Бичлэгийн тоо 3,329

Түндэмүн “Монгол хотхон” болно


Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын захиргаа энэ сарын 25-нд хуралдан, зарим дүүргээ гадаадын тусгай дүүрэг болгон өөрчлөх шийдвэр гаргалаа.

Сөүлийн “Sole Village” хотхон нь 1985 онд Францын “Ecole Francaise de Seoul” сургууль байгуулагдсанаас хойш францчууд ихээр амьдардаг болж, “Франц тосгон” гэж нэрлэгддэг болсон газар юм. Энд франц хоол, кафе, дэлгүүр ихтэй, байшин барилга нь ч Франц стилийн нэгэн ёсны жижиг Парис юм. Сөүл хотын захиргаанаас “Sole Village”-тай хамт Хятадын ЭСЯ-ны гудамж, Түндэмүн дүүргийн Төв Азийн өргөн чөлөө зэрэг гадаад, дотоодын жуулчид ихээр зочилдог газруудаа “Сөүл доторх дэлхийн аялал жуулчлалын бүс” болгохоор шийдвэрлэсэн байна. Ингэснээр гадаад дотоодын жуулчдыг татан, орон нутагт хөрөнгө мөнгө оруулах зорилготой байгаа юм. Сөүлд ирээд зөвхөн Солонгос биш дэлхийн олон орны соёл, урлаг, хоол хүнстэй танилцаж чадна шүү гэж тэд жуулчдыг урихаар төлөвлөж байна. “Sole Village”-ийг тэр чигээр нь Франц хотхон болгон хөгжүүлэх бол Түндэмүн дүүргийн Төв Азийн өргөн чөлөөг Монгол, Казахстан хотхон болгон өөрчлөх аж. Дундад Ази, Зүүн Өмнөд Азийн лалын шашинтан 100000 гаруй хүн оршин суудаг Itaewon дүүргийг Лалын шашинтны хотхон болгохоор болжээ. 

Сөүл хотын захиргаанаас тухайн улсуудын ЭСЯ, олон нийтийн байгууллагуудад хандаж, өөр өөрийн улсын хотхоны түүх, соёл, үзвэр соёлын газрын танилцуулга, сурталчилгааг хийж өгөхийг хүсэх гэнэ.
 

М.Сугар-Эрдэнэ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7946407/413/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1789 Ажил хайж байгаа оюутнуудын анхааралд 2014-03-01 5621
1788 БНСУ-руу явж байгаа иргэд банкинд долоон сая төгрөг байршуулна 2014-02-28 6696
1787 Хойд Солонгосчууд далайд пуужингаа суурилуулав 2014-02-28 5893
1786 Үйлчилгээний газрын “00”-д үнэгүй бие засах боломжтой 2014-02-28 6383
1785 Чехд суугаа Монголчууд нутаг нэгтэндээ тусалжээ 2014-02-27 6067
1784 Бөөрөө эмчлүүлэх гэсэн биш эд эрхтнээ алдсан хэрэг гарлаа 2014-02-27 6056
» Түндэмүн “Монгол хотхон” болно 2014-02-27 7095
1782 Казакстанд 100 гаруй оюутан залуус суралцана 2014-02-26 5928
1781 Өмнөд Солонгосын компанийг 500 мянган ам.доллараар торгов 2014-02-26 6917
1780 “Гоё тараг” хятадынх биш гэдгийг баталлаа 2014-02-26 6026
1779 Хятадад төрийн албан хаагч монгол эмэгтэй цаазын ял сонслоо 2014-02-25 5195
1778 “Урьдчилгаа төлөхгүй” байранд орох боломжтой боллоо 2014-02-25 5817
1777 Монголын визийг цахимаар авна 2014-02-25 6177
1776 Хойд Солонгосын ард түмэн өлсөөгүй гэв [2] 2014-02-24 4960
1775 Хагнаас ангижирах аргууд. 2014-02-24 6892
1774 “ГОЁ” таргыг Хятадад үйлдвэрлэдэг үү? 2014-02-24 5611
1773 Солонгос эмч нарын үйл ажиллагааг зогсоожээ [1] 2014-02-23 5212
1772 Бангкок руу трактортай нөхдүүд дайрлаа 2014-02-23 5450
1771 Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнд ямар бүтээгдэхүүн хамаардаг вэ? 2014-02-23 6400
1770 Руни “МЮ”-тай гэрээгээ сунгажээ 2014-02-22 6194
배너신청
자생병원

배너신청