Бичлэгийн тоо 3,329

1921 онд Ардын хувьсгал ялсны дараа, Сэлэнгэ аймгийн нутагт цэргийн наадам хийж байсан тухай мэдээ баримт тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Цэргийн наадам бол цар хүрээгээрээ Даншиг наадмын хэмжээний том наадам байжээ. Цэргийн наадмыг хийх тухай засгийн газрын тогтоол гарч 1922 онд албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлжээ. Цэргийн наадмыг 1922, 1923, 1924 онуудад хийж, 1925 оны 5 сарын 15-ны өдрийн ЗГ-ийн тогтоолоор Цэргийн наадмыг хийхээ больж, Улсын баяр наадам гэсэн нэртэйгээр тэмдэглэх болжээ.
1922 оноос хойш тооцож үзвэл Улсын арслан цолтой 49 бөх төрөн гараад байна. Гэхдээ энд Улсын арслан цолыг хүртэж, цаашлаад аварга цолонд хүрсэн бөхчүүдийг оруулсангүй.
Улсын наадамд 1 удаа түрүүлж, 2 удаа үзүүрлэсэн арслангууд 3 байна. “Цэргийн” хэмээх Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат С.Шагж арслан 1930 онд 10 даван түрүү, 1927, 1929 онуудад тус бүр үзүүрлэсэн, “Урт гарт” хэмээх Завхан аймгийн Идэр сумын харьяат М.Лхагва арслан 1933 онд 10 давж түрүү, 1931, 1939 онуудад тус бүр үзүүрлэсэн бол “Мөнгөнморьтын” хэмээх Л.Чимэд арслан 1935 онд 10 давж түрүү, 1934, 1936 онуудад тус бүр үзүүрлэсэн байна.
Улсын наадамд 1 удаа түрүүлж, 1 удаа үзүүрлэсэн арслан цолтой 5 бөх байна. “Мээтэн” хэмээх Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат О.Аюур арслан 1927 онд 10 давж түрүү, 1928 онд 8 давж үзүүр, “Босоо” хэмээх Архангай аймгийн Өлзийт сумын харьяат Б.Банзар арслан 1929 онд 10 давж түрүү, 1930 онд 9 давж үзүүр, “Хужаа” хэмээх Хөвсгөл аймгийн Түнэл сумын харьяат Ө.Чүлтэмсүрэн арслан 1942 онд 9 давж түрүү, 1950 онд 8 давж үзүүр, “Аат” хэмээх Архангай аймгийн Хайрхан сумын харьяат Д.Лувсанжамц арслан 1943 онд 9 давж түрүү, 1937 онд 9 давж үзүүрлэсэн бол хамгийн сүүлд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат Д.Ганхуяг арслан 2008 онд 9 давж түрүү, 2009 онд 8 давж үзүүрлэсэн байна.
Улсын наадамд 1 удаа түрүүлж арслан цол хүртсэн 17 бөх байна. “Босоо” хэмээх Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат С.Шагдар 1924 онд түрүү, “Хурандаа” хэмээх Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат М.Бэх-Очир 1931 онд 10 даван түрүү, “Молиго бүргэд” хэмээх Төв аймгийн Дэлгэрхангай сумын харьяат П.Бат-Очир арслан1932 онд 10 давж түрүү, “Улаан хүзүү” хэмээх Архангай аймгийн Өлзийт сумын Х.Дэлэг арслан 1934 онд 10 давж түрүү, “Хумбан хар” хэмээх Дорнод аймгийн Чойбалсан сумын харьяат Л.Балсан арслан 1936 онд 10 давж түрүү, “Баргын” хэмээх Дорнод аймгийн Гурванзагал сумын харьяат Ш.Гилэг арслан 1937 онд 10 давж түрүү, “Эрээн харвиргат” хэмээх Архангай аймгийн Жаргалант сумын харьяат Б.Төрбат арслан 1938 онд 10 давж түрүү, “Жижиг” хэмээх Ховд аймгийн Буянт сумын Ш.Ванчинхүү арслан 1940 онд 9 давж түрүү, “Нисэхийн” хэмээх Баянхонгор аймгийн Богд сумын харьяат П.Аюуш арслан 1949 онд 9 давж түрүү (1949 онд Ш.Батсуурь аваргаар 9 давж түрүүлсэн боловч аваргыг бууж өгсөн хэмээн П.Аюушд арслан цолыг нь олгоогүй бөгөөд хожим 1956 онд арслан цолыг нь олгосон), Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат С.Оргодол 1955 онд 8 давж түрүү (1955 оны УБН-д 256 бөхийг сугалаагаар барилдуулсан байдаг), Архангай аймгийн Хотонт сумын харьяат Д.Жамц арслан 1962 онд 9 давж түрүү, Өмнийн говийн хүчит арслан Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат Г.Дэмүүл арслан 1969 онд 8 давж түрүү, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат Б.Ганбаатар арслан 1985 онд 9 давж түрүү, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Х.Мөнхбаатар арслан 2007 онд 9 давж түрүү, Увс аймгийн Баруунтүрүүн сумын харьяат Б.Ганбат арслан 2010 онд 9 давж түрүү, Увс аймгийн Давст сумын харьяат П.Бүрэнтөгс 2012 онд 9 давж түрүү, Увс аймгийн Хяргас сумын харьяат Н.Батсуурь 2014 онд 9 давж түрүүлэн Улсын арслан цолыг хүртсэн байна.
Улсын наадамд түрүүлж үзээгүй боловч үзүүрлэж арслан цолонд хүрсэн 16 бөх байна. Эдгээрээс Архангай аймгийн Булган сумын харьяат Д.Мөнх-Эрдэнэ 5 удаа, Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат П.Дагвасүрэн арслан 3 удаа, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын харьяат Г.Цоодол 2 удаа, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат “Сээрэн дунгуй” хэмээх Ц.Бадамсэрээжид 2 удаа, Увс аймгийн Давст сумын харьяат М.Мөнгөн 2 удаа, Архангай аймгийн Их Тамир сумын харьяат “Сайхан” хэмээх Д.Далантай 1 удаа, Архангай аймгийн Тариат сумын “Төмөр дэгээ” хэмээх Ш.Төмөрбаатар 1 удаа, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат “Боохой” хэмээх Д.Данзан 1 удаа, Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат “Арвайхээрийн” хэмээх Ц.Банди 1 удаа, Дорнод аймгийн Чойбалсан сумын харьяат “Гулзгай” хэмээх У.Дамчаа 1 удаа, Дорнод аймгийн Халхгол сумын харьяат удамд арслан Х.Өлзийсайхан 1 удаа, Завхан аймгийн Сантмаргац сумын харьяат “Нахиу” хэмээх Ш.Санжсүрэн 1 удаа, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат “Суудаг” хэмээх Ц.Содов 1 удаа, Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат “Дэрэн бор” хэмээх С.Самданжигмэд 1 удаа, Архангай аймгийн Хашаат сумын харьяат У.Мижиддорж 1 удаа, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат Д.Азжаргал 1 удаа үзүүрлээд байна.
Харин улсын наадмын түрүү үзүүр булаалдаж үзээгүй ч тэгш ойтой жил дээр, эсвэл тухайн үеийн байдлаас шалтгаалж улсын арслан цолонд хүрсэн цөөнгүй арслангууд байна. Тухайлбал: Хэнтий аймгийн Дархан сумын харьяат “Шар” хэмээх Б.Яндаа арслан 1926, 1934 онд 8 давсан, Дорноговь аймгийн Сайхандулаан сумын харьяат “Гандангийн бүрхэг” хэмээх Г.Намжилваанчиг арслан 1935, 1936 онуудад 8 давж их шөвөгт үлдсэн, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат “Ерөнхийн” хэмээх Д.Самбуу 1946 онд 8 давж их шөвөгт үлдэж, Булган аймгийн Сайхан сумын харьяат “Тэмээ өргөдөг” хэмээх Б.Жамьяндорж арслан 1961 онд 7 давж их шөвөгт үлдэж, Увс аймгийн Зүүнговь сумын харьяат Увсын долоон харын нэг Ж.Хайдав 1971, 1972 онуудад 7 давж их шөвөгт үлдэж, Төв аймгийн Баянзүрх сумын харьяат “Тунаамал улаан” хэмээх удамт бөх Ө.Эрдэнэ-Очир 1968, 1970, 1976 онуудад 7 давж их шөвөгт үлдэж улсын арслан цолыг хүртсэн байдаг.
Мөн МБАТ-ний спартакиадаар арслан цол хүртсэн Архангай амгийн Өлзийт сумын харьяат Ж.Чойжилсүрэн, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат Л.Сосорбарам нар байна. Тэд дан ганц спартакиадаар арслан цол хүрээд зогссонгүй, улсын баяр наадамд цолныхоо эрэмбэтэй барилдаж явсан хүчит бөхчүүд юм. Ж.Чойжилсүрэн арслан 1958 онд Б.Түвдэндорж аваргыг давж, 1962 онд Ч.Адьяа начин тус тус орхиж 2 удаа үзүүрлэсэн байдаг бол Л.Сосорбарам арслан 1 удаа 7 давж их шөвөгт шалгарч байсан юм.
Арслан цолтнуудаас: Архангай аймгаас 11 (Ш.Төмөрбаатар, Б.Банзар, Х.Дэлэг, Б.Төрбат, Д.Лувсанжамц, Ц.Содов, Д.Самбуу, Ж.Чойжилсүрэн, Д.Жамц, У.Мижиддорж, Д.Мөнх-Эрдэнэ) Өвөрхангай аймгаас 6 (О.Аюур, Ц.Банди, С.Самданжигмэд, Г.Цоодол, Б.Ганбаатар, Д.Ганхуяг), Төв аймгаас 6 (П.Бат-Очир, Л.Чимэд, С.Оргодол, Л.Сосорбарам, П.Дагвасүрэн, Ө.Эрдэнэ-Очир), Увс аймгаас 5 (Ж.Хайдав, М.Мөнгөн, Б.Ганбат, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь), Дорнод аймгаас 4 (Л.Балсан, Ш.Гилэг, У.Дамчаа, Х.Өлзийсайхан), Завхан аймгаас 3 (С.Шагдар, М.Лхагва, Ш.Санжсүрэн), Хөвсгөл аймгаас 3 (Ө.Чүлтэмсүрэн, Ц.Бадамсэрээжид, Х.Мөнхбаатар), Булган аймгаас 2 (М.Бэх-Очир, Б.Жамьяндорж), Хэнтий аймгаас 1 (Б.Яндаа), Сэлэнгэ аймгаас 1 (Д.Данзан), Дорноговь аймгаас 1 (Г.Намжилваанчиг), Ховд аймгаас 1 (Ш.Ванчинхүү), Банхонгор аймгаас 1 (П.Аюуш), Өмнөговь аймгаас 1 (Г.Дэмүүл), Говьсүмбэр аймгаас 1 (Д.Азжаргал) арслан төрөн гарчээ.
Улсын арслан цолтой бөхчүүд 1922 оноос хойш УБН-ын түрүүг 25 удаа хүртээд байна. Мөн улсын арслан цолтой бөхчүүдээс У.Мижиддорж арслан 17 жил шөвгөрч, арслан цолтой бөхчүүдээс дээд амжилт үзүүлээд байна. Улсын арслан цолтой бөхчүүдээс Хөдөлмөрийн баатар 1 (У.Мижиддорж), гавьяат цолтон 5 (Ц.Бадамсэрээжид Соёлын гавьяат зүтгэлтэн, Л.Сосорбарам МУ-ын гавьяат багш, Ө.Эрдэнэ-Очир Спортын гавьяат мастер, Б.Ганбаатар МУ-ын гавьяат тамирчин, Д.Мөнх-Эрдэнэ МУ-ын гавьяат тамирчин) төрөөд байна.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8597007/67b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2749 Кимийн хойд эцэг хүсээ солиулж эмэгтэй болжээ 2015-06-03 2663
2748 Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд 2015-06-03 2535
2747 Т.Санчир Флиппин улсын PBA-тай хийсэн гэрээ цуцалжээ 2015-06-01 2483
2746 Шивэрнээс салах энгийн 8 арга 2015-06-01 2689
2745 Фэйсбүүкд тоглоомын саналыг блок хийх арга 2015-06-01 2657
2744 Хэт халууны улмаас зам хайлж байна 2015-05-29 2859
2743 Стресс тайлах 6 арга 2015-05-29 2857
2742 Шамбарам буюу цагаан мах эргэх өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? 2015-05-29 2645
2741 Бохир усаа Туул гол руу урсгана 2015-05-28 2525
2740 Суганы эвгүй үнэрийг дарах шилдэг арга 2015-05-28 2858
2739 Хөх толботой төрөхийн учир 2015-05-28 2693
2738 Мао Асада мөсөн талбайдаа эргэн ирлээ Спорт 2015-05-27 2544
» Улсын наадмын түрүү, үзүүр булаалдах хүчит арслан цолтнууд Спорт Бөхийн төрлүүд 2015-05-27 2391
2736 Арьс хуурайших 7 шалтгаан 2015-05-27 2468
2735 6 үгнээс бүтсэн ч сэтгэл хөндсөн өгүүллэгүүд 2015-05-27 2672
2734 Гайхалтай амьдралын 5 алхам 2015-05-26 2485
2733 65 настай эмэгтэй дөрвөн ихэр хүүхэд төрүүллээ 2015-05-26 2707
2732 Сүмогийн хороо Тэрүнофүжиг магтаж, Хакүхог шүүмжилжээ 2015-05-26 2406
2731 Мексикийн нийслэл Мехико хотноо байгалийн ховор үзэгдэл боллоо 2015-05-23 2752
2730 Элэгний C вирусийн эмийг улсын эмийн бүртгэлд бүртгэхээр болжээ 2015-05-22 2543
배너신청
자생병원

배너신청