“Тарган эмэгтэй” авиа компаниудыг шүүхэд яллаа
Зураг дээр дарж томоор үзэх боломжтой
АНУ-ын шүүх эхнэрийг нь хэт тарган хэмээн онгоцонд суулгаагүйд бухимдаж хэд хэдэн авиа компанийн эсрэг зарга үүсгэж их хэмжээний мөнгө нэхэмжилсэн хэргийг нэг тийш нь шийдвэрлэлээ.
2012 оны есдүгээр сард Унгарын хос Янос Солтесз болон түүний эхнэр, 184.6 кг жинтэй Вилма нар АНУ-д эмчид үзүүлэхээр очсон байна. Эмчид үзүүлснийхээ дараа хосууд онгоцоор нутаг буцахаар болсон ч “Delta”, “KLM Royal Dutch” болон “Lufthansa airlines” нислэгийн компани эхнэрийг нь хэт тарган гэж үзэж татгалзсан хариу өгчээ. Харамсалтай явдал тохиолдолж Вилма 2012 оны аравдугаар сарын 24-нд нас баржээ.
Зураг дээр дарж томоор үзэх боломжтой
Янос Солтесз агаарын тээврийн гурван компанийн эсрэг Манхаттены шүүхэд зарга мэдүүлсэн байна. Удаан хугацаанд явагдсан шүүх ажиллагааны дүнд “Delta”, “KLM Royal Dutch” болон “Lufthansa airlines” компаниас зургаан сая ам.долларын нөхөн төлбөр оногдуулахаар болсон байна.
Янос Солтесз “Миний эхнэрийг тухайн үед онгоцны компаниуд авч явсан бол тэр эх нутагтаа амар тайван амьсгал хураах байсан. Түүнийг хэтэрхий тарган гэж ялгаварласан миний бухимдлыг төрүүлсэн” гэжээ.
Зураг дээр дарж томоор үзэх боломжтой
Баруунд таргалалт нэмэгдсээр байгаа. Үүний улмаас авиа компаниуд онгоцондоо тарган хүмүүст зориулсан суудал гаргах шаардлагатай болоод байгаа гэж мэргэжилтнүүд анхааруулдаг билээ.