Бичлэгийн тоо 3,329
УИХ-ын эмэгтэй гишүүд “Ээлтэй ертөнц” ТББ-ын төлөөлөлтэй уулзлаа


Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн төлөөлөл Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын өдөр тохиож байгаатай холбогдуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдгээрийн гэр бүлийнхэний төлөө ажилладаг “Ээлтэй ертөнц” төрийн бус байгууллагын төлөөлөлтэй өнөөдөр /2014.12.03/ уулзаж, санал солилцлоо.

“Ээлтэй ертөнц” төрийн бус байгууллага нь 2009 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа, нийгэмд үйлчилдэг ашгийн бус, төрийн тус байгууллага юм. Тус төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэднийг асардаг гэр бүлийнхэнийнх нь нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх, нийгмийн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр ажилладаг байна. Уулзалтад ирсэн ээжүүд тулгамдаад буй асуудлаа танилцуулав. Юуны өмнө хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн амьжиргааны баталгааг хангах тал дээр анхаарал хандуулах, хүүхдээ асраад олон жил ажил хийж чадаагүй ээж, аавуудын ниймгийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн оношлогоо, эмчилгээ, хөгжүүлэлт, нийгэмшүүлэх асуудлыг төр засгаас бодлогоор дэмжих шаардлагатай байгаа талаар ярилаа.

Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг “Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн анхаарал хандуулдаг нэг чиглэл бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудал байдаг. Тоо баримтаас үзвэл дэлхийд 650 сая гаруй буюу нийт хүн амын 10 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй гэдэг судалгаа бий. Монгол Улсад нийт хүн амын 6 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй гэж явдаг, энэ үзүүлэлт олон улсын дунджаас доогуур байгаагийн шалтгаан нь оношлогоо, эмчилгээ дутмаг байгаатай шууд холбоотой. Энэ удаагийн Улсын Их Хуралд сууж буй 11 эмэгтэй гишүүн яг энэ чиглэлээр цөөнгүй ажил хийсэн. Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаар хэд хэдэн чухал асуудал шийдсэн заалтуудыг оруулсан” гэв. Мөн Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өдөр өнжүүлэх төвийн асуудлыг тусгай заалтаар оруулах боломжтой талаар танилцуулав.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нийгэмшүүлэх, боловсрол эзэмших бололцоог хангах үүднээс бодлого, эрхзүйн баримт бичгийн тал дээр ажиллах болно хэмээн Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга хэлэв.

Харин Улсын Их Хурлын гишүүн С.Оюун хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаар эмэгтэй гишүүд анхаарал хандуулан ажиллаж байгаа. Ойрын хугацаанд Нийгмийн халамжийн тухай хуулийн өөрчлөлттэй холбоотой гарсан журмын биелэлт, хэрэгжилтэд хяналт тавих болно. Түүнчлэн бүх төрийн байгууллага  хуульд заагдсан үүргээ биелүүлж хамгийн багадаа хөгжлийн бэрхшээлтэй нэг иргэнийг ажлын байраар хангах хүсэлтийг хүргүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавихаар төлөвлөөд байгаагаа дуулгасан. Мөн "Ээлтэй ертөнц" төрийн бус байгууллагын төлөөлөл болсон ээжүүдийн тавьсан зарим саналыг ажил хэрэг болгох тал дээр бодлогын түвшинд дэмжлэг үзүүлэх боломжтой гэв.

Уулзалтын төгсгөлд ээжүүд орлогын эх үүсвэртэй болох үүднээс хөгжлийн билэгдэл болгон унага хийж, худаалдаалж буйгаа дуулгаад Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдэд дурсгав. Мөн зөөлөн тоглоомын зах зээлд эрэлттэй байгаа энэ энэ гар үйлдвэрлэлийг жижиг дунд үйлдвэр болгон өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8392510/2d7/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2429 Номин их дэлгүүрийг банкны барьцаанд тавих уу? 2014-12-08 2183
2428 С.Жавхлангийн “Шинэ жилээс татгалз”-сан уриалгыг иргэд дэмжиж байна [1] 2014-12-08 2287
2427 Х.Тэмүүжингийн зарласан 4 сая ам.долларын авлигын “эзэн” нь шинэхэн сайд Д.Дорлигжав юм биш үү? 2014-12-08 2048
2426 Таны арьсыг хөгшрүүлдэг долоон зүйл 2014-12-04 2576
2425 БНСУ-ын "Мирал Шимжан" сан таван монгол хүүхэд эмчилж байна [1] 2014-12-04 2548
2424 Туузтай дарс трэнд болоо юу даа? [1] 2014-12-03 2709
» УИХ-ын эмэгтэй гишүүд “Ээлтэй ертөнц” ТББ-ын төлөөлөлтэй уулзлаа 2014-12-03 2080
2422 Ч.Сайханбилэгийн Засгийн газрын “муухай” зовлон 2014-12-03 2024
2421 Холливудын оддыг орлодог монгол од залуу 2014-12-01 2895
2420 Технологийн дэвшлийн гайхамшгийг харуулсан 25 хөдөлгөөнт зураг 2014-12-01 2592
2419 54 МЯНГАН АЖ АХУЙН НЭГЖ ХААЛГАА БАРЬЖЭЭ 2014-12-01 2111
2418 Хар тамхи таван жилийн дотор гоо бүсгүйг ийм болгожээ 2014-11-28 2685
2417 БНХАУ-ыг төлөөлж монгол гаралтай бүсгүй “Дэлхийн мисс”-т оролцож байна 2014-11-28 2525
2416 Элэгдэж хуучирсан хувцсыг засварлах “ухаалаг” аргууд 2014-11-26 2950
2415 А-310 онгоцны сүйрлийн үед жолооны ард хүүхэд байжээ 2014-11-26 2494
2414 13 настай охин 15-тай найз хөвгүүнээсээ жирэмслэж, хүүхэд төрүүлжээ 2014-11-26 2780
2413 Өглөөг эрч хүчтэй угтахын тулд “зайлсхийх хэрэгтэй - 10” зүйл [1] 2014-11-25 2218
2412 Нохой 551 хүний хавдрыг “олжээ” 2014-11-25 2409
2411 Билгүүдэй хүүд 5000 шахам монголчууд тусалжээ 2014-11-25 2215
2410 ОРОН СУУЦНЫ ҮНЭ БУУГААГҮЙ 2014-11-24 2240
배너신청
자생병원

배너신청