Бичлэгийн тоо 3,329
Ticketing Agency Skyline님의 사진.

Солонгосын виз мэдүүлэх журам /2015.07.07-оос мөрдөж байгаа/

БНСУ-руу визгүйгээр зорчиж болох уу?
◇ Аялал жуулчлал/хилээр нэвтрэх, төрөл садныдаа зочлох, бизне...с, эмчилгээ, арга хэмжээнд оролцох зэрэг зорилгоор богино хугацаанд(30~90 хоног) зорчих гэж байгаа иргэн дараах нөхцөлийг хангаж байвал виз авах шаардлагагүй. (Гэхдээ байх зардлаасаа давах хэмжээний урамшуулал авах ямар нэг үйл ажиллагаа явуулах гэж байгаа тохиолдолд богино хугацааных ч байсан ажиллах виз авах ёстой)
▶ Монгол Улсын Засгийн газраас олгогдсон хүчин төгөлдөр бүхий дипломат болон албан паспорт эзэмшигч иргэн албан ажлаар зорчих тохиолдолд
▶ Хилээр нэвтрэх өдрөөсөө эхлэн тооцох ба сүүлийн 2 жилд 4-өөс дээш удаа мөн хугацаа харгалзахгүйгээр нийт 10-аас дээш удаа Солонгос руу зорчсон бөгөөд оршин суух хугацаандаа хугацаа хэтрүүлэх болон бусад хууль зөрчиж байгаагүй иргэн
▶ АНУ, Канад, Япон, Австрали болон Шинэ Зеланд зэрэг орны хүчинтэй виз(хилээр буцаж орох зөвшөөрөл)-тэй Солонгосоор дамжин тухайн орон руу зорчиж буй иргэд мөн дээрх орнуудад хууль ёсны дагуу оршин сууж байгаад Солонгосоор дамжин өөрийн улс болон гуравдагч орон руу зорчих гэж буй иргэд (Анхааруулга : Австралийн Е-виз/цахим виз/-тэй иргэд Солонгосын хилээр нэвтрэх тохиолдолд виз авах шаардлагатай)
Солонгос руу байнга зорчдог иргэн олон удаагийн виз мэдүүлж болох уу?
◇ 1 жилд 3-аас дээш удаа аялал жуулчлал/хилээр нэвтрэх, төрөл садныдаа зочлох, бизнес, эмчилгээ, арга хэмжээнд оролцох зорилгоор БНСУ-д зорчих шаардлагатай иргэн олон удаагийн виз мэдүүлэх нөхцөлийг хангаж байгаа тохиолдолд виз мэдүүлэх боломжтой.
Бүрдүүлэх материал их юм, илүү амар хялбар аргаар виз мэдүүлж болох уу?
◇ Аялал жуулчлал/хилээр нэвтрэх, төрөл садныдаа зочлох, бизнес, эмчилгээ, арга хэмжээнд оролцох зорилгоор БНСУ-д зорчих шаардлагатай иргэн визний хөнгөвчилсөн нөхцөлд хамрагдах тохиолдолд урилга, санхүүгийн чадвар харуулсан баримт зэргээс чөлөөлөгдөнө.

==========================================================================================================БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас гаргаж байгаа Visa Finder нь виз мэдүүлэгч илүү хялбар, богино хугацаанд өөрийн визний төрөл болон бүрдүүлэх материалын жагсаалт зэргийг харахад тус дөхөм болох үүднээс хийгдсэн болно.
Visa Finder нь Монгол иргэдийн голчлон мэдүүлдэг визний төрөл тус бүрээр бүрдүүлэх материалын мэдээллээр хангаж байгаа бөгөөд энд дурдагдаагүй визний төрөл болон бүрдүүлэх бичиг баримттай холбоотой мэдээг БНСУ-ын Хилийн Шалган Нэвтрүүлэх албаны цахим хуудас болох (www.koreaimmigraion.go.kr) мөн гадаадын иргэдэд зориулсан цахим засаг (www.hikorea.go.kr) дахь визний мэдээлэл(мэдээлэл ⇒ хилээр нэвтрэх/оршин суух заавар ⇒ виз/урих) гэсэн хэсгээс харна уу.
==========================================================================================================

Визний төрөл тус бүрийн тайлбар
Ангилал Хамрагдах нөхцөл
Богино хугацааны виз
(90 хоногоос доош) Олон удаагийн виз 90 хүртэлх хоногийн хугацаанд аялал жуулчлал/хилээр нэвтрэх, төрөл садныдаа зочлох, бизнес зэрэг зорилгоор 1 жилд 3-аас дээш удаа БНСУ-д зорчих шаардлагатай иргэн олон удаагийн виз мэдүүлэх нөхцлийг хангасан тохиолдолд тухайн иргэн болон түүний гэр бүл виз мэдүүлэх боломжтой.
Хөнгөвчилсөн нөхцөл 90 хүртэлх хоногийн хугацаанд аялал жуулчлал/хилээр нэвтрэх, төрөл садныдаа зочлох, бизнес, эмчилгээ зэрэг зорилгоор БНСУ-д зорчих гэж байгаа иргэн хөнгөвчилсөн нөхцөлд хамрагдах тохиолдолд тухайн иргэн болон түүний гэр бүл виз мэдүүлэх боломжтой.
Төрөл садныдаа зочлох (C-3-1) ▷ Соёл урлаг(D-1), Их дээд сургуульд сурах(D-2), Сургалт, хэлний бэлтгэл(D-4), ажил хайх(D-10) зэрэг визтэй хүний гэр бүл
▷ Солонгос иргэний төрөл садан болон танил, бусад бүртгэлтэй гадаадын иргэн(E-9, F-1, F-3-аас бусад)-ий төрөл садан болон танил
Хурал/арга хэмжээнд оролцох(C-3-1) Нөхөрсөг тэмцээн уралдаан, төрөл бүрийн арга хэмжээ, хуралд оролцох, соёл урлаг, энгийн сургалт, дадлага шашны арга хэмжээнд оролцох, эрдэм шинжилгээний материал цуглуулах, үнэ төлбөргүй хагалгаа хийлгэх болон үүнтэй төстэй зорилгоор зорчих тохиолдолд
Аялал жуулчлал/хилээр нэвтрэх(C-3-9) 90 хүртэлх хоногийн хугацаанд БНСУ-д аялах мөн орон нутгийн нисэх буудлаас өөр онгоцонд дамжин суух зорилгоор БНСУ-ын хилээр гэж байгаа иргэд
Эмчилгээ (C-3-3) ▷ Гадаадаас өвчтөн урих эрх бүхий БНСУ-ын эмнэлгийн байгууллагаас уригдан виз олгох зөвшөөрлийн код авсан иргэн
▷ Солонгосын эмнэлгийн байгууллагад эмчлүүлэх мөн сувилуулах зорилгоор зорчих гэж байгаа иргэн
Бизнес(C-3-4) Зах зээлийн судалгаа, ажил хэргийн харилцаа тогтоох, хэлэлцээ хийх, гэрээ байгуулах, хилээр оруулах/гаргах тоног төхөөрөмжийг суурилуулах, засварлах, шалгах, ашиглах арга барилд сурах болон дээрхтэй адил төстэй зорилгоор богино хугацаанд зорчих иргэд
Урт хугацааны виз
(91 хоногоос дээш) Их дээд сургуульд сурах (D-2-1, 2, 3, 4) Мэргэжлийн сургуулиас дээш зэрэглэлийн боловсролын байгууллага мөн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагад суралцах мөн судалгааны ажил хийх гэж байгаа иргэн
Хэлний бэлтгэл (D-4-1) Их дээд сургуулийн хэлний бэлтгэлд солонгос хэл сурах гэж байгаа иргэн
Гэрлэлтийн цагаачлал (F-6-1) Хоёр улсын хуулийн дагуу гэрлэлтээ батлуулж, солонгос иргэнтэй гэр бүл болж хамт амьдрах зорилгоор Солонгос руу 90-ээс дээш хоногоор урт хугацаагаар оршин суухаар явах гэж байгаа Монгол иргэн

1.Олон удаагийн виз

1) Хамрагдах хүрээ: Дараах А – I хүртэлх нөхцөлийг хангаж байгаа нэг жилийн дотор гурваас дээш удаа зорчих шаардлагатай иргэн

А. OECD (Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага)-ын гишүүн оронд оршин суух зөвшөөрөлтэй иргэн мөн OECD-ын гишүүн оронд (БНСУ-аас бусад) сүүлийн хоёр жилд хоёроос дээш удаа зорчсон иргэн

В. Төрийн албан хаагч бөгөөд төрийн өмчит байгууллагын удирдах албан тушаалтан(Хэлтсийн даргаас дээш)

С. БНСУ-руу нислэг үйлддэг нислэгийн компани болон далайн тээврийн компаний удирдах албан тушаалтан(Хэлтсийн даргаас дээш)

D. Олон улсын төлбөрийн кредит карт эзэмшигчид дотроос VIP хэрэглэгч (“Gold”, “Platinum” карт эзэмшигч)

E. БНСУ-д сүүлийн хоёр жилийн дотор дөрвөөс дээш удаа эвсэл нийт таваас дээш удаа зорчсон иргэн

F. БНСУ-тай хамтран эрдэс баялаг, эрчим хүч олборлох, борлуулах зорилгоор аж ахуйн нэгж байгуулах мөн БНСУ-ын төрийн болон хувийн аж ахуйн нэгжийн урилгаар солонгост зорчин, гэрээ хэлэлцээр хийх гэж буй иргэн

G. БНСУ-ын иргэншилтэй болсон иргэний эцэг эх, хүүхэд

H . БНСУ-ын иргэний гадаад иргэншилтэй эхнэр нөхөр, түүний эцэг эх болон хүүхэд

I. А – F хүртэлх нөхцлийн олон удаагийн визтэй хүний эхнэр/нөхөр, насанд хүрээгүй хүүхэд

2. Визний төрөл: Энгийн богино хугацааны (С-3-1), Цэвэр аялал жуулчлал (С-3-2), Богино хугацааны бизнес (С-3-4),

3. Хүчинтэй хугацаа: 1жил, 3 жил, 5жил

- 3 жилийн олон удаагийн виз : 1 жилийн олон удаагийн визээр 2-оос дээш удаа зорчсон , оршин суух хугацаандаа хууль дүрэм зөрчөөгүй
иргэн

- 5 жилийн олон удаагийн виз : 3 жилийн олон удаагийн визээр оршин суух хугацаандаа хууль дүрэм зөрчөөгүй иргэн

※ 3жил, 5 жилийн олон удаагийн визийг мэдүүлэхдээ одоо эзэмшиж буй олон удаагийн визний хугацаа дуусахаас 2 сарын өмнө мэдүүлэх боломжтой. (Жишээ нь : 2013.01.31-нд өмнөх визний хугацаа нь дуусах бол 2012.12.01-нээс хойш мэдүүлэх боломжтой)

4. Нэг удаа оршин суух хугацаа: 90 хоног

5. Олон удаагийн визэнд хамрагдахгүй боломжгүй иргэн

-БНСУ-ын хилээр нэвтрэх(виз олгогдох эрх) эрх нь хязгаарлагдаж байсан иргэн, өмнө нь хуурамч паспорт ашиглаж байсан иргэн, хуурамч бичиг баримт бүрдүүлж байсан, хилээр нэвтрэх болон хууль бус ажилтай холбоотой зуучлал хийж байсан мөн эрүүгийн хэрэгт холбогдож хорих ялаар шийтгүүлж байсан иргэн(БНСУ-аас гарах сануулга авч байснаас бусад)

- Хууль бусаар оршин суух, хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан, хаягийн шилжилт хөдөлгөөний тэмдэглэл хийлгээгүй гэх мэт цагаачлалын хуулийг зөрчиж хилээр нэвтрэх(виз олгох) эрхээ хязгаарлагдаагүй ч арга хэмжээ авагдсан өдрөөс хойш 2 жил хэтрээгүй иргэн.

A. OECD (Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага)-ын гишүүн оронд оршин суух зөвшөөрөлтэй иргэн мөн OECD-ын гишүүн оронд (БНСУ-аас бусад) сүүлийн хоёр жилд хоёроос дээш удаа зорчсон иргэн

Д/Д Виз мэдүүлэгчийн бүрдүүлэх материал Тайлбар
1 Визний анкет Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5 харьцаатай өнгөт цээж зураг,
2 Гадаад паспорт, гадаад паспортын хуулбар-1 хувь
3 Цагдаагийн газрын тодорхойлолт 18-аас дээш 60-аас доош насны анх удаа виз мэдүүлэгчид хамааралтай
(Сүүлийн 3 сарын дотор олгогдсон байх )

4 Нөхцөл хангасан болохыг батлах бичиг баримт
OECD-ийн гишүүн оронд оршин суух зөвшөөрлийн хуулбар, мөн тухайн орны хилээр орж гарсныг нотлох баримт(виз болон хилийн албанаас дарсан тэмдэглэгээний хэсэг бүхий паспортын хуулбар)
5 Гэрлэлт бүртгэлийн лавлагаа Анх удаа мэдүүлэгчид хамаарна (Сүүлийн 3 сарын дотор олгогдсон байх )
OECD-ийн гишүүн орон ( нийт 30 улс)
Европ :Австри, Бельги, Чех, Дани, Финлянд, Франц, Герман, Грек, Унгар, Исланд, Ирланд, Итали, Люксембург, Нидерланд, Норвеги, Польш, Португал, Словак, Испани, Швед, Швейцари, Турк, Англи
Ази : Япон, БНСУ
Хойд Америк, Номхон далайн орнууд : АНУ, Канад, Мексик, Австрали, Шинэ Зеланд

В. Төрийн албан хаагч, төрийн өмчит байгууллагын удирдах албан тушаалтан(Хэлтсийн даргаас дээш)

Д/Д Бүрдүүлэх материал(Үндсэн материал) Тайлбар
1 Визний анкет Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5 харьцаатай өнгөт цээж зураг,
2 Гадаад паспорт, гадаад паспортын хуулбар-1 хувь
3 Цагдаагийн газрын тодорхойлолт 18-аас дээш 60-аас доош насны анх удаа виз мэдүүлэгчдэд хамааралтай
(Сүүлийн 3 сарын дотор олгогдсон байх )
4 Нөхцөл хангасан болохыг батлах бичиг баримт
Ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон хүчин төгөлдөр дипломат болон албан паспортын хуулбар
5 Гэрлэлт бүртгэлийн лавлагаа Анх удаа мэдүүлэгчид хамаарна (Сүүлийн 3 сарын дотор олгогдсон байх )

С. БНСУ-руу нислэг үйлддэг нислэгийн компани буюу тээврийн компаний удирдах албан тушаалтан(Хэлтсийн даргаас дээш)

Д/Д Виз мэдүүлэгчийн бүрдүүлэх материал Тайлбар
1 Визний анкет Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5 харьцаатай зураг
2 Гадаад паспорт, гадаад паспортын хуулбар-1 хувь
3 Цагдаагийн газрын тодорхойлолт 18-аас дээш 60-аас доош насны анх удаа виз мэдүүлэгчдэд хамааралтай
(Сүүлийн 3 сарын дотор олгогдсон байх )
4 Нөхцөл хангасан болохыг батлах бичиг баримт
Ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
5 Гэрлэлт бүртгэлийн лавлагаа Анх удаа мэдүүлэгчид хамаарна (Сүүлийн 3 сарын дотор олгогдсон байх )

D. Олон улсын төлбөрийн кредит карт эзэмшигчид дотроос VIP хэрэглэгч (“Gold”, “Platinum” карт эзэмшигч)

Д/Д Виз мэдүүлэгчийн бүрдүүлэх материал Тайлбар
1 Визний анкет Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5 харьцаатай өнгөт цээж зураг
2 Гадаад паспорт, гадаад паспортын хуулбар-1 хувь
3 Цагдаагийн газрын тодорхойлолт 18-аас дээш 60-аас доош насны анх удаа виз мэдүүлэгчид хамааралтай
(Сүүлийн 3 сарын дотор олгогдсон байх )
4 Нөхцөл хангасан болохыг батлах бичиг баримт
International Credit Card “Gold”, “Platinum” карт эзэмшигч болохыг нотлох бичиг, тухайн банкны VIP хэрэглэгч болохыг батлах бичиг баримт (төлбөрийн зээлийн үлдэгдэлгүй байх )
5 Гэрлэлт бүртгэлийн лавлагаа Анх удаа мэдүүлэгчид хамаарна (Сүүлийн 3 сарын дотор олгогдсон байх )

E. БНСУ-д сүүлийн хоёр жилийн дотор дөрвөөс дээш удаа эсвэл хугацаа харгалзахгүйгээр нийт таваас дээш удаа зорчсон иргэн

Д/Д Виз мэдүүлэгчийн бүрдүүлэх материал Тайлбар
1 Визний анкет Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5 харьцаатай өнгөт цээж зураг
2 Гадаад паспорт, гадаад паспортын хуулбар-1 хувь
3 Нөхцөл хангасан болохыг батлах бичиг баримт
Виз болон хилээр орж гарсан тамгатай хэсгийн хуулбар

F. БНСУ-тай хамтран эрдэс баялаг, эрчим хүч олборлох, борлуулах зорилгоор аж ахуйн нэгж байгуулах мөн БНСУ-ын төрийн байгууллага, хувийн хэвшлийн урилгаар солонгост зорчин, гэрээ хэлэлцээр хийх гэж буй иргэн

Д/Д Виз мэдүүлэгчийн бүрдүүлэх материал Тайлбар
1 Визний анкет Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5 цээж зураг
2 Гадаад паспорт, гадаад паспортын хуулбар-1 хувь
3 Цагдаагийн газрын тодорхойлолт 18-аас дээш 60-аас доош насны анх удаа виз мэдүүлэгчдэд хамааралтай
(Сүүлийн 3 сарын дотор олгогдсон байх )
4 Нөхцөл хангасан болохыг батлах бичиг баримт
- Эрдэс баялаг эрчим хүчний чиглэлийн компани болохыг нотлох баримт (Улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ г.м)
- БНСУ-тай хамтран эрдэс баялаг, эрчим хүч олборлох, борлуулахтай холбоотой гэрээ
-Ажлын газрын тодорхойлолт
5 Гэрлэлт бүртгэлийн лавлагаа Анх удаа мэдүүлэгчид хамаарна (Сүүлийн 3 сарын дотор олгогдсон байх )
(Уригч талын бүрдүүлэх бичиг баримт) : Эрдэс баялаг болон эрчим хүчний салбарт олборлолт, борлуулалт эрхэлдэг аж ахуй нэгж байгууллага
1. Урилга(эх хувь) : ЭСЯ-ны маягтыг ашиглах (Зайлшгүй тохиолдолд урьж буй байгууллага өөрийн маягтыг ашиглах боломжтой)
- Урилга дээр уригч(байгууллага)-ын тамга дарагдсан байх, тухайн тамганы тодорхойлолтны эх хувь хавсаргасан тохиолдолд нотариатаар баталгаажуулах шаардлагагүй.
- Тамганы тодорхойлолтыг эх хувиар хавсаргаагүй тохиолдолд заавал нотариатаар баталгаажуулна.
※ Улсын болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн байгууллагаас урих тохиолдолд урилгыг албан бичгээр орлуулж болно.
※ Урилга нь зөвхөн тухайн байгууллагын захиралын нэрээр үйлдэнэ
2. Улсын бүртгэлийн гэрчилгээ(Ашгийн бус байгууллага бол гэрчилгээ)
3. Татварын тодорхойлолт
※ Улсын болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн байгууллагаас урих тохиолдолд зөвхөн байгууллага аж ахуй нэгжийн бүртгэлийн гэрчилгээ

G . БНСУ-ын иргэн(Солонгос иргэншилтэй болсон иргэн)-ий эцэг эх болон хүүхэд

Д/Д Виз мэдүүлэгчийн бүрдүүлэх материал Тайлбар
1 Визний анкет Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5 цээж зураг
2 Гадаад паспорт, гадаад паспортын хуулбар-1 хувь
3 Цагдаагийн газрын тодорхойлолт 18-аас дээш 60-аас доош насны анх удаа виз мэдүүлэгчдэд хамааралтай
(Сүүлийн 3 сарын дотор олгогдсон байх )
4 Нөхцөл хангасан болохыг батлах бичиг баримт Гэрлэлт бүртгэлийн болон төрөл садангийн лавлагаа
Уригч талаас бүрдүүлэх материал
1. Урилга (эх хувь) : ЭСЯ-ны урилганы маягтыг заавал ашиглана
- БНСУ-ын иргэн бол : Урилган дээр уригчийн хувийн тамгыг дарах бөгөөд хувийн тамганы тодорхойлолтыг эх хувиар нь хавсаргасан тохиолдолд нотариатаар батлуулах шаардлагагүй.
Монголд оршин сууж буй Солонгос иргэн : Батлан даалтын бичиг (ЭСЯ-ны маягт ашиглах), хувийн тамганы тодорхойлолт хавсаргах шаардлагагүй
2. Уригчийн биеийн байцаалтны хуулбар : Иргэний үнэмлэх эсвэл гадаадын иргэний үнэмлэх
- Солонгосын иргэншилтэй болсон хүн бол : Гадаадын иргэний бүртгэлийн лавлагаа(Цагаачлалын албанаас олгоно)-г өгнө
3. Гэрлэлт бүртгэлийн болон төрөл садангийн лавлагаа (Сүүлийн 3 сарын дотор олгогдсон байх )

H. БНСУ-ын иргэний гадаад иргэншилтэй гэр бүл, түүний эцэг эх болон хүүхэд

Д/Д Виз мэдүүлэгчийн бүрдүүлэх материал Тайлбар
1 Визний анкет Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5 цээж зураг
2 Гадаад паспорт, гадаад паспортын хуулбар-1 хувь
3 Цагдаагийн газрын тодорхойлолт 18-аас дээш 60-аас доош насны анх удаа виз мэдүүлэгчдэд хамааралтай
(Сүүлийн 3 сарын дотор олгогдсон байх )
4 Нөхцөл хангасан болох батлах бичиг баримт Гэрлэлт болон төрөл садан болохыг батлах бичиг баримт
※ Эцэг эхийн хувьд хүүхэд нь Солонгос иргэнтэй 2 талдаа гэрлэлтээ батлуулснаас хойш 1-ээс дээш жил гэр бүлийн амьдрал нь хэвийн үргэлжилж буй тохиолдол
Уригч талын бүрдүүлэх бичиг баримт
1 . Урилга (эх хувь) : ЭСЯ-ны урилганы маягтыг заавал ашиглана
- БНСУ-ын иргэн бол : Урилган дээр уригчийн хувийн тамгыг дарах бөгөөд хувийн тамганы тодорхойлолтыг эх хувиар нь хавсаргасан тохиолдолд нотариатаар батлуулах шаардлагагүй.
- Монголд оршин сууж буй Солонгос иргэн : Батлан даалтын бичиг (ЭСЯ-ны маягт ашиглах)
2. Уригчийн биеийн байцаалтны хуулбар : Иргэний үнэмлэх эсвэл гадаадын иргэний үнэмлэх
- Солонгосын иргэншилтэй болсон хүн бол : Гадаадын иргэний бүртгэлийн лавлагаа(Цагаачлалын албанаас олгоно)
3. Солонгосын гэрлэлт бүртгэлийн лавлагаа (Сүүлийн 3 сарын дотор олгогдсон байх)
※ Гадаад иргэншилтэй насанд хүрээгүй төрсөн хүүхдээ урих тохиолдолд
- БНСУ-н иргэн болон тухайн хүүхэдтэй төрөл садан болох тухай дэлгэрэнгүй лавлагаа
- Асран хамгаалах эрхийг батласан албан бичиг /МУ-н иргэншилтэй гэр бүлийн хүн/эхнэр, нөхөр/ нь асран хамгаалахаас татгалзсан тухай/

I. A-F хэсэгт хамаарч байгаа олон удаагийн зорчих визтэй хүний гэр бүл(эхнэр/нөхөр) болон насанд хүрээгүй хүүхэд

Д/Д Виз мэдүүлэгчийн бүрдүүлэх материал Тайлбар
1 Визний анкет Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5 харьцаатай өнгөт цээж зураг,
2 Гадаад паспорт, гадаад паспортын хуулбар-1 хувь
3 Цагдаагийн газрын тодорхойлолт 18-аас дээш 60-аас доош насны анх удаа виз мэдүүлэгчдэд хамааралтай
(Сүүлийн 3 сарын дотор олгогдсон байх )
4 Нөхцөл хангасан болохыг батлах бичиг баримт
- Олон удаагийн визтэй хүнтэй гэр бүл болох лавлагаа
- Олон удаагийн визтэй хүний гадаад паспортны нүүр хэсгийн хуулбар болон визтэй хуудасны хуулбар
※ Дипломат болон албан паспорттай иргэний гэр бүл(эхнэр/нөхөр) болон насанд хүрээгүй хүүхэд
БНСУ- Монгол улсын визний хэлэлцээрийн дагуу дипломат болон албан паспорт эзэмшигч нь тусгайлан олон удаагийн визийг авах шаардлагагүй тул тухайн иргэний энгийн паспорттой гэр бүлийн хүн болон насанд хүрээгүй хүүхэд -
1) дипломат болон албан паспорт эзэмшигчтэй төрөл садангийн лавлагаа
2) Хүчин төгөлдөр бүхий дипломат болон албан паспортны хуулбарийг өгнө.

2. Хөнгөвчилсөн нөхцөлд хамрагдах иргэд

1) Олгох нөхцөл : Дараах A~O хэсэгт хамаарах нөхцлийг хангасан иргэн

A. Төрийн захиргааны төв байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага болон засгийн газрын харъяа байгууллага зэргээс зохион байгуулж байгаа арга хэмжээнд уригдсан хүн.
B. БНСУ-ын засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын байгууллагын урилгаар БНСУ-д зорчих гэж байгаа иргэн
C. Албан ба дипломат паспорттой хүн энгийн паспортоор аялал жуулчлал/хилээр нэвтрэх, төрөл садныдаа зочлох, эмчилгээ аялал, бизнес зэрэг зорилгоор зорчих гэж буй тохиолдолд
D. Олон удаагийн визний нөхцөл хангасан болон олон удаагийн виз авч байсан иргэн
E. Визгүй нэвтрэх боломжтой иргэн(Сүүлийн 2 жилд 4-өөс дээш удаа эсвэл хугацаа харгалзахгүйгээр нийт 10-аас дээш удаа зорчсон иргэн)
F. Сүүлийн 5 жилд OECD-ын гишүүн орнуудын(БНСУ-аас бусад) 2-оос дээш оронд зорчсон болон OECD-ын гишүүн нэг улс руу 3-аас дээш удаа зорчсон иргэн
G. Улиралд төлсөн татварын хэмжээ 500 мянгаас дээш компаний захирал
H. Нийгмийн даатгалын дэвтэр дэх сүүлийн 1 жилийн цалингийн сарын дундаж бичилт 1 сая 400 мянгаас дээш иргэн
I. ЭСЯ-наас тогтоосон банкнуудын VIP үйлчлүүлэгч
J. БНСУ-д зорчих эмчилгээний аялал жуулчлалын C-3-3 виз хүсэгч иргэн
K. Солонгосын их дээд сургуулийг бакалавраас дээш зэрэгтэй төгссөн иргэн
L. БНСУ-ын иргэн(БНСУ-ын иргэншилтэй болсон иргэн)-ий эцэг эх, өвөө эмээ болон үр хүүхэд, БНСУ-ын иргэнтэй гэр бүл болсон Монгол улсын иргэн түүний гэр бүл(эцэг эх, өвөө-эмээ, хүүхэд)
M. Оршин суух эрх, байнгын оршин суух эрхтэй иргэний гэр бүл(эхнэр/нөхөр, өөрийн болон эхнэр/нөхрийнх нь аав ээж, өвөө эмээ, 23 хүртэлх насны хүүхэд(гэр бүлгүй)
N. Сурвалжлага(D-5), шашин(D-6), суурин төлөөлөгч(D-7), хөрөнгө оруулагч(D-8), Гадаад худалдааны менежмент(D-9), E ангилал(E-9-өөс бусад)-ын визтэй иргэний гэр бүл(эхнэр/нөхөр, өөрийн болон эхнэр/нөхрийнх нь аав ээж, өвөө эмээ, 23 хүртэлх насны хүүхэд(ганц бие))
O. C~I хүртэлх хэсэгт хамаарагдаж байгаа хүний гэр бүл (эхнэр, нөхөр, өөрийн болон эхнэр нөхрийнх нь ээж аав болон өвөө эмээ, 23 хүртэлх насны хүүхэд(гэр бүлгүй)

2) Олгох ангилал : Богино хугацааны энгийн(С-3-1), аялалын(С-3-2), эмчилгээний аялал жуулчлалын(С-3-3), богино хугацааны бизнесийн(С-3-4)

3) Визний төрөл (хүчинтэй хугацаа/нэг удаа оршин суух хугацаа)
- Нэг удаагийн виз(S) : 3 сарын хүчинтэй /90 хоног
- Хоёр удаагийнх буюу double виз(D) : 6 сарын хүчинтэй /90 хоног
4) Анхаарах зүйл
Виз мэдүүлэх нөхцлийг хангасан ч өмнө нь хууль зөрчиж байсан, хилийн шалган нэвтрүүлэх албаны мэдээлэл болон оршин сууж байсан байдал зэргийг харгалзахын зэрэгцээ хууль бусаар оршин суух мөн хууль зөрчих үйлдэл хийх магадлалтай гэж үзсэн тохиолдолд виз олгохоос татгалзана. Бүрдүүлж өгсөн визний материалыг шалгаад хангалтгүй гэж үзвэл нэмэлт материал шаардана. Хөнгөвчилсөн нөхцөлд хамрагдсан ч гэсэн одоогийн ажил эрхлэлт болон тогтмол орлогоо батлах шаардлагатай.

A. Төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн өөрөө удирдах байгууллага, Төрийн байгууллага болон засгийн газрын харъяа байгууллага зэргээс зохион байгуулж байгаа төрөл бүрийн үйл ажиллагаа – хурал, сургалт семинар, нөхөрсөг тэмцээнд оролцох зэрэг зорилгоор уригдсан хүн

Д/Д Виз мэдүүлэгчийн бүрдүүлэх материал
1 Визний анкет Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5см хэмжээтэй өнгөт зураг
2 Гадаад паспорт болон гадаад паспортын хуулбар 1 хувь
3 Цагдаагийн газрын тодорхойлолт 18-аас дээш насны, 60-аас доош насны анх удаа виз мэдүүлэгчдэд хамааралтай. (Сүүлийн 3 сарын дотор олгогдсон байх)
4 Монгол талын оролцогч байгууллагын хүсэлт бүхий албан бичиг - Байгууллагын танилцуулга, тухайн үйл ажиллагааны агуулга, зардал хариуцах талаар болон оролцогчдын нэрсийн жагсаалтыг хавсаргах
5 Гэр бүлгүй болон гэрлэсний лавлагаа Анх удаа виз мэдүүлэгчдэд хамааралтай.
(Сүүлийн 3 сарын дотор олгогдсон байх)
Уригч талын бүрдүүлэх бичиг баримт
1 Урилга, урьсан тухай тодорхойлолт мөн виз хүссэн тухай албан бичиг - Үйл ажиллагааны агуулга, зардал хэрхэн хариуцах талаар (онгоцны зардал, солонгост байх хугацааны зардал) болон оролцогчдын нэрсийн жагсаалтыг хавсаргах
2 Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
(Эсвэл ашгийн бус байгууллагын гэрчилгээний хуулбар) - Уригч байгууллагын мэдээллийг системд бүртгэж оруулах тул зайлшгүй шаардлагатай.

В. БНСУ-ын Засгийн Газраас хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын байгууллагын урилгаар зорчих гэж байгаа иргэн

Д/Д Виз мэдүүлэгчийн бүрдүүлэх материал Тайлбар
1 Визний анкет Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5см хэмжээтэй өнгөт зураг
2 Гадаад паспорт болон гадаад паспортын хуулбар 1 хувь
3 Цагдаагийн газрын тодорхойлолт 18-аас дээш насны, 60-аас доош насны анх удаа виз мэдүүлэгчдэд хамааралтай. (Сүүлийн 3 сарын дотор олгогдсон байх)
4 Монгол талын оролцогч байгууллагын хүсэлт бүхий албан бичиг - Байгууллагын танилцуулга, тухайн арга хэмжээний тухай товч танилцуулга, зардал хариуцах талаар болон оролцогчдын нэрсийн жагсаалтыг хавсаргах
5 Ажлын газрын тодорхойлолт болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг ажил эрхэлж буйг нотлох бичиг
6 Гэр бүлгүй болон гэрлэсний лавлагаа Анх удаа виз мэдүүлэгчдэд хамааралтай.
(Сүүлийн 3 сарын дотор олгогдсон байх)
Уригч талын бүрдүүлэх бичиг баримт
1 Урилга, урьсан тухай тодорхойлолт мөн виз хүссэн тухай албан бичиг - Тухайн арга хэмжээний тухай товч танилцуулга, зардал хэрхэн хариуцах талаар (онгоцны зардал, солонгост байх хугацааны зардал) болон оролцогчдын нэрсийн жагсаалтыг хавсаргах
2 Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
(Эсвэл ашгийн бус байгууллагын гэрчилгээний хуулбар) - Уригч байгууллагын мэдээллийг системд бүртгэж оруулах тул зайлшгүй шаардлагатай.
3 БНСУ-ын засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын байгууллага болохыг батлах бичиг баримт

C . Албан юмуу дипломат паспорттой боловч энгийн паспортоор аялал жуулчлал болон эмчилгээ, төрөл садныдаа зочлох зэрэг албаны ажлаар бус хувийн зорилгоор зорчих гэж буй иргэн

Д/Д Виз мэдүүлэгчийн бүрдүүлэх материал Тайлбар
1 Визний анкет Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5см хэмжээтэй өнгөт зураг
2 Гадаад паспорт болон гадаад паспортын хуулбар 1 хувь
3 Цагдаагийн газрын тодорхойлолт 18-аас дээш насны, 60-аас доош насны анх удаа виз мэдүүлэгчдэд хамааралтай. (Сүүлийн 3 сарын дотор олгогдсон байх)
4 Нөхцөл хангасан болохыг батлах бичиг баримт:
Хүчинтэй албан ба дипломат паспортны хуулбар
5 Гэр бүлгүй болон гэрлэсний лавлагаа Анх удаа виз мэдүүлэгчдэд хамааралтай.
(Сүүлийн 3 сарын дотор олгогдсон байх)

D. Олон удаагийн визний нөхцөлд хамрагдах иргэн (1. А~Н) мөн олон удаагийн виз авч байсан иргэн

Д/Д Виз мэдүүлэгчийн бүрдүүлэх материал Тайлбар
1 Визний анкет Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5см хэмжээтэй өнгөт зураг
2 Гадаад паспорт болон гадаад паспортын хуулбар 1 хувь
3 Цагдаагийн газрын тодорхойлолт 18-аас дээш насны, 60-аас доош насны анх удаа виз мэдүүлэгчдэд хамааралтай. (Сүүлийн 3 сарын дотор олгогдсон байх)
4 Нөхцөл хангасан болохыг батлах бичиг баримт: Өмнө нь авсан визний хуулбар болон хилээр орж гарсан тамга, тэмдэглэгээний хуулбар
5 Гэр бүлгүй болон гэрлэсний лавлагаа Анх удаа виз мэдүүлэгчдэд хамааралтай.
(Сүүлийн 3 сарын дотор олгогдсон байх)

E. Визгүйгээр зорчих боломжтой иргэн(Сүүлийн 2 жилд 4-өөс дээш удаа эсвэл хугацаа харгалзахгүйгээр нийт 10-аас дээш удаа зорчсон иргэн)

Д/Д Виз мэдүүлэгчийн бүрдүүлэх материал Тайлбар
1 Визний анкет Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5см хэмжээтэй өнгөт зураг
2 Гадаад паспорт болон гадаад паспортын хуулбар 1 хувь
3 Нөхцөл хангасан болохыг батлах бичиг баримт:
Хилээр орж гарсан тэмдэглэгээг хилийн нэгдсэн системээс шалгах боломжтой учраас батлах бичиг баримт шаардлагагүй
※Е-9 ангилалын визээр хилээр орж гарсан мэдээлэл үүнд хамаарахгүй.

F. Сүүлийн 5 жилд OECD-ын гишүүн 2-оос дээш оронд зорчсон эсвэл OECD-ын гишүүн нэг улс руу 3-аас дээш удаа зорчсон иргэн

Д/Д Виз мэдүүлэгчийн бүрдүүлэх материал Тайлбар
1 Визний анкет Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5см хэмжээтэй өнгөт зураг
2 Гадаад паспорт болон гадаад паспортын хуулбар 1 хувь
3 Цагдаагийн газрын тодорхойлолт 18-аас дээш насны, 60-аас доош насны анх удаа виз мэдүүлэгчдэд хамааралтай. (Сүүлийн 3 сарын дотор олгогдсон байх)
4 Нөхцөл хангасан болохыг батлах бичиг баримт:
OECD-ын гишүүн орнуудад зорчсон болохыг батлах гадаад пасспорт түүний хуулбар
5 Гэр бүлгүй болон гэрлэсний лавлагаа Анх удаа виз мэдүүлэгчдэд хамааралтай.
(Сүүлийн 3 сарын дотор олгогдсон байх)

G. Улиралд 500 мянгаас дээш төгрөгний татвар төлдөг компаний захирал

Д/Д Виз мэдүүлэгчийн бүрдүүлэх материал Тайлбар
1 Визний анкет Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5см хэмжээтэй өнгөт зураг
2 Гадаад паспорт болон гадаад паспортын хуулбар 1 хувь
3 Цагдаагийн газрын тодорхойлолт 18-аас дээш насны, 60-аас доош насны анх удаа виз мэдүүлэгчдэд хамааралтай. (Сүүлийн 3 сарын дотор олгогдсон байх)
4 Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар болон татварын тодорхойлолт (Сүүлийн 1 сарын дотор олгогдсон байх )
5 Гэр бүлгүй болон гэрлэсний лавлагаа Анх удаа виз мэдүүлэгчдэд хамааралтай.
(Сүүлийн 3 сарын дотор олгогдсон байх)

H. Сүүлийн 12 сарын турш нийгмийн даатгалын дэвтэр дэх цалингийн хэмжээ сард 1 сая 400 мянгаас(1000 ам доллар) дээш бичигдэж байгаа иргэн

Д/Д Виз мэдүүлэгчийн бүрдүүлэх материал Тайлбар
1 Визний анкет Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5см хэмжээтэй өнгөт зураг
2 Гадаад паспорт болон гадаад паспортын хуулбар 1 хувь
3 Цагдаагийн газрын тодорхойлолт 18-аас дээш насны, 60-аас доош насны анх удаа виз мэдүүлэгчдэд хамааралтай. (Сүүлийн 3 сарын дотор олгогдсон байх)
4 Нөхцөл хангасан болохыг батлах бичиг баримт:
Ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (виз мэдүүлж байгаа өдрөөс өмнөх 1 жилийн цалингийн бичилт)
5 Гэр бүлгүй болон гэрлэсний лавлагаа Анх удаа виз мэдүүлэгчдэд хамааралтай.
(Сүүлийн 3 сарын дотор олгогдсон байх)

I. ЭСЯ-наас тогтоосон банкнуудын VIP үйлчлүүлэгч

Д/Д Виз мэдүүлэгчийн бүрдүүлэх материал Тайлбар
1 Визний анкет Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5см хэмжээтэй өнгөт зураг
2 Гадаад паспорт болон гадаад паспортын хуулбар 1 хувь
3 Цагдаагийн газрын тодорхойлолт 18-аас дээш насны, 60-аас доош насны анх удаа виз мэдүүлэгчдэд хамааралтай. (Сүүлийн 3 сарын дотор олгогдсон байх)
4 Нөхцөл хангасан болохыг батлах бичиг баримт:
Тухайн банкнаас олгогдсон VIP үйлчлүүлэгч болохыг тодорхойлсон бичиг
5 Гэр бүлгүй болон гэрлэсний лавлагаа Анх удаа виз мэдүүлэгчдэд хамааралтай.
(Сүүлийн 3 сарын дотор олгогдсон байх)

J. Эмчилгээний аялал жуулчлалын зорилгоор зорчих (C-3-3) виз хүсэгч

1. Өмнө нь эмчилгээний аялал жуулчлалын (C-3-3) визээр БНСУ-д 2-оос дээш удаа зорчсон иргэн


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8678761/ab0/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2869 БНСУ-ыг аяллын визээр зоригсдод зөвлөмж хүргүүлэв 2015-08-12 4065
2868 ЮУГ Ч ХИЙСЭН АМЖИЛТАНД ХҮРГЭХ 10 АЛХАМ 2015-08-12 3486
2867 Гулгаа массажны цаана 326 биеэ үнэлэгч байгааг тогтоожээ 2015-08-12 3914
2866 Киви хамтлагийн Ука гэр бүлтэй хүнийг нөхрөөрөө сонгосон уу? 2015-08-12 3801
2865 12 настай охины “IQ” Альберт Эйнштейнийхээс өндөр гарчээ 2015-08-06 3270
2864 Эхнэр хайсан минь.... 2015-08-06 4065
2863 15нд Монголд солонгосын нуруу үе мөчний эмч нар үзлэг оншилгоо үнэгүй хийнэ 2015-08-05 3697
2862 Ус зайлуулах шугамд 373 тэрбум төгрөг шаардлагатай 2015-08-05 3594
2861 Үсээ индүүддэг бүсгүй бүрийн анхаарах зүйлс 2015-08-05 3592
2860 Хоёр Монгол иргэн голд унаж амь насаа алджээ 2015-08-04 3824
2859 "Алтан охид" гэж хэн бэ 2015-08-01 3545
2858 Тони Паркер сүүлчийн боломжоо ашиглана 2015-08-01 3555
2857 "Ховор хүн" 2015-08-01 3345
2856 Дэлхийн алдартнуудын нүүр будалтыг хийдэг монгол бүсгүй 2015-07-31 3443
» Солонгосын виз мэдүүлэх журам /2015.07.07-оос мөрдөж байгаа/ 2015-07-31 3330
2854 Компьютер хүнийг уур уцаартай болгодог 2015-07-30 3235
2853 Пак Гын Хэ: Монголын ардчилал дэлхий дахинд үлгэр дуурайл болсон 2015-07-30 3620
2852 Үнэнч эсэхийг хуруугаар нь шинжиж болдог 2015-07-30 3145
2851 Хакухо аваргын цолны найр, хүндэтгэлийн наадам Төв аймагт болж байна 2015-07-29 3412
2850 Умард Солонгос цөмийн туршилт хийж магадгүй 2015-07-29 3315
배너신청
자생병원

배너신청