Бээжингийн Хаидан дүүргийн оршин суугчид өнгөрсөн долдугаар сараас хойш усны хомсдолд орж, худаг ухах болсон байна. Нийтэд ус дамжуулах шахуурга эвдрээд байгаа ч нутгийн захиргаанаас одоо болтол засаагүй ажээ. Тиймээс оршин суугчид байнга гомдол гаргах болжээ. Сүүлийн жилүүдэд эндхийн оршин суугчид 8000-аар нэмэгдсэн гэнэ. Шинэ оршин суугчид дэд бүтцийн шугамнуудыг байшин барилга барин таглаж, зам хааж эхэлжээ.