Бичлэгийн тоо 3,329
Хэрэглэгчдээ шулахдаа гаршсан Мобикомоос татгалзъя
                                                                                               

Монголын анхны үүрэн  холбооны оператор Мобиком үйл ажиллагаагаа явуулаад 18 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.  Анхдагч гэдэг утгаараа шинэ, шинэлэг үйлчилгээг нэвтрүүлсэн Мобиком Монголын хоцрогдлыг   бүрэн ашиглаж чадсан гэдгийг нь бизнесийн хүрээнийхэн андахгүй.
Харин жирийн хэрэглэгчид бид өнгөрсөн хугацаанд Мобикомд хэрхэн шулуулж байсныг товчхон өгүүлье.

1996 онд шинэ дугаар авахад 33 900 төгрөг байсан бол 2005 онд 16 700, өдгөө 5.000 төгрөг болсон. Эндээс юу харагдаж байна гэхээр тус корпорацийнхан 5000 төгрөгөөр худалдахад л ашиг олох дугаарынхаа үнийг зургаа дахин нугалан борлуулж байсан байгаа юм. 1996 онд мөнгөний ханш одоогийнхтой харьцуулахын аргагүй чанга байсан шүү дээ.

Цаашлаад алт, мөнгөн дугаар нь  9911, 9909, 9908, 9919 -тэйгээсээ шалтгаалаад дээд тал нь 100 сая төгрөг хүрч байна. Дугаар харах үйлчилгээ /клип/ л гэхэд 1996 онд  6000 төгрөг, 2005 онд 1500 төгрөг. Ярианы тариф 1996 онд 390, 2005 онд 190-250 төгрөг байсан бол эдүгээ сүлжээндээ 70, бусад сүлжээнд 100 төгрөг. Харин мессеж бичихэд сүлжээндээ 20 бусад сүлжээнд 40 төгрөг байсан бол одоо сүлжээндээ 18 бусад сүлжээнд 25 төгрөг байгаа. Үнэндээ энэ бол тэдний зохиосон дэндүү үнэтэй тариф биш гэж үү.

Бусад үүрэн холбооны операторуудын ярианы тариф сүлжээ харгалзахгүй дунджаар 50 төгрөг байдаг. Тиймдээ ч Мобикомын ажилчид өөрсдөө ажиллаж байгаа оператораасаа татгалзаж Юнител, Скайтел, Жи-Мобайлыг  сонгож хэрэглэдэг гэдэг нь нууц биш.

“Мобиком” олсон ашгийнхаа 100 төгрөг тутмын 81-ийг нь хэрэглэгчдийнхээ тусын тулд хөрөнгө оруулалт болгон бэлэглэдэг гэж ярьдаг. Харамсалтай нь энэ бодит биш, яриа гэдэг нь олон зүйлээр нотлогддог. Яг үнэндээ энэ нь дараагийн 100 төгрөг олох гүүрээ өөрсдөдөө барьж байгаа 81 төгрөг юм. Өөрөөр хэлбэл, нийт ашгийнхаа 81 хувийг хөрөнгө оруулалт маягаар монголчууддаа хүргэдэг сайхан сэтгэлтэй компани болж харагдахыг оролдсоор ирсэн.
Японы хувь нийлүүлсэн корпорациуд болох “Sumitomo”, “KDDI” нь Монголоос ашиг олох нь чухал биш, зүгээр л хүмүүнлэг энэрэнгүй хөрөнгө оруулалт хийж байгаа мэтээр өөрсдийгөө рекламддаг. Гэвч яг бодит амьдрал дээр юун энэрэнгүй хүмүүнлэгийн  нийгэмлэг мантай “Улаан шулаач” гэдгийг хэрэглэгчид нь төдийгүй, хэрэглэгч нь байхаас татгалзсан олон иргэд нотолдог.

Хэрэглэгч нь байхаас татгалзсан гэдгийг товчхон үгээр тайлбарлавал тэд өөрсдийгөө 1,3 сая хэрэглэгчтэй гэж ярьдаг ч үнэн хэрэгтээ ямар ч идэвхигүй буюу “үхмэл” дугаарын хэрэглэгч олон байдаг. Анхдагч оператор гэдэг утгаар нь хэрэглэгчид нь дугаартай “хайртай” ч байдаг юм уу, билэгдэлтэй санагдаж хэрэглэхгүй, зүгээр л хадгалах нь ч бий. Ямар сайндаа л Мобикомын дугаараа зөвхөн гаднаас дуудлага авахад ашиглаж, гадагшаа залгахдаа өөр хямд тарифтай оператор сонгож байх вэ дээ.

Хэрвээ та бусад сүлжээнд Мобикомын дугаараасаа ярьдаг бол 100 минут ярилаа гэхэд 10.000 төгрөг. Харин бусад операторуудаас ярихад дунджаар 5.000 төгрөг. 50 хувийн хөнгөлөлттэй байх жишээтэй. Тэгэхээр хэтэрхий өндөр тарифийг хэрэглэгчид яагаад сонгох ёстой гэж. Мобикомын энэ мэт дуусашгүй шунал өнөөдөр тус компанийг цаашид хэвийн үйл ажиллагаагаа явуулж чадах эсэхэд эргэлзээ төрүүлэх болов.

М.Нандин Uls.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8259414/9f9/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2209 Пусанд болсон гамшиг... 2014-08-29 2677
2208 БНСУ-д визгүй зорчих асуудлыг талууд хөндлөө 2014-08-28 2748
2207 Хүүхдэд муу энерги амархан шингэдэг 2014-08-28 2670
2206 20 хоногт 20 кг тураах орос дэглэм 2014-08-28 3417
2205 Иргэд 500 төгрөгөөр бүтэн өдөр зорчино 2014-08-25 2613
2204 Манай гаригийн хамгийн өндөр төлбөртэй 10 их сургууль 2014-08-25 2857
2203 Индонезийн бяцхан тамхичид 2014-08-25 2729
2202 Солонгос охидын хамтлагийн Монгол гишүүн Лхамжав 2014-08-23 3383
2201 Нарийхан бэлхүүстэй болох 8 шилдэг арга 2014-08-23 4210
2200 Нас барсан хүүхдээ хэвлийдээ 40 жил тээсэн эмэгтэй 2014-08-23 2708
2199 Sylvester Stallone үхээгүй 2014-08-22 2881
2198 НЭГ ХҮҮХДИЙН ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЛИЙГ 400 МЯНГАН ТӨГРӨГӨӨР БЭЛДЭНЭ 2014-08-22 2600
2197 Усны гачигдалд орсон Бээжингийн иргэд худаг ухаж байна 2014-08-22 2594
2196 Дэлхийн хамгийн гайхалтай сэлфинүүд /Фото/ 2014-08-21 2457
2195 Лэди Гага сансарт хуримлана 2014-08-21 2614
» Хэрэглэгчдээ шулахдаа гаршсан Мобикомоос татгалзъя 2014-08-21 2635
2193 Бөөрний өвчтэй бол юу идэх вэ? 2014-08-20 2965
2192 Өмнөд Солонгост цөмийн туршилт хийнэ гэжээ 2014-08-20 2839
2191 Лэди Гага сансарт хуримлана 2014-08-20 2653
2190 Хонконг дахь Монголын консул эмэгтэй хүүхдийнхээ дэргэд 42 давхраас үсэрчээ 2014-08-19 2939
배너신청
자생병원

배너신청