Бичлэгийн тоо 3,329
1 өдөр 2 цагийн өмнө.
Жон Траволта: АНУ-д хэтэрхий цамаан хүмүүс амьдарч байна

Холливуудын нэрт жүжигчин Жон Траволтагийн “ELLE” сэтгүүлд өгсөн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.

.

-Ярилцлагынхаа эхэнд нэг зүйлийг асуумаар байна. Та “Ice Bucket Challenge” буюу “Мөстэй ус” аянд нэгдэж, өөрийн байр сууриа илэрхийлсэн үү?

-Үгүй. Холливууд гэлтгүй дэлхий даяараа галзуурч, цэвэр усыг хий дэмий үрж, эх дэлхийг уйлуулж байна. Ер нь энэ утгагүй зүйлийг яах гэж зохион байгуулдаг байна. Миний бодлоор хүмүүс үнэхээр өөдгүй зан гаргаж байна. Өөр дээрээ ус асгамаар байгаа бол бохир ус асгах хэрэгтэй биз дээ. Яагаад цэвэр ус хий дэмий үрээд байгааг ойлгохгүй байна.

:

-Тэгвэл та “Ice Bucket Challenge”-ийг эсэргүүцэж буй хүмүүсийн нэг байх нээ?

-Тэгэж хэлж болно. Шал утгагүй зүйлээс болж бусдыг гомдоох хэрэггүй. Бид өнөөдөр өөр дээрээ мөстэй ус асгаад ганцхан минут баярлаж буй. Тэгтэл удны усны хомсдолд орсон Африкийн зарим орны хүмүүст тэр ус алтнаас илүү үнэ цэнэтэй буйг санах хэрэгтэй. Миний бодлоор энэ үйлдлээрээ АНУ хэтэрхий цамаан зан гаргаж байна. Бид энэ үйлдлээрээ нэг ард түмнийг гутааж байгаагаа ойлгохгүй байна. Би мэдээж хэрэг хувинтай усны асуудлаар яриагүй. Толгой дээрээ мөстэй хүйтэн ус бариад, “Би тэрний төлөө, үүний төлөө” хэмээн хий орилж буй залуусыг тэнэг, аргаа барсан гэж бодож байна. Тиймээс томчууд ухамсараа дээшлүүлэх “Ном” аянг эхлүүлэх хэрэгтэй. АНУ-д хэтэрхий цамаан хүмүүс амьдарч байна.

.

-Хэрвээ таныг нэг эрхэм дуэльд дуудвал?

-Татгалзсан хариу өгнө. Яагаад гэж асуухгүй байхыг хүсье. Ингэж хэлж байгааг минь ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна.

.

-Хэрвээ таны эхнэр, хүүхдүүд тань “Мөстэй ус” аянд нэгдвэл?

-Ийм тэнэг үйлдэл хийхгүй гэдэгт нь итгэлтэй байна. Би гэрийнхэндээ итгэдэг.

.

-Та ирэх сард 60 нас хүрнэ. Энэ өдрийг хэрхэн тэмдэглэх бодолтой байна?

-Тэмдэглэхгүй ээ. Хэрвээ 30 настай байсан бол тэмдэглэж болох л байх. Тэгэхдээ 60 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэнэ гэхээр сэтгэл өвдөөд байна. Ийм хөгшин үхэр болчихлоо гэж үү. Хүүхнүүд намайг маргаашнаас өвөө гэж дуудах байхдаа. /Инээв/ Хөгшин үхэр Жон Траволта. Яанаа онцгүй сонсогдож байна шүү.

.

-Саяхан амиа алдсан жүжигчин Робин Уильямстай та 2009 онд “Хөгшин ноход” гэдэг кинонд 60 нас хүрсэн ч өөрсдийгөө залуухан гэж боддог эрчүүдийн дүрд тоглосон. Тэгвэл энэ зохиол таны амьдрал дээр ирчихлээ?

-Робин Уильямс чи миний зүрхэнд үүрд мөнх орших болно. Тиймээс “Хөгшин ноход” кино... таны асуултад хэрхэн хариулахаа мэдэхгүй байна. Уучлаарай. Анд минь чи яагаад ийм эрт явчихваа.

.

-Та өөрийнхөө аль хэсэгт дургүй вэ?

-Эрүүнийхээ доод хэсэгт. Залуу байхад ичдэг ганц зүйл минь байж дээ. Өсвөр насны хүү байхад ч хэцүү байсан шүү. Охидтой яриа өдөхөөр очих үед “Ийм муухай эрүүтэй хүнтэй ярихгүй ээ” гээд л татгалздаг байсан. Хэрвээ тэр үед гоо сайхны хагалгаа өнөө үеийнх шиг төгс байсан бол шал өөр Жон Траволта байх ч байсан юм билүү.

.

-Тэгвэл та эмэгтэйчүүд шиг нас нэмэх бүртээ тольныхоо өмнө суугаад уйлдаг байх нээ?

-Эрэгтэй хүн уйлж болохгүй гэсэн хууль байхгүй шүү дээ. Би нас нэмэх бүртээ за “нэг жилийн хугацаанд юу хийв дээ” гэж өөрөөсөө асуудаг. Асуулт минь хариулттай байвал би сэтгэлээр унадаггүй. Харин асуулт минь хариултгүй байвал би гутралд автдаг.

.

-Та ээжийнхээ тухай яриач. Таныг урлагийн замд оруулсан ачтан гэж сонссон?

-Тийм ээ. Миний ээж бол газар дээр буусан сахиусан тэнгэр. Ямар үзэсгэлэнтэй байсан гээч. Би ээж шигээ эхнэртэй болохын тулд хэтэрхий удаан хугацаанд амьдарсан. Ээж минь миний бүх амьдралыг гэрэл гэгээтэй болгосон ганцхан ачтан.

_

-Та бол ажилгүй болно гэж айлтгүй, хос мэргэжилтэй нэгэн. Ингэхэд яагаад нисгэгчийн мэргэжлээ ашиглаж мөнгө олохгүй байгаа юм?

-Тийм ээ, энэ бол миний хоёр дахь амьдрал. Өөрийгөө агаарын тээврийн салбарын нэг хэсэг гэж төсөөлөхөд сайхан байдаг. Нисч байхад бүх зүйл мартагдаж, зөвхөн онгоцоо хэрхэн жолоодох вэ гэсэн бодол толгойд эргэлддэг. Надад 10 гаруй онгоц бий.

_

-Та Холливудын хамгийн үнэнч, сайн эцгүүдийн нэг. Эцэг болгон ийм байдаггүй шүү дээ?

-Би бага байхаасаа л жаахан хүүхдэд их хайртай байсан. Хамаатныхаа жаалууд, охидтой тоглох их дуртай. Гэтэл өөрөө 38 настайдаа аав болсон. Их орой ч гэсэн жаргалтай байна. Келли бид хоёр гэрлэсний дараа Жетт хүү маань төрсөн. Зөвхөн хүүхэд гэлтгүй хайртай хүндээ ч сэтгэлийн үгээ харамгүй хэлж байх хэрэгтэй.

_

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8284154/557/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2249 Нуурын нууцлагдмал амьтан дахин үзэгджээ 2014-09-12 2613
2248 Сая саяын үнэтэй гайхалтай тавилгууд /Фото/ 2014-09-12 2637
2247 Та фэйсбүүк болон твиттерт дараах зүйлсийг бичиж болохгүй 2014-09-11 2297
2246 Мөнгө олохын төлөө хийсэн шийдэмгий үйлдлүүд 2014-09-11 2719
2245 П.Анужин : Миний мөөм биш гээд өөрийнхөө зургийг тавилтай биш 2014-09-11 3402
2244 ШОТЛАНДЫН ТУСГААР ТОГТНОЛЫГ ТОДОРХОЙЛОХ БҮХ НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА ЭНЭ САРЫН 18-НД БОЛНО 2014-09-10 2211
» Жон Траволта: АНУ-д хэтэрхий цамаан хүмүүс амьдарч байна 2014-09-10 2112
2242 ДАШТ-ээс хос хүрэл медаль хүртлээ 2014-09-10 2375
2241 Амазоны индианчууд ой модоо ингэж хамгаалж байна 2014-09-09 2757
2240 Монгол төгрөгийг их хэмжээгээр хуурамчаар хийжээ 2014-09-09 2147
2239 “Тарган эмэгтэй” авиа компаниудыг шүүхэд яллаа 2014-09-09 2229
2238 Мөсний хатан” Ким Юна ”Elle” сэтгүүлийн нүүрийг чимжээ 2014-09-08 2687
2237 Жерард Батлер (baba kkkk) 2014-09-08 2257
2236 Жерард Батлер (baba kkkk) 2014-09-08 2338
2235 Одоо болтол баатар мэтээр шүтэгдэж байдаг 10 дарангуйлагч 2014-09-08 2081
2234 Түрийвчээ төвхнүүлэх төвөггүй аргууд 2014-09-07 2206
2233 Vanity Fair сэтгүүл 2014 оны шилдэг хувцаслалттай хүмүүсийг нэрлэж байна 2014-09-07 2642
2232 Эхнэртэй эрийг зөвхөн сексийн хамтрагчаа болгож болох уу? 2014-09-07 2427
2231 Жин хасахад чинь туслах 6 төрлийн өглөөний цай 2014-09-07 2687
2230 Нэвт харагдах шилэн машин 2014-09-06 2241
배너신청
자생병원

배너신청