Бичлэгийн тоо 3,329
Хятадуудын жагсаал юу өгүүлэв
Эзэн Чингисийн талбайд өнгөрсөн бямба  гарагт 100 гаруй  хятад ажилчин жагсаал хийх гэж оролдсоныг үндсэрхэг үзэлтэй залуус, хөдөлгөөнүүд, цагдаагийнхан нийлж болиулсан тухай мэдээлэл гарсан. Тодруулбал, “Хас Монгол” хөдөлгөөний залууст 100 гаруй хятад ажилчин 100 айл орчмоос Чингисийн талбай руу алхаж явна гэсэн мэдээлэл очсон аж. Ингээд л очиж тэдний жагсаалыг зогсоож, бусад үндсэрхэг үзэлтэй хөдөлгөөн, бүлгэмийн залуустай нийлж хамгаалж, Хятадын Элчин сайдын яаманд хүргэж өгсөн юм билээ. Харин Хятад ажилчдыг Чингисийн талбай руу оруулахгүй хэмээн хорьсон залуусыг Сүхбаатар дүүргийн цагдаа нар саатуулж, хутга, бороохой гээд авч явсан зэвсгийг нь хураагаад явуулсан юм билээ.

Хэрвээ Хятад ажилчид жаахан даварч, дайрч, асуудал үүсгэсэн бол бөөн үймээн болох байсан байх.  Ер нь хятадууд яагаад Чингисийн талбай дээр зөвшөөрөлгүй жагсахаар ирэв. Цалин мөнгөтэй холбоотой асуудал байсан гэсэн мэдээлэл гарч байгаа. Гэхдээ зарим нь үүний цаана өөр ч зорилго байж магадгүй хэмээн тайлбарлаж байгаа юм. Өнгөрсөн хавар мөн л Хятадууд жагсч, асуудал үүсгэх дээрээ тулсан. Ихээхэн сүржигнэвэл Хятадын Засгийн газраас Монголд цэрэг оруулж ирэх арга хайж байгаатай холбоотой гэх хүмүүс ч байгаа юм. Ерөөс хятад ажилчдыг Монголоор дүүргэх бодлогын хүрээнд Хятадын Засгийн газар Монголд хайр найргүй хөрөнгө оруулалт хийх сонирхолтой. Дээрээс нь манай улсад үйл ажиллагаа явуулах Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компаниудыг нэмэх бодлого ч барьж байгаа гэдэг нь олон оролдлогоос харагдаж байгаа юм.  

Улмаар  хөрөнгө оруулалт хийснийхээ хариуд зөвхөн Хятадаас ажиллах хүч оруулах гэрээ хийвэл тэдэнд ашигтай. Одоо эрх барьж байгаа АН-ынхан ажилтай, орлоготой Монгол хүн хөтөлбөрийн талаар яриад байгаа. Тэгвэл Хятадын Засгийн газар энэ бодлогыг аль эрт барьж, хөдөө тосгонд ажилгүй хэвтэж байгаа хамгийн боловсрол муутай, нийгмээс хаягдсан нөхдүүдээ ажлын байраар хангахын тулд Монгол руу явуулж байна.  Нэгэнт өнөөдөр Монголын бүхий л зах зээл Хятадаас хамааралтай байна. Үе үеийн Засгийн газар үндэсний үйлдвэрлэгчид, бүтээн байгуулагчдыг дэмжихээсээ илүүтэй импортлогчдыг шүтэж ирсэн. Тэгэхээр энэ ажиллах хүч оруулж ирж, Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийн тоог нэмэх гэсэн улайрал нь тэд Монголд цэрэг оруулж ирэх гэсэн бэлтгэл ажлаа гүйцэд хангах гэсэн оролдлого гэдгийг олон судлаач хэлж эхэллээ.  Нэг хэсэг хятад ажилчид элдэв хэл ам гаргадаггүй байлаа.  Харин жил ирэх тусам элдэв хэрэг түвэг тарьж, монголчуудыг зодож, бүр сүүлдээ барьцаалж, амь насыг нь хохироож эхэллээ. Зам засч байсан хятадууд Баян-Өлгий аймгийн иргэдийг, шалгах гээд очсон цагдаатай нь хамт барьцаалж, ална гэж сүрдүүлсэн хэрэг гарч л байсан. Одоо Чингисийн талбайд жагсаал хийх гэж байна.   
 
Энэ бүхэн дээд цэгтээ хүрч байгаа нь цэвэр өдөөн хатгалга гэж хардахаас өөр аргагүй байна. Бутан руу БНХАУ цэрэг оруулж, баазаа байгуулсантай агаар нэгээр шүү дээ. Хятадууд Бутанд цэрэг оруулахдаа, “Бутанд эрх нь зөрчигдсөн ажилчдаа хамгаалах зорилготой” гэж тайлбарласан. Ерөнхийдөө хятадууд Бутанд хэтэрхий даварч, гэмт хэрэг үйлдэж, нутгийн иргэдийг зодож, дарамталж байж.  Тиймээс нутгийн иргэд тэсэлгүй үймээн самуун үүсгэсэн хэрэг. Ингээд л Хятадын Засгийн газрын хаясан өгөөшийг үмхэж, өмнөд хөршийнхөн Бутан руу цэргээ оруулсан. Тэгвэл манай үндсэрхэг үзэлтэй залуус Хятад ажилчдыг бороохой, хутгаар гэмтээвэл яана. Тэгвэл Хятадын Засгийн газар иргэдээ хамгаалахаар цэрэг оруулж ирэх гээд дайрчихвал яана. Үгүйсгэх аргагүй.  Жагсаалыг энэ мэтээр хардахгүй гээд арга алга. Учир нь бүх тохироо нь бүрдээд л байна шүү дээ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8233516/482/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2169 Загатнасан заан машин эвджээ 2014-08-09 2571
2168 Мансуурч байгаа өөрийн хөргөө зурдаг зураач 2014-08-09 2719
2167 Тажикстан улс Хятадад нутгаа алдахад хүрчээ 2014-08-09 2806
2166 Хүний гараар бүтээгдсэн хамгийн “сүрлэг” машин механизмууд 2014-08-08 2951
2165 Дарсны луйварчинд 10 жилийн ял оноожээ 2014-08-08 2606
2164 Зээ хүүгээ 36 жилийн дараа оллоо 2014-08-08 2736
2163 Үл үзэгдэгч бүсгүй 2014-08-06 2760
2162 15 жил бусдаас нүүрээ нуусан залуу эмч нарын буянаар фото модель болжээ 2014-08-06 3154
2161 Анхмаа: Би хүүхдийн тэтгэмж энэ тэр гэж гүйхгүй ээ 2014-08-06 3028
2160 Ким Кардашианы ”бахархал”-ууд фэнүүдийнх нь.. 2014-08-05 2254
2159 Шумуул үргээх 5 гайхалтай арга 2014-08-05 2570
2158 Шумуул үргээх 5 гайхалтай арга 2014-08-05 2528
2157 2013-2014 оны тээврийн хэрэгслийн хамгийн шилдэг загварууд 2014-08-05 2525
2156 Хүний биеийн тухай сонирхолтой баримтууд 2014-08-04 2724
2155 Умард Солонгосын тухай зарим гайхалтай баримт 2014-08-04 2823
» Хятадуудын жагсаал юу өгүүлэв 2014-08-04 2455
2153 Сурагчдад зориулсан ширээ болон хувирдаг цүнх бүтээжээ /фото/ 2014-08-03 2580
2152 Хайртай хүмүүсийнхээ зургийг биен дээрээ шивүүлсэн чинь… /фото/ 2014-08-03 2452
2151 Хөлдүү зооринд дөрөв хоножээ 2014-08-03 2780
2150 Хууль зүйн сайд Х.Тэмүүжин эрүүгийн хэрэг үүсгэж болохоор хэрэг үйлджээ [1] 2014-08-01 2832
배너신청
자생병원

배너신청