Бичлэгийн тоо 3,329

Ямар эмэгтэйг эдийн шуналтай гэх вэ?

Хайр & секс  | 2014 / 09 / 01

Бараг бүтэн жил уулзаагүй эрэгтэй сайн найзтайгаа би өдрийн хоол цуг идэхээр цаг тогтов. Ажил төрөл, гэр бүл гэсээр уулзаагүй бид хоёр хэрхэн аж төрж буй тухайгаа ам хуурайгүй ярилцлаа. Найз минь тун ухаалаг залуу. Өнөөдрийг хүртэл хэнээс ч, юуг ч гуйлгүйгээр бизнесээ, боловсролоо, гэр бүлээ өөрөө бүгдийг нь болгож зав чөлөөгүй хөдөлмөрлөж яваагаар нь би бахархдаг юм. Олон зүйлийн тухай ярилцаж байгаад хэсэг чимээгүй бодлогшироод сууж байтал тэр нэг их уртаар санаа алддаг юм байна.

Ямар эмэгтэйг эдийн шуналтай гэх вэ?
-Юун урт санаа алддаг юм бэ? Яасан бэ?

-Мэдэхгүй юм даа, найз минь. Бүх зүйл бүтэлтэй байгаа ч найз нь одоо нэг зүйл дээр учраа олохоо байлаа.

-Юу тохиолдоо вэ? Надад ярь л даа.

-Чамд л нээрээ үнэнээ хэлье. Манай найз бүсгүй эдийн шуналтай юм шиг байна.

-За, яршиг аа. Яагаад тэгж бодоод байгаа юм? Юун муухай юм боддог юм?

-Үгүй ээ, нээрээ. Би ч бас ингэж бодохыг хүсэхгүй байна. Бодоод үз л дээ. Байнга л би баяжмаар байна, ёо хурдхан баяжаад энэ орон байрнаас салах юмсан гээд л. Өдөрт ярьдаг юмных нь ихэнх хувь баяжих тухай.

-Тэгж яривал би ч гэсэн баяжихыг хүсдэг. Хүн болгон л хүснэ. Энэний төлөө эдийн шуналтай гэх чинь өрөөсгөл байх аа.

-Үгүй ээ. Зөвхөн тэрэндээ биш. Эмэгтэй хүн өөрөө карьер хөөх хүсэлтэй, санаачлагатай, идэвхтэй, өөрийгөө хөгжүүлдэг байвал ингэж ярьж болж байна. Үүнийг бол би амбицтай нь холбоотой гэж ойлгоод чадахаараа дэмжинэ. Эсвэл найз залуудаа наад захын халамжтай, хичээнгүйлэн мөнгө олоход нь сэтгэл санаагаар дэмжиж, ажилдаа ядарч байхад нь ядаж нэг удаа халуун хоол барьж ирээд “Миний хайр чадна аа” гэж тэнхрүүлдэг, хоёулаа хамт амьдралаа дээшлүүлнэ ээ гэж байгаа бол өөр хэрэг. Гэтэл аль нь ч байхгүй, тэгсэн хэрнээ найз залуугийнхаа хажууд юм л болвол баяжих тухай ярихыг би “эдийн шунал” гэхээс өөрөөр юу гэж нэрлэх вэ.

-Халамжилдаг л байлгүй дээ. Чи л халамжийг нь юман чинээ тоохгүй байгаа юм биш үү?

-Жишээ нь, би ханиад хүрчихсэн, хамар битүүрээд, толгой өвдөөд 8 хонож байна. Сүүлийн хэдэн сар нойр хоолгүй ажиллаад дархлаа муудчихсан бололтой. Тэгээд энийгээ хэлэхээр “Аан за, эдгэх байлгүй дээ, сүртэй ш дээ” гэх юм. Өөрчлөгдөх байх гэж 2 жил харлаа. Сүүлийн нэг жил хамт амьдарлаа. Нэмэр байдаггүй ээ. Найз нь арга ядаад л чамд хэлж байна. Миний гэр бүлийг авч явах ирээдүйн эхнэр минь ийм байвал би үнэхээр санаа зовж байна.

-Чи эсвэл өөрөө халамж анхаарал муутай юм болов уу? Ер нь ядаж болзоонд урьж, баяраар бэлэг авч өгдөг юм уу даа, чи?

-Бэлэг өгөхөөр голоод байдаг юм аа. Би төрсөн өдөр, шинэ жил гээд бүгдээр нь бэлэг авч өгдөг. Аль болох юм юмны сайхныг нь гээд л. Тэгэхээр дараа нь “Амьдралдаа чамаас нэг ч олигтой бэлэг авч үзээгүй” гээд уурлаад байдаг юм. Тэгээд л шал дургүй хүрчихдэг. Ганц хэрүүлийн алим чинь энэ.

-(Хэсэг дуугүй суув) Чи тэгээд яая гэж бодож байгаа юм?

-Уг нь хүн нь өөрөө сайхан сэтгэлтэй эмэгтэй, надад хайртай л гэдэг юмсан. Тэрэнд нь итгээд л яваад байлаа. Би өөрөө ч хайрладаг. Одоо хэсэг хамт хараад болохгүй бол хоёр тийш болъё доо. Миний хүүхдүүдийн ээж ийм шуналтай, дээрээс нь хүйтэн хөндий байгаасай гэж хүсэхгүй байна. Мөнгөнд яахав, би санаа тавьчихна. Энэ чинь эр хүний толгойгоо гашилгах зүйл. Харин надад эелдэг, амьдралын, бас нэг байдаг даа, нарийн нандин юмнуудыг зааж сургаж чадах энэрэнгүй эмэгтэй хэрэгтэй. Ийм л бодолтой явж байна...

Би зөвхөн найзынхаа ярьсныг л энд элдэв нэмэр хачиргүйгээр шууд буулгасан нь энэ. Зөвхөн ганцхан өнцгөөс харсан яриа учраас цаанаа чухам манай найзын талаас ч асуудал байгаа эсэхийг би сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ ямартай ч энэ ярианы дараа “Аан, эрчүүд ийм эмэгтэйг шуналтай гэж дүгнэдэг байх нь ээ. Тэрнээс биш нөхцөл байдлаа сайжруулах тэмүүллийг, хайртаараа халамжлуулах гэсэн оролдлогыг, зүгээр л илэн далангүй байсныг нь ингэдэггүй юм байна" гэсэн бодолтой хоцорсон юм.

Чи энэ талаар юу гэж бодож байна?

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8294634/8a6/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2269 Хольж идэж болохгvй хvнсний зvйлс 2014-09-21 2296
2268 Азийн наадмын эхний өдөр дөрвөн медаль хүртлээ 2014-09-21 2651
2267 Амралтын өдөр ханатлаа унтсан ч ядаргаа арилдаггүй 2014-09-20 2462
2266 "Зүрхээр наадагч" 107 саяын ашиг орлогоороо тэргүүлж байна 2014-09-20 2683
2265 Мэргэн буудагчид эхний медалийг авчирлаа 2014-09-20 2430
2264 Хайртад чинь таалагдах гэр 2014-09-19 2931
2263 Жастин Бибер, Селена Гомез, нар хүүхэдтэй болжээ 2014-09-19 3116
2262 Оросууд НАТО-гийн генералын мэдэгдлийг уучлахгүй гэв 2014-09-19 2430
2261 Монгол Улсын төрийн далбаа Инчеоны тэнгэрт мандлаа 2014-09-18 2682
2260 Дэлхийн спортыг залуурдаж буй зангарагтай 13 өвгөн 2014-09-18 2566
2259 Японыг эзэрхийлсэн хориотой шашны бүлэглэл 2014-09-17 2686
» Ямар эмэгтэйг эдийн шуналтай гэх вэ? 2014-09-17 2465
2257 Дотрын эмч өөрөө тайчиж нүцгэлэн, өвчтөнүүдээ эмчилдэг 2014-09-17 2573
2256 Хүмүүсийн 99,6 хувь нь тааж чаддаггүй зурагт таавар [3] 2014-09-16 2868
2255 Э.Бат-Үүл цахилгаан машин унаж туршина 2014-09-16 2329
2254 1000 хүнийг бөөнөөрөө амиа хорлоход хүргэжээ 2014-09-16 2602
2253 Дөнгөж төрсөн хоёр нярай халдаг гудсанд түлэгджээ 2014-09-14 2605
2252 Хүнтэй төстэй сармагчныг үржүүлнэ 2014-09-14 2158
2251 Шоовдорлогдсон спортын төрлүүдээ анхаараач 2014-09-12 2302
2250 Шоовдорлогдсон спортын төрлүүдээ анхаараач 2014-09-12 2032
배너신청
자생병원

배너신청