
Энэ хоёр гэрэл зургийг харьцуулаад харахад нэг хүнийх, бүр цаг хугацааны ялгаа төдийлөн их биш гэдгийг төсөөлөхөд бэрх аж.
Хятадын иргэн Ву овогт бүсгүй генетикийн ховор тохиолдох өвчнөөр өвдөж, агшин зуур 25 настнаас 70 настай хөгшин эмгэн болон хувирчээ.
Өвчин түүнийг хоёр дахь хүүхдээ гаргаснаас хойш эхэлсэн бөгөөд Вугийн нүүрний арьс эрчимтэй хөгширч, үрчлээтэн, унжсан байна.
Эхэндээ тэр өөрчлөлтөнд тоомжиргүй хандаж байсан ч ердөө хагас жилийн дотор байдал сүйрлийн хэмжээнд хүрсэн байна.
Ву толинд царайгаа харах, гадагшаа гарахаа больж, гэр бүлийнхнээсээ ч дөлөх болсон байна.
Бүр хоёр хүүхэдтэйгээ ч харьцахад хүндрэл гарч эхэлжээ. Түүнчлэн түүний тусламж эрэн хандсан эмч нар энэ өвчний эсрэг хүчин мөхөсдөж байсан нь илүү харамсалтай зүйл байсан юм.
Ямартай ч түүнийг анетодермия хэмээх арьсны уян хатан байдал алдагдах бага судлагдсан өвчнөөр өвдсөн болохыг нь тогтоожээ.
Харин хэвийн амьдралдаа эргэн орох цорын ганц найдлага бол өндөр өртөгтэй олон удаагийн гоо сайхны мэс засал байсан ч түүнд энэ хагалгаанд бэлэн нэг ч мэс засалч олдоогүй байна.