Бичлэгийн тоо 3,329

Осло хотод 12 настай охин, 37 настай эртэй хуримлажээ

2014 оны 10-р сарын 14. 08:49

Үнэндээ энэ нь хүүхдийн гэрлэлтийг эсэргүүцсэн театрчилсан ажиллагаа байжээ. Энэхүү сонин арга хэмжээ өнгөрсөн бямба гаригт Норвегийн нийслэлд болжээ. Хүүхдийн эрхийг хамгаалдаг олон улсын “Төлөвлөгөө” гэдэг байгууллагын Норвегийн салбарын ивээлд 12 настай охин болон 37 настай эрийн “гэрлэх” ёслол Осло хотод болсон байна.

Урьдчилан бичсэн зохиолын дагуу тусгайлан шилж авсан жүжигчид “хүргэн”, “бэр” болон “санваартанд” тоглож, жинхэнэ хуримыг санагдуулж байжээ.

“Төлөвлөгөө” байгууллагын Норвегийн салбарын ерөнхий нарийн бичгийн дарга Улаф Томессены хэлснээр, уг арга хэмжээг зохион байгуулагчдын сэдсэний дагуу, “санваартан”-ыг охиноос залуу эрийн гэргий болоход бэлэн байна уу гэж асуусан шийдвэрлэх агшинд “сүмд” цугларсан олон зуун хүн “Болохгүй! Хуримыг зогсоо!” хэмээн хашгирчээ.

Хэрвээ өнөөдрийг хүртэл ихэд дэлгэрсэн Африкийн төв нутаг болон Өмнөд Азиас Европын хөрсөнд шилжүүлвэл, насанд хүрээгүй охидыг нөхөрт гаргах заншил хичнээн муухай, айдас төрмөөр байдгийг Норвегийн оршин суугчдад харуулах нь зохион байгуулагчдын зорилго байжээ.

“Энэ уламжлалын бүхий л балай, ялт шинж чанарыг дэлхийн янз бүрийн орнуудын хүмүүст бид үзүүлж чадлаа гэдэгт найдаж байна. Энэ асуудал надад маш ноцтой санагддаг бөгөөд үүнд бараг бүх хэрэгслийн анхаарлыг хандуулах хэрэгтэй. Тиймээс бидний зохион байгуулсан сэдэл ямар нэг хүрээнд баригдахгүй хэмээн би хэлэх байна” гэж Томессэн сурвалжлагчид мэдэгджээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр, манай гарагт жил бүр 10 сая гаруй охиныг хүсэл зоригийг нь үл ойшоон, 18 нас хүрэхээс нь өмнө нөхөртгаргадаг байна. Дэлхийн олонхи оронд хүүхэд гэрлүүлэхийг хориглосон байдаг ч, хэд хэдэн оронд охидыг эрт нөхөрт гаргах заншил байсаар байгаа юм.

“Төлөвлөгөө” байгууллагын цуглуулсан баримтаас үзвэл,африкийн Нигер, Чад, Гвинейн болон Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Азийн Бангладеш улсад энэ талын байдал хамгийн ноцтой байгаа ажээ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8337126/edc/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2349 Дэлхийн аваргын мэргэн буудагч Клозег дуурайх гэж байгаад нас баржээ 2014-10-26 2167
2348 “Фэнүүдээсээ асууя” 2014-10-26 2183
2347 Хар арьст эмэгтэйчүүдэд хэлж болохгүй үгс 2014-10-26 2348
2346 Мобиком корпораци мэдэгдэл хийлээ 2014-10-25 2222
2345 Хойд Солонгос гадны жуулчдыг хилээрээ нэвтрүүлэхгүй 2014-10-25 2232
2344 Гэртээ орсон хулгайчийг бариад 1 жил 6 сар хоригдох ял авчээ 2014-10-25 2621
2343 энэтхэгийн тамирчин хийсэн үйлдлийнхээ төлөө шийтгэл хүлээлээ 2014-10-24 2414
2342 Гандан WiFi-тай болжээ 2014-10-24 2211
2341 Хятадын Сюрреалист уран бүтээлчийн барималууд шуугиан тарьж байна (фото) 2014-10-24 2755
2340 Ялгадсаар хүн эмчилнэ 2014-10-22 2481
2339 Тархины даралтгүй хүүхэд төрүүлье гэвэл... 2014-10-22 2525
2338 Том хөхнөөс болж 517 машин осолд оржээ 2014-10-21 2643
2337 Ким Ир Сен насаа уртгасгахын тулд залуу охидын цусыг ашигладаг байжээ 2014-10-21 2582
2336 LET ME IN хо еэ инь “түүний шинэ амьдралын 3дахь жил” 2014-10-21 2417
2335 Super Junior хамтлагийн гишүүн жүжигчин бүсгүйтэй гэрлэх гэнэ 2014-10-20 2504
2334 Шар айрагны мэргэжилтнүүд шилдэг 20 шар айргийг нэрлэж байна 2014-10-20 2233
2333 2014 оны хамгийн их таргалалттай 10 улс орон [2] 2014-10-20 2870
2332 Майкл Жексоны хүүд эцгийнх нь өвчин удамшжээ 2014-10-19 2487
2331 Дэлхийн хамгийн хачирхалтай хосууд 2014-10-19 2328
» Осло хотод 12 настай охин, 37 настай эртэй хуримлажээ 2014-10-19 2201
배너신청
자생병원

배너신청