Бичлэгийн тоо 3,329

Туузтай дарс трэнд болоо юу даа?

Чөлөөт цаг  | 2014 / 12 / 02

Сүүлийн үед Instagram, Facebook-ээ гүйлгэхээр улаан туузтай дарсны зураг энд тэндгүй харагдах боллоо. Дуучин Ану инстаграм дээрээ “Дажгүй амттай юм байна” гээд нөхөртэйгөө өнгөрүүлсэн романтик үдшийнхээ зургийг, туузтай дарстай хамт тавьсан харагдсан. Хоолны шүүмжийн “Taste it” группын идэвхтэй гишүүн “Нэг дор бүгдийг нь амссан. Гоё амттай юм байна лээ” гээд 4 шил туузтай дарсыг эгнүүлж тавьсан зургаа нийтэлсэн байна лээ. “Сүүлийн хэдэн жил үүнээс өөр wine таалагдахаа больчихсон” гэж найзынхаа бичсэнийг хараад зургийг хартал бас л нөгөө улаан туузтай дарс. Бүгд гүрж дарс Tiflisi Marani-гийн тухай ярьцгаагаад байж. Сталины уудаг дарс гээд нэг хэсэг реклам нь их гардаг байж билээ.

Туузтай дарс  трэнд болоо юу даа?

Хүмүүс энэ Гүрж дарсыг дэлгүүрт байдаг олон олон Франц, Америк дарснуудаас яагаад онцлоод байгааг нь эхэндээ ойлгоогүй. Гэтэл саяхан ажлынхантайгаа хамт анхны цасны баяр хийж ой модонд зугаалангаа дарс халааж уухдаа л бусдаас юугаараа ялгаатайг нь олж мэдлээ. Дарсан дотор жимс хийгээд халаахаар жимс нь нэг л гашуун, муухай амттай болчихсон байдаг даа? Би үүнийг өмнө нь байх ёстой л зүйл гэж эндүүрдэг байсан. Тэгсэн, энэ бол тухайн дарсыг спиртний агууламжтай, цэвэр биш гэдгийг илтгэх чанар гэнэ. Цасанд бид авч явсан Kindzmarauli-гаа (Tiflisi Marani-гийн нэг төрөл) халаахад доторх жимс нь үнэхээр гоё амттай болчихсон байсан. Дарсных нь амт ч гашуураагүй. Байгалийн усан үзмээр өөрөөр нь исгэсэн дарсыг халаахад иссэн жимсний халуун шүүс ууж байгаа юм шиг л чимчигнэсэн сайхан амттай байдаг юм байна.

Бидний хэрэглэдэг ихэнх дарсны найрлагад тодорхой хэмжээний спиртний хольц ордог ажээ. Байгалийн жимсээр өөрөөр нь исгэж хийдэг цөөн хэдэн дарсны нэг нь Tiflisi Marani юм. Орой бүр унтахынхаа өмнө нэг хундага улаан дарс уувал тархи болон зүрх судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг гэдэг. Гэхдээ хэрэв тэгж уух улаан дарс нь спиртний хольцтой бол эрүүл мэндийг сайжруулах нь байтугай аажимдаа төв мэдрэлийн системийг гэмтээж, бүхий л эд эрхтэнд сөргөөр нөлөөлж эхэлдэг гэдгийг дурддаггүй. “Цэвэр жимсний” гэдэг үгийг энд онцлох хэрэгтэй бололтой. Аливаа зүйлийн “цэвэр” буюу байгалиараа байгаа нь л хоргүй бөгөөд тансаг байдаг шүү дээ. Шоколадны хувьд ч тэр, дарсны хувьд ч тэр. Эмэгтэйчүүдийн ихээхэн таашаадаг Tiflisi Marani дарс нь дотроо 5 төрөлтэй. Бүх төрөл нь “хүзүү”-ндээ улаан өнгийн туузан бантиктай учраас бэлгэнд дангаар нь өгөхөд ч сайхан сэтгэгдэл төрүүлнэ. Tiflisi Marani-гаас хүмүүсийн хамгийн дуртай төрөл нь Kindzmarauli, харин хоёрт нь Alazani Valley-гийн улаан дарс эгнэнэ. Эдгээр гүрж хэлний өвөрмөц нэршил чиний хувьд цээжлэхэд хэцүү байвал зүгээр л “туузтай дарс” гээд тогтоочихоорой. Та анзаарсан бол орой бүр Kindzmarauli, Alazani Valley, Saperavi гээд л сүртэй нь аргагүй нэрсийг нь дуудаж байгаа реклам чинь гүрж дарсных юм шүү дээ.

Алив, Tiflisi Marani-тай хундагануудаа өргөцгөөгөөрэй бүсгүйчүүд ээ! Cheers!
Жич: Чи ч бас дуучин Ану шиг нөхөртэйгөө хундага дарс тулгаж, дотно яриа өрнүүлэнгээ үдшийг өнгөрүүлэх дуртай л байх. Хөөсөөр дүүргэсэн ваннанд сарнайн дэлбээ асгаж байгаад дотор нь улаан дарс шимэн хэвтэх ч аятайхан шүү. Шинэ жилийн гэрэлт гацуур, камен зуухныхаа дэргэд ноолууран шаалиа нөмрөөд хундага дарс уун суух ч бас. Зөөлөн, чанартай дарстай байхад л романтик, амтлаг орчинг бүрдүүлэх санаа мянга мянгаараа урган гарч болмоор.

Гүрж дарс Tiflisi Marani брэнд цэвэр жимсний дарсанд дурлагч, бүтээлч сэтгэлгээтэй хүмүүст зориулан энэ сарын 24-нийг дуустал “Мартагдашгүй романтик амт” уралдааныг зарлажээ. Байгалийн мартагдашгүй амт бүхий 5 дарсыг (Kinzdmarauli, Alazani Value /цагаан/, Alazani Value /улаан/, Saperavi, Rkatsiteli) оролцуулсан романтик мэдрэмж, санаа бүхий зургаа “Дарсанд дурлагсад” (https://www.facebook.com/DarsandDurlagsad) хуудас руу илгээгээрэй. Долоо хоног болгон 1 романтик оролцогчийг шалгаруулан:

Эхний долоо хоног: Pcmall дэлгүүрээс 350 мянган төгрөгөнд бараа авах эрхийн бичиг + 1 хайрцаг Kindzmarauli дарс

Хоёр дахь долоо хоног: Говь-ийн салбар дэлгүүрээс 350 мянган төгрөгөнд бараа авах эрхийн бичиг + 1 хайрцаг Kindzmarauli дарс

Гурав дахь долоо хоног: Naran Mall-аас 350 мянган төгрөгөнд бараа авах эрхийн бичиг + 1 хайрцаг Kindzmarauli дарсаар шагнах аж. Нэгэн оройг мартахын аргагүй сайхан өнгөрүүлснийхээ төлөө шагнал авна гэсэн үг шүү дээ!

Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/events/726821104068258/

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8392515/ecc/trackback

gutal

2014.12.16 00:28:05
*.188.162.97

ene ch arai l bish dee

List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2429 Номин их дэлгүүрийг банкны барьцаанд тавих уу? 2014-12-08 2179
2428 С.Жавхлангийн “Шинэ жилээс татгалз”-сан уриалгыг иргэд дэмжиж байна [1] 2014-12-08 2285
2427 Х.Тэмүүжингийн зарласан 4 сая ам.долларын авлигын “эзэн” нь шинэхэн сайд Д.Дорлигжав юм биш үү? 2014-12-08 2044
2426 Таны арьсыг хөгшрүүлдэг долоон зүйл 2014-12-04 2575
2425 БНСУ-ын "Мирал Шимжан" сан таван монгол хүүхэд эмчилж байна [1] 2014-12-04 2546
» Туузтай дарс трэнд болоо юу даа? [1] 2014-12-03 2706
2423 УИХ-ын эмэгтэй гишүүд “Ээлтэй ертөнц” ТББ-ын төлөөлөлтэй уулзлаа 2014-12-03 2075
2422 Ч.Сайханбилэгийн Засгийн газрын “муухай” зовлон 2014-12-03 2018
2421 Холливудын оддыг орлодог монгол од залуу 2014-12-01 2893
2420 Технологийн дэвшлийн гайхамшгийг харуулсан 25 хөдөлгөөнт зураг 2014-12-01 2591
2419 54 МЯНГАН АЖ АХУЙН НЭГЖ ХААЛГАА БАРЬЖЭЭ 2014-12-01 2108
2418 Хар тамхи таван жилийн дотор гоо бүсгүйг ийм болгожээ 2014-11-28 2683
2417 БНХАУ-ыг төлөөлж монгол гаралтай бүсгүй “Дэлхийн мисс”-т оролцож байна 2014-11-28 2524
2416 Элэгдэж хуучирсан хувцсыг засварлах “ухаалаг” аргууд 2014-11-26 2949
2415 А-310 онгоцны сүйрлийн үед жолооны ард хүүхэд байжээ 2014-11-26 2486
2414 13 настай охин 15-тай найз хөвгүүнээсээ жирэмслэж, хүүхэд төрүүлжээ 2014-11-26 2779
2413 Өглөөг эрч хүчтэй угтахын тулд “зайлсхийх хэрэгтэй - 10” зүйл [1] 2014-11-25 2216
2412 Нохой 551 хүний хавдрыг “олжээ” 2014-11-25 2408
2411 Билгүүдэй хүүд 5000 шахам монголчууд тусалжээ 2014-11-25 2213
2410 ОРОН СУУЦНЫ ҮНЭ БУУГААГҮЙ 2014-11-24 2239
배너신청
자생병원

배너신청