Бичлэгийн тоо 3,329

Эхнэр хайсан минь....

Уншсан 4064 vote 0 2015.08.06 13:07:33



Би арван жил,их дээд сургуулиа төгсөж албан байгууллагийн хаалга татаж ажиллаж эхэлсэн цагаасаа л эхнэр болох бүсгүйн эрэлд гарсан хүн.
Арван жил,их сургуульд мэдээж найз охин энэ тэр гээд явж байсан байх тэгээд одоо ганцаараа явж байхыг бодоход санаанд таарсан бүсгүйтэй учраагүй юмуу эсвэл царай муутай болохоор намайг тоогоогүй байх.
Ер нь сүүлийнх нь үнэний ортой байх вий тэрнээс миний хүн голох гэж юу байхав.
Гадаа гудамжинд нь нийтийн унаанд суусан ч,олон нийтийн газар очсон ч юм хумаа хаяж гээсэн хүн шиг л явна ухаандаа эхнэр болчих дажгүй бүсгүй хайж байгаа нь тэр юм шүү дээ.
Нэг удаа нэг гайгүй бүсгүй харж байгаад барьж явсан зүйлээ унагачихаар нь аваад өгсөн чинь баярлалаа гэхээр нь давраад жаахан яриа өдтөл хаанаас ч юм найз залуу нь гэх нэг шкаф шиг нөхөр гарч ирээд хардаад энэ хэн бэ гэнгүүтээ гар хүрсэн биш би гэдэг хүн золтой л эрлэгийн хаалга татсангүй.
Ажлаа тараад нийтийн унаанд чихэлдэн зүтгэн байж ороод арайхийж нэг газар олоод зогсоод тэнд байгаа бүсгүйчүүдийг харж нүдээрээ олзлон надад таарч тохирох бүсгүйг харж байгаад нэг хар нүдэн урт задгай үсээ сул тавьсан бүсгүйг хараад нүд сэтгэл минь хөөрхий тийшээ бэлчиж эхэллээ дээ.
Ойртож очиж зогсох боломж хайн хүмүүстэй боломжоороо зөрж явсаар бараг тэр бүсгүйн хажууд шахам очиж зогсоод харцаа салгасангүй.
Бурхан минь үнэхээр миний харж хайдаг бүсгүй болсон жимс шиг уруултай,мойл хар нүдтэй мөнөөсөө мөн.
Хэдэн буудал газар түүнийг гөлөрч явтал хажууд нь зогсож байсан найз нь бололтой нэг бүсгүй тэр нэг өрвийсөн үстэй хачин юм чам руу амаа ангайгаад гөлрөөд байна гэж шивнэх нь надад сонсогдоод тэр бүсгүй над руу харахад санаа зовж баригдсандаа чих минь хүртэл улайгаад нийтийн унааны толинд өөрийгөө хартал зүүсэн зангиа нь хазайсан өнгөө алдсан пижактай өрвийсөн үстэй нөхөр зогсож байгаа нь харагдахад бантсандаа дэмий урд хаалга руу зүтгэхэд араас тэр бүсгүйн тачигнатал инээх дуулдаж билээ.
Зүтгэсээр урд ирээд муу ч гэсэн гар утсаа гаргаж ярих гэсэн чинь муу утсыг минь аль хэдийн урт гартай нөхдүүд тууж одсон байв. 
Уг нь мөнгөө цуглуулж цуглуулж хоол унааны мөнгөнөөсөө хасан байж авсан утас байсан юмсан гэж бодоод санаа алдсаар гэрийнхээ автобусны буудал дээр буусандаа.
Одоо хүртэл эхнэр болчих сайхан бүсгүйг эрж хайж гутлын тавхайгаа эргэж салж унатал гудамжаар алхаж,нийтийн унаанд чихэлдэн сууж муу цүнхээ урдаа тэврээд хулгайчид юмаа алдахгүйн тулд дажгүй бүсгүй байвал ширтэж гөлөрсөөр нэг юм гэр байдаг автобусныхаа буудал дээр буугад гэрийнхээ зүг сүүдрээрээ хань хийгээд гэлдэрч өгнө.
Тийм сэтгэлд нийцсэн бүсгүй олохгүй тааралдахгүй болохоороо за за бурхан багш чамд заяаны хань болох бүсгүйг чинь бэлдсэн байгаа гэж өөрийгө тайтгаруулаад улигт ажлаа хийж эхэлнэ дээ.
Хэн мэдэхэв заяаны хань зам дээр гэдэг маргааш нэг сайхан сайхан бүсгүйтэй тааралдаад танилцчих юм билүү.

Х.Оюунболд

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8687296/2fc/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2869 БНСУ-ыг аяллын визээр зоригсдод зөвлөмж хүргүүлэв 2015-08-12 4064
2868 ЮУГ Ч ХИЙСЭН АМЖИЛТАНД ХҮРГЭХ 10 АЛХАМ 2015-08-12 3484
2867 Гулгаа массажны цаана 326 биеэ үнэлэгч байгааг тогтоожээ 2015-08-12 3913
2866 Киви хамтлагийн Ука гэр бүлтэй хүнийг нөхрөөрөө сонгосон уу? 2015-08-12 3800
2865 12 настай охины “IQ” Альберт Эйнштейнийхээс өндөр гарчээ 2015-08-06 3269
» Эхнэр хайсан минь.... 2015-08-06 4064
2863 15нд Монголд солонгосын нуруу үе мөчний эмч нар үзлэг оншилгоо үнэгүй хийнэ 2015-08-05 3696
2862 Ус зайлуулах шугамд 373 тэрбум төгрөг шаардлагатай 2015-08-05 3593
2861 Үсээ индүүддэг бүсгүй бүрийн анхаарах зүйлс 2015-08-05 3591
2860 Хоёр Монгол иргэн голд унаж амь насаа алджээ 2015-08-04 3822
2859 "Алтан охид" гэж хэн бэ 2015-08-01 3541
2858 Тони Паркер сүүлчийн боломжоо ашиглана 2015-08-01 3553
2857 "Ховор хүн" 2015-08-01 3344
2856 Дэлхийн алдартнуудын нүүр будалтыг хийдэг монгол бүсгүй 2015-07-31 3441
2855 Солонгосын виз мэдүүлэх журам /2015.07.07-оос мөрдөж байгаа/ 2015-07-31 3328
2854 Компьютер хүнийг уур уцаартай болгодог 2015-07-30 3231
2853 Пак Гын Хэ: Монголын ардчилал дэлхий дахинд үлгэр дуурайл болсон 2015-07-30 3618
2852 Үнэнч эсэхийг хуруугаар нь шинжиж болдог 2015-07-30 3144
2851 Хакухо аваргын цолны найр, хүндэтгэлийн наадам Төв аймагт болж байна 2015-07-29 3411
2850 Умард Солонгос цөмийн туршилт хийж магадгүй 2015-07-29 3314
배너신청
자생병원

배너신청