Оросууд НАТО-гийн генералын мэдэгдлийг уучлахгүй гэвӨчигдөр 13 цаг 47 минут
“Гагцхүү өөрийнхөө “бодолд” хөтлөгдөн генерал ийм дуулиантай мэдэгдэл хийснийг үнэндээ хөнгөн хуумгай явдал гэхээс өөр яахав. “Мэргэжлийн цэргийнхэн биш, харин огцорч байгаа улс төрчид л ийм мэдэгдэл хийсэн бол яая гэхэв” гэж цэргийн байгууллагын төлөөлөгчид мэдэгджээ. Украины нутагт байсан оросын арван батальоны дөрөв нь одоо болтол тэнд байсаар байна хэмээн генерал Филипп Бридлоу мягмар гаригт мэдэгджээ. Тэр ийм “гибрид дайныг” эсэргүүцэх бодолтой байна хэмээн бас мэдэгдээд, энэ дайнд оросын таних тэмдэггүй цэргийнхэн оролцож байж мэднэ хэмээн хэлсэн байна. Оросын зэвсэгт хүчний үйлдлийн талаар Пентагон болон НАТО-гийн хийсэн мэдэгдлийг БХЯ нэг бус удаа няцааж байсан юм. Тухайлбал оросын нутгаас украины цэргийн байрлал руу буудаж байгааг гэрчилсэн гэх Америкийн тагнуулын албаны зургуудыг долдугаар сарын сүүлчээр БХЯ-ны төлөөлөгчид хуурамч гэж тодорхойлсон юм. Эдгээр гэрэл зураг НАТО-д суугаа АНУ-ын төлөөлөгчийн газрын twitter-т нийтлэгджээ. Сүүлд нь эдгээрийг Киевт суугаа АНУ-ын элчин сайд Жеффри Пайет микроблогоороо тараасан байна. |