарийсах гэх мэт өвчин эмгэгийн үед тохиолдоно.

Бусад: бөөрний үрэвсэл, жирэмслэлт, өндгөвч, хавдар зэргийн улмаас бүсэлхий нуруу өвдөж болно.

Бүсэлхий нурууны өвдөлтийн оношилгоо: Ямар өвчнөөс шалтгаалан үүссэнийг тогтоохын тулд өвчний зовиур, ажил амьдралын дэглэмийг асууж судлах ба бодит үзлэг, рентген зураг, компьютер томографи CT, соронзон резонанст томографи MRI зэрэг шинжилгээнд үндэслэн оношилно

Бүсэлхий нурууны өвдөлтөөс урьдчилан сэргийлэх нь: Нурууны дасгал хөдөлгөөнөөр хичээллэх

Юмсыг хэрхэн зөв өргөж нуруундаа бага ачаалал авахыг сурах

Биеээ зөв байрлалаал авч явах суух, босох

Өөр өөр байрлалд унтаж сурах

Намхан өсгийтэй гутал өмсөх

Жингээ хянаж, хэвийн жинтэй байх

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8727902/510/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2909 Леонардо Ди Каприо “Оскар” авдаггүй шалтгаан 2015-09-12 3993
2908 Брэд Питт тайван байна 2015-09-09 4382
2907 Instagram: Хамгийн олон LIKE-тай 10 зураг 2015-09-09 4020
2906 сунг ухаалаг цагны Gear S2 загварыг танилцууллаа 2015-09-09 3476
2905 9 сарын зурхай 2015-09-08 3496
2904 гайхамшиг гэдэг энэ л байхдаа 2015-09-08 3678
2903 Cheirotonus jansoni Jordan-ыг 200 мянган юаниар худалдаж байсан 2015-09-08 4009
2902 Есдүгээр сарын 11-ний халдлагын тухай шинэ мэдээлэл олны анхаарлыг татлаа 2015-09-08 3868
2901 Ирина Шейк гэрлэнэ 2015-09-08 3870
2900 Ё.Лхагвасүрэн: Хүсэлт илгээж хуурамч фэйсбүүк хаягаа устгах боломжтой болсон 2015-09-08 3725
2899 Оюутнуудын шаардлагын хариуг хүлээлгэн өглөө 2015-09-04 4184
» Таны бүсэлхий, нуруугаар чилж өвдөөд байна уу 2015-09-04 4186
2897 Зөгийн балыг ашиглан цагаан толгойтой батганаасаа салцгаая 2015-09-04 3982
2896 Дэлхийн дуу хөгжмийн зах зээлийг өөрчлөхөд нөлөөлсөн 10 эмэгтэй 2015-09-01 3711
2895 Кобе Брайант тоглох хугацаагаа өөрөө мэднэ 2015-09-01 4029
2894 Мянгаагийн отгон охины зургийг олонд дэлгэлээ 2015-09-01 4290
2893 Усайн Болт Монгол ирнэ 2015-09-01 3899
2892 Сөрөг энергийг гэрээсээ хэрхэн хөөх вэ? 2015-08-27 4250
2891 БНСУ-ын Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын яамны сайд албан тушаалаа сайн дураараа хүлээлгэн өглөө 2015-08-27 3991
2890 Солонгос улсын зуун сурагч тутмын хоёр нь хосолмол соёлт гэр бүлийн хүүхэд байна 2015-08-27 4119
배너신청
자생병원

배너신청