Бичлэгийн тоо 3,329

 Янз бүрийн эмгэг, өвчнөөс үүдэн хүүхэд төрүүлэх боломжг үй гэдэг онош тавиулсан гэр бүл гадаадад үр шилжүүлэн суулгуулж, хүүхэдтэй болсон тухай мэдээлэл монголчууд бидэнд холын юм шиг сонсогддог байв. Хуруу шилний анхны хүүхэд 1978 онд Их Британид мэндэлжээ.

Харин манай улсын хувьд “Баянгол” эмнэлэг 2011 оны тавдугаар сард Германы “Modern Technology Germany” компаниас үр шилжүүлэн суулгах тоног төхөөрөмж оруулж ирснээр энэ технологи Монголд нэвтрэх боломж бүрдсэн байна. Тус эмнэлгийнхэн эхний ээлжинд судалгаа, шинжилгээ хийж байгаад өнгөрсөн оны хоёрдугаар сараас үр шилжүүлэн суулгаж эхэлсэн аж.

Монголын эмч, мэргэжилтнүүдийн бие даан үр шилжүүлсэн хуруу шилний анхны хүүхэд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 8-нд Сэлэнгэ аймагт мэндэлж, эдүгээ дөрвөн сартай, эсэн мэнд бойжиж байна. “Баянгол” эмнэлгийнхэн өнгөрсөн баасан гаригт дөрвөн сар хүрээд байгаа хуруу шилний анхны хүүхдээ эцэг, эхтэй нь хүлээн авч, хүүд насан туршдаа үнэгүй эмчлүүлэх эрх, 500 мянган төгрөгийн хадгаламж гардууллаа. Мөн Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа баяр хүргэв. Тэрбээр “IVF (In Vitro Fertilization) буюу хуруу шилэнд үр тогтоохыг хүүхэд үйлдвэрлэх гэж буруу ойлгож болохгүй. Энэ бол олон оронд нэвтэрсэн, баталгаатай, найдвартай арга. Ялангуяа манайх шиг хүн ам цөөтэй улсад өндөр ач холбогдолтой. “Баянгол” эмнэлгийн хамт олон IVF технологийг анх нэвтрүүлж, үргүйдлийн эмчилгээнд маш том алхам хийлээ. Энэ хамт олонд баяр хүргэж, Монголын үрсийг улам олон болгоорой гэж хүсье” гэсэн юм.

Монголын хуруу шилний анхны хүүхдийн аав Л.БатЭрдэнэ, ээж Я.Эрдэнэтуяа нар хэдхэн хоногийн өмнө Сэлэнгэ аймгаас иржээ. Тэд “Баянгол” эмнэлгийнхэнд баярлаад баршгүй байгаагаа илэрхийлсэн. Ээж Я.Эрдэнэтуяа “Бид гэрлээд есөн жил өнгөрсөн ч хүүхэдтэй болоогүй. Янз бүрийн эмчилгээ хийлгэж, хүүхэдтэй болгож өгөхийг гуйж, үздэг хардаг гэх хүмүүс дээр очиж, бүхий л арга чаргаа хэрэглэсэн. Хэдэн жилийн өмнө нэг сэтгүүлээс Р.Хадбаатар эмчийн ярилцлагыг олж уншаад энэ эмнэлэгт ирэхээр шийдсэн. Жилийн өмнөөс үр шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэж, ийм хөөрхөн хүүтэй боллоо” хэмээлээ.

Үр шилжүүлэн суулгах төвийн ахлах эмч С.Хөхий “Агаарын чанарыг шалгахын тулд өндөр хүчин чадалтай аппарат хэрэглэдэг. Аппаратуудаа Монголын цаг агаарын болон бусад нөхцөлд бүрэн нийцүүлснээр үр хөврөлийг чанартай өсгөж чаддаг болсон. Манай төвийнхөн давхардсан тоогоор 40 гаруй хүнд үр шилжүүлэн суулгаад байна. Амжилттай болсон анхны тохиолдол нь энэ” гэв.

“Баянгол” эмнэлгийн Үр шилжүүлэн суулгах төвийн их эмч Р.Хадбаатар “Энэ гэр бүл 2008 онд манайд дурангийн хагалгаанд ороод хүүхэдтэй болох боломжгүй гэсэн оноштой буцсан. Тэр үед манайд үр шилжүүлэн суулгах лаборатори байсангүй. Тэгээд анх лабораторитой болоход хамгийн түрүүнд ирсэн хүмүүсийн нэг нь эднийх. Одоо ч гэсэн хүүхдээ тээж байгаа нэлээд олон хүн бий. Манайд хандаж буй хүмүүсийн тоо хэдэн зуугаар тоологдохоор болсон. Манай төв сард найман хүн хүлээж авдаг” гэлээ. Одоогоор цөөхөн хүн хүлээн авч байгаа ч цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж, илүү олон гэр бүлд туслах болно гэж тус төвийнхөн амлаж байв.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7168641/a32/trackback

gutal

2013.04.19 23:44:23
*.44.251.163

duu Hadbaatartaa ajilin amjilt husie

List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1609 ТАМХИНЫ ТУХАЙ ХУУЛИЙН СҮРД ДАРАГДСАН ХОЁР ХУУЛЬ 2013-04-02 12995
1608 Хүрзтэй, хөнжилтэй “хөрөнгө оруулагчид” айсуй 2013-04-02 12440
1607 Эмийг чагнадаг “Алтан Чагнуур” 2013-04-01 13194
1606 Автомашинаас татгалзсан иргэд нэг өдрийг цэвэр агаарт алхаж өнгөрүүлэв 2013-04-01 13012
» Монгол эмч нарын “бүтээсэн” хуруу шилний хүүхэд дөрвөн сар хүрлээ [1] 2013-04-01 12257
1604 “Улаанбаатар метро” төслийг дэмжив 2013-03-29 13371
1603 Монголд анх удаа хүзүүнд хиймэл нугалам суулгах хагалгаа хийлээ 2013-03-29 13890
1602 Хакүхо Японы Ерөнхий сайдтай уулзав 2013-03-29 13150
1601 "БААТАР" Батаарыг байртай болгоё, МАН-ынхан 2013-03-28 11808
1600 Найрааны хэргээр хөөгдсөн Өвөрмонгол сүмоч дахин барилдана 2013-03-28 12531
1599 Ш.СОДБИЛЭГ: YOUTUBE БОЛ МИНИЙ БАГШ 2013-03-28 13784
1598 МАЛАЙЗ УЛС ДАХЬ МОНГОЛЫН ОЮУТАН, ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛОВ 2013-03-27 12382
1597 Хоцрогдсон шон буюу аминд халтай “дэн буудал” 2013-03-27 13586
1596 Далай ламын цахим хуудас монгол хэлээр 2013-03-27 14151
1595 ФЭЙСБҮҮКЧ ТАМИРЧИД 2013-03-26 11769
1594 МИАТ компанийн онгоц Москвад саатлаа 2013-03-26 12865
1593 Монголын хип хопыг дэлхийд сурталчлах “Mongolian bling” 2013-03-26 12756
1592 “Улаанбаатар Сонгдо” эмнэлэг 3D аппаратаар эртний мумиг судалжээ 2013-03-25 12987
1591 ХОККЕЙЧИД “CHALLENGE CUP”-ААС АНХНЫ МЕДАЛИА АВЛАА 2013-03-25 11867
1590 ХАКҮХО: ДАРААГИЙН ЗОРИЛГО АСАШЁОРЮҮГИЙН 25 ТҮРҮҮГ ДАВАХ 2013-03-25 8987
배너신청
자생병원

배너신청