Бичлэгийн тоо 3,329

Умард Солонгосын тухай зарим гайхалтай баримт

9 цаг 33 минутын өмнө

Сүүлийн үед дэлхийд “даянчдын вант улс” буюу Умард Солонгосыг сонирхох явдал эрс ихэсчээ. Үүнд гайхах явдалгүй бөгөөд юу гэвэл тус орон хамгийн хаалттай, ер бусын сонин орон гэсэн нэр алдрын төлөө өрсөлдөж байгаа гэлтэй, тиймээс хориотой зүйлийг хүмүүс яалт ч үгүй сонирхдог шүү дээ. Тийнхүү цөөхөн хүний мэддэг зарим сонирхолтой баримтыг таны анхааралд толилуулж байна.

Умард Солонгос дэлхийд хамгийн их бичиг үсэгт тайлагдсан орны нэг юм. Тодруулвал БНАСАУ-дхүн амын бичиг үсэгт тайлагдсантүвшин 100 хувьд хүрдэг байна! Гайхалтай шүү.

Тус оронд засгийн газрын сайшаасан ердөө 28 төрлийн үс засалт хийлгэхийг зөвшөөрдөг байна Бүсгүйчүүдийг 14 янзаар үсээ засуулахыг зөвшөөрдөг, жишээ нь нөхөрт гарсан эмэгтэйчүүд богино үстэй байх ёстой, харин ганц бие эмэгтэйчүүд үсээ урт ургуулж болдог.

Эрчүүдийг үсээ 5 сантиметрээс илүү урт ургуулахыг хориглодог бол, настай хүмүүс үсээ 7 сантиметр хүртэл ургуулж болдог гэнэ.

Умард Солонгосын удирдагч асан Ким Чен Ирийн дээдсийн хүрээллийнхний уудаг коньякны жилийн зардал улс орны нэг оршин суугчийн жилийн дундаж орлогоос 800 дахин давж байжээ. Одоогийн удирдагч Ким Чен Уны эцэг – Ким Чен Ир жилд Хеннесси коньяк худалдан авахад 700 мянган евро зарцуулж байжээ. Зарим тооцоогоор, Умард Солонгост жилийн дундаж орлого 1-2 мянган ам.долларт хүрдэг байна.
Үүнээс гадна дарангуйлагч кинонд нугасгүй нэгэнбайсан бөгөөд түүний цуглуулгад 20 мянга гаруй кино байжээ

Түүний үзэх дуртай кинонуудын дунд “Рэмбо”, “Годзилла”, “13-ны баасан гариг” зэрэг кино байлаа. Умард Солонгосын нийт газрын 20 хүрэхгүй хувьд нь хөдөө аж ахуйн таримал ургамал тариалж болдог ажээ. Хагалгаат тариалангийн газар нь ердөө 19,08 хувь байдаг байна.

Ялангуяа Солонгосын дайнаас хойш төрсөн БНАСАУ-ын оршин суугчид өмнөд солонгосчуудаас бараг 6 сантитметрээр намхан ажээ.Өндрийн ялгаа нь дайны үед хоол тэжээл хомс байсантай холбоотой байсан байж болохбөгөөд түүнчилэн БНАСАУ-ын гурван хүүхэд тутмын нэг нь байнга өлөн зэлмүүр байдаг байна.
Умард Солонгос байнгын армийн албан хаагчдын тоогоор дэлхийд дөрөвдүгээрт ордог. Тус улсад 1,190 сая хүртэл хүн цэргийн алба хаадаг байна.

Умард Солонгосын армийн эгнээг сэлбэхэд бэлэн хүмүүсийн тоо африкийн Сенегал улсын хүн амын тоотой (2010 оны зургаадугаар сарын байдлаар 14,1 сая) барагцаалвал адил ажээБНАСАУ-ын зэвсэгт хүчинд 6,515 сая эрэгтэй, 6,418 сая эмэгтэй алба хааж болно. 
Тус орны замын нийт урт нь 25,554 километр бөгөөд харин үүнээс 724 километр нь асфальттайажээ. Өөрөөр хэлвэл БНАСАУ-ын нийт замын ердөө 2,83% нь хатуу хучилттай гэнэ. Тус орны цөөхөн оршин суугч хувийн машинтай учираас ийм байдаг аж.


БНАСАУ-д бараг 6 сая хүн хүнс тэжээлээр гачигдаж, хүүхдийн 33% нь байнга өлөн зэлмүүр байдаг гэнэ
Зарим мэдээгээр, Умард Солонгосын дотоодын нийт бүтээгдэхүүний 23,4% нь хөдөө аж ахуйд ногддог байна. Тухайлбалтутрага, эрдэнэ шиш, төмс, шош тариалж, гахай, үхэр үржүүлдэг байна.Гэсэн ч, Дэлхийн хүнсний хөтөлбөрийн мэдээгээр,байгалийн нөхцөл болон хагалсан газар хомсоос болоод БНАСАУ хүнсний бүтээгдэхүүний байнгын хомсдолтой байдаг ажээ.

Умард Солонгосыг Афганистан, Сомали улсын зэрэгцээ дэлхийн хамгийн их авилгад идэгдсэн орон гэж үздэг байна. Авилгын Индексийн жагсаалтаас үзвэл, 2013 онд Умард Солонгос, Сомали, Афганистан улсавилга дээд цэгтээ хүрсэн орон байжээ. 0-ээс (авилгын хамгийн их хэмжээ) аваад 100 хүртэлх (авилга байхгүй) үнэлгээнд 177 орон хамрагдсан байна. Харин Умард Солонгос 8 гэсэн үнэлээ авчээ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8233535/ec8/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2169 Загатнасан заан машин эвджээ 2014-08-09 2571
2168 Мансуурч байгаа өөрийн хөргөө зурдаг зураач 2014-08-09 2719
2167 Тажикстан улс Хятадад нутгаа алдахад хүрчээ 2014-08-09 2806
2166 Хүний гараар бүтээгдсэн хамгийн “сүрлэг” машин механизмууд 2014-08-08 2951
2165 Дарсны луйварчинд 10 жилийн ял оноожээ 2014-08-08 2606
2164 Зээ хүүгээ 36 жилийн дараа оллоо 2014-08-08 2736
2163 Үл үзэгдэгч бүсгүй 2014-08-06 2760
2162 15 жил бусдаас нүүрээ нуусан залуу эмч нарын буянаар фото модель болжээ 2014-08-06 3154
2161 Анхмаа: Би хүүхдийн тэтгэмж энэ тэр гэж гүйхгүй ээ 2014-08-06 3028
2160 Ким Кардашианы ”бахархал”-ууд фэнүүдийнх нь.. 2014-08-05 2254
2159 Шумуул үргээх 5 гайхалтай арга 2014-08-05 2570
2158 Шумуул үргээх 5 гайхалтай арга 2014-08-05 2528
2157 2013-2014 оны тээврийн хэрэгслийн хамгийн шилдэг загварууд 2014-08-05 2525
2156 Хүний биеийн тухай сонирхолтой баримтууд 2014-08-04 2724
» Умард Солонгосын тухай зарим гайхалтай баримт 2014-08-04 2823
2154 Хятадуудын жагсаал юу өгүүлэв 2014-08-04 2455
2153 Сурагчдад зориулсан ширээ болон хувирдаг цүнх бүтээжээ /фото/ 2014-08-03 2580
2152 Хайртай хүмүүсийнхээ зургийг биен дээрээ шивүүлсэн чинь… /фото/ 2014-08-03 2452
2151 Хөлдүү зооринд дөрөв хоножээ 2014-08-03 2780
2150 Хууль зүйн сайд Х.Тэмүүжин эрүүгийн хэрэг үүсгэж болохоор хэрэг үйлджээ [1] 2014-08-01 2832
배너신청
자생병원

배너신청