Бичлэгийн тоо 3,329

АНУ-д нэгэн эхнэр нөхөр хоёр таван настай охиныхоо аминд хүрсэн ноцтой хэрэг гарчээ.

Хэрэг үйлдсэн байдал тун харгис бөгөөд энэрэлгүй.

Тэд хийжүүлсэн ундаа хэлэлгүй авч уусан таван настай охиноо шийтгэхээр болжээ.

Шийтгэл нь охинд хийжүүлсэн ундааг үхлийн “тунгаар” уулгах байв.

Ийнхүү Теннеси мужийн нэгэн шүүхээс охины эцэг Рэндал Вон болон хойт эх Мэри нарт хүүхэдтэй зүй бусаар харьцаж, эцэг эхийн үүрэг хариуцлагаа биелүүлээгүй хэмээн буруутгаж тус бүр 500 мянган долларын барьцаатайгаар батлан даалтанд гарах боломжтойгоор цагдан хориод байгаа аж.

Эцэг, хойт эх хоёр нь хөөрхий охины бие организм дахь натрийн хэмжээ эрс буурахад хүргэх тийм хэмжээний хийжүүлсэн ундааг хүчээр уулгасан байжээ. Үүний улмаас тархинд нь цус харваж, охин өөд болсон байна.
Мөрдлөгийн явцад тодруулснаар бяцхан охин хоёр цаг хүрэхгүй хугацаанд хоёр литр гаруй чихэрлэг, хийжүүлсэн ундаа уусан байна.


Түүнчлэн ийм их хэмжээний шингэн зүйл уусны дараа эцэг эх нь хэдэн цагийн турш түүнд анхаарлаа хандуулаагүй тул амь насанд аюултай шинж илрэхийг анзаараагүй аж.
Охин өвдснөөсөө болж орилж, дараа нь хамаг бие нь татвалзан ухаан алдсан байна.

Чухам тэгэхэд нь л эцэг эх нь эмнэлэгт хүргэж, эмч нар тэндээсээ нисдэг тэргээр хүүхдийн эмнэлэгт хүргэсэн аж.
Гэвч охины амь насыг аварч чадсангүй. Тэр эмнэлэгт хүргэгдсэнээс хойш 1 өдрийн дараа өөд болжээ.


Энэ хэрэг  2012 онд гарсан бөгөөд мөрдлөг, шүүх хурал хоёр жилийн турш үргэлжилсэн аж. “Энэ хүмүүс хүүхэдтэй зүй бус харгис харьцсанаар үхэлд хүргэсэн. Тэдэнд энэ хүүхдийг хөнөөх далд санаа байсан эсэхийг мэдэхгүй. Гэхдээ ямар нэгэн хэмжээгээр хохироож гэмтээхээр шийдсэн нь илт. Одоогоор тэдэнд цаазын ял төлөвлөх эсэхийг хэлж мэдэхгүй. 41 настай Вон болон түүний эхнэр 58 настай Мэри нар талийгаач охиноос гадна таван хүүхэдтэй. Тэднийг нь айлуудад өргүүлсэн” хэмээн прокурор Беркли Белл ярьж байна.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7931977/60f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1769 Өтөлдөггүй залуугаараа 15 од [1] 2014-02-22 5842
1768 Фэйсбүүкээр ач хүүгээ зарсан хэрэг гарчээ 2014-02-22 4542
1767 дэлхийн хамгийн үнэтэй гутал 3.1сая долларын үнэтэй 2014-02-21 6490
1766 Д.Дагвадорж: Аан за би С.Батцэцэгийг дарамталлаа, айн 2014-02-21 6526
1765 Өглөө бүр заавал хийх 10 зүйл 2014-02-21 6240
1764 Монгол охин тэргүүлжээ [1] 2014-02-21 6655
1763 Хөршөө чадах гээд хэтрүүлчихсэн оюутанд ялын дээд хэмжээг олгожээ, 2014-02-20 5929
1762 Монгол залуусын гэрлэх нас хойшилсон байна [1] 2014-02-20 6022
1761 57 саяар худалдаж авсан хайр file 2014-02-20 5833
» Таван настай охиндоо "үхлийн тун"-аар хийжүүлсэн ундаа уулгаж, хөнөөжээ 2014-02-20 6249
1759 Хилийн чанадад байгаа иргэдээ авчрав 2014-02-18 6168
1758 50см хур цас даалгүй дээвэр нурснаас 10 хүн нас баржээ [3] 2014-02-18 5615
1757 Өмнөд Солонгосчууд Монголын газар нутгийг худалдаж авснаа албан ёсоор зарлажээ [1] 2014-02-17 6332
1756 Н.Энхбаяр Солонгосын залуу дуучинтай амраглаж,тэндээ үлдэхээр шийдсэн хэмээн бичжээ 2014-02-17 6649
1755 Хайртыгаа гадаадад байх хооронд амжуулах 5 гол зүйл 2014-02-17 6119
1754 Австралийн Засгийн газраас жижиг хөхтэй бүсгүйчүүдийг порно кинонд тоглохыг хориглов 2014-02-16 6719
1753 Шүдний пааланг гэмтээдэг хоол хүнс 2014-02-16 6220
1752 Жастины баримлыг үзмэрээсээ хаслаа 2014-02-16 6075
1751 Монгол залуу вирусын эсрэг программ зохиожээ 2014-02-15 6841
1750 Ер бусын загвар өмсөгчид 2014-02-15 6279
배너신청
자생병원

배너신청