Бичлэгийн тоо 3,329
Монголын визийг цахимаар авна

БНХАУ болон ОХУ-тай хиллэдэг 30 гаруй хилийн боомтын үйл ажиллагааг цахимжуулахаар төлөвлөжээ.
Гадаадын иргэд манай улсад зорчихын тулд ГИХАЭГ-т онлайнаар мэдээлэл өгч, дагалдах бичиг баримтаа хуулбарлан илгээснээр виз авах боломжтой болох юм.
Энэхүү төсөл ирэх зургадугаар cap гэхэд бүрэн хэрэгжиж дуусах юм байна.
ГИХАЭГ-аас БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны “Коика” байгууллагатай хамтран “Цахим шалган нэвтрүүлэх” төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна.
Уг төслийн хүрээнд ГИХАЭГ -ын дэд дарга М.Мөнхбат тэргүүтэй ажлын хэсэг Солонгост айлчилж, Инчеоны цагаачлалын албаны бүртгэлд ашиглаж буй дэвшилтэт тоног төхөөрөмжтэй танилцаж, туршлага нэвтрүүлэхээр болжээ.