Бичлэгийн тоо 3,329

Мэргэжлийн сүмогийн Хаврын тэмцээн Японы Осака хотноо болж, ёкозүна Хакүхо 24 дэх түрүүгээ авлаа. Энэ тэмцээнд түүнийг унагаах бөх гарсангүй. Хакүхо 9 дэх удаагаа 15 ялалттай, ганц ч уналгүй түрүүлсэн нь сүмогийн түүхэнд тэргүүн амжилт боллоо. Түүний дараа их аварга Фүтабаяма, Тайхо нарын 15-0 амжилттай 8 түрүү орж байна.

Их аваргын эгнээнд хүч түрэн орж ирсэн Хакүхогийн хувьд сүмогийн бараг бүх рекорд амжилтыг эвдэхэд ойрхон байна. Одоо тэрбээр ёкозүна Китаноүмигийн 24 түрүүтэй зэргэцээд байгаа бөгөөд дахин нэг түрүүлэхэд их аварга Асашёорюүгийн 25 түрүүтэй тэнцэж, их аварга Чиёонфүжигийн 31, Тайхогийн 32 түрүүлсэн амжилтанд ойртсоор байна.

Хакүхо 24 дэх түрүүгээ энэ жил нас барсан их аварга Тайход зориулж байна гэж хэлээд үзэгчдийг нэг минут чимээгүй зогсон, хүндэтгэл үзүүлэхийг хүссэн нь урьд өмнө үзэгдээгүй явдал боллоо. Хаврын тэмцээнд анх удаагаа зүүний ёкозүна хэмээн мэргэжлийн сүмогийн оргилд гарч барилдсан ёкозүна Харүмафүжи 6 унаатай тэмцээнийг дуусгалаа. Тэмцээний гурав, дөрөв дэх өдөр маэгашира цолтнуудад дараалан унаснаар сэтгэл зүйн хувьд дарамтанд орж, сэргэж чадахгүй байсаар 15 хоног барилдлаа. Ялангуяа сүүлийн 3 өдөр дараалан унасан, есхөн ялсан гээд Холбооноос нэлээд зэмлэл хүртэх болов уу.

Озэки цолтнуудын хувьд энэ тэмцээн хар башё боллоо. Котоошюү гэмтэн, ирэх тэмцээнд кадобан буюу цолоо хамгаалж барилдана. Кисэносато 10, Какүрюү 8, Котошёогикү 8 ялсан. Арслангууд сул байгаа нь энэ тэмцээний тусгай шагналд ч нөлөөллөө. 4 арсланг унагаасан Точиоозанд шагнал өгөөгүй бол Шюкүншёо гарамгай барилдааны шагналыг 3 озэкиг ялсан Миёогирюү, Окиноүми нарын хэн ялсанд нь өгөхөөр болсон байлаа. Окиноүми Миёогирюүг ялж, хоёр дахь удаагаа тусгай шагнал хүртсэн. Харин кантошёо буюу дайчин барилдааны шагналыг ёкозүна Харүмафүжи, озэки Какүрюү, Котошёогикү нарыг унагаасан Тоёоношимаг сүүлийн өдөр ялбал өгөхөөр болсон байлаа.

Харамсалтай нь Тоёоношима Точиоозанд унаснаар шагнал авч чадсангүй. Гиношёо уран барилдааны шагнал авах бөх гарсангүй. Хаврын тэмцээнд Барүто, Гоэйдо гэсэн хоёр сэкивакэ, комүсүби Точиоозан нар 50 хувийн амжилт үзүүлсэн. Аминишики 7-8 үзүүлэлтээр комүсүби цолоо алдах болсон тул ирэх тэмцээнд түүний оронд Окиноүми дэвших шинжтэй байна. Жюүрёо зиндаанд тэмцээний эхнээс монгол бөхчүүд Асасэкирюү, Кёкүшюүхо, Азүмарюү нар түрүүлэхийн төлөө өрсөлдөж байсан.

Сүүлийн өдөр 3 ялагдалтай Кёкүшюүхо, 2 унаатай Азүмарюү нар барилдаж, Кёкүшюүхо ялснаар хоёр бөх ялалтын тоо тэнцлээ. Ингээд нэмэлт барилдаанд хашир Кёкүшюүхо туршлага заан ялснаар жюүрёод түрүүлж, ирэх тэмцээнд макүүчид барилдах нь тодорхой болоод байна. Макүшитагийн барууны 3-т барилдсан Сэйро хэмээх А.Өнөболд ямар ч гэсэн 4 ялж, 50 хувийн амжилт үзүүлж чадсан. Д.Амгаа зааны хүү Сэйро жюүрёод дэвшихэд хэцүү ч ямар ч гэсэн ирэх сарын банцүкэг тэсэж ядан хүлээж буй биз ээ. Уг нь ядаж 5 ялчихсан бол учиртай байлаа.

Хаврын тэмцээний сүүлийн өдөр жюүрёогийн 9 дэх бөх Миябияма зодог тайлснаа зарлалаа. Миябияма 3-хан ялсан тул макүшитад унах нь тодорхой болсон юм. Тэрбээр барилдах хүсэлтэй байсан ч цагтаа озэки байсан хүний хувьд макүшитад барилдах нь зохимжгүй үэж үзсэн тул зодог тайлахаар болжээ. Мэргэжлийн сүмод ороод хоёрхон жилийн дотор озэки болж байсан энэ алдартай бөхийн сүүлчийн өрсөлдөгч нь Монголын Ониараши Ө.Өлзийжаргал байлаа. Тэмцээнд түрүүлсэн бөхчүүд Макүүчи-Ёкозүна Хакүхо 15-0, Монгол, Миягино дэвжээ Жюүрёо-Кёкүшюүхо 12-3, Монгол, Томозүна дэвжээ Макүшита-Камэй 7-0, Кисэ дэвжээ Санданмэ-Тосаютака 7-0, Токицүказэ дэвжээ Жонидан-Кинүнонами 6-1, Тацүнами дэвжээ Жонокүчи-Ишиүра 7-0, Миягино дэвжээ

МАКҮҮЧИ ЗИНДАА

Харүмафүжи 9-6              Ёкозүна             Хакүхо 15-0

Кисеносато 10-5              Озэки                 Котоошюү 1-5-9 гэмтэл

Какүрюү 8-7                     О                       Котошёогикү 8-7

Гоэйдо 10-5                    Сэкивакэ             Барүто 9-6

Точиозан 10-5                 Комүсүби           Аминишики 7-8

Такаяасү 5-10                 Маэгашира 1      Точиношин 7-8

Чиётайрюү 3-4-8 гэмтэл   М2                     Мёогирюү 8-7

Токитэнкү 5-10                М3                     Икиой 4-11

Тоёоношима 7-8              М4                     Шёохозан 7-8

Аран 8-7                          М5                   Кайсэй 3-12

Гагамарү 5-10                  М6                   Китатайки 10-5

Окиноүми 11-4                М7                    Тоёохибики 6-9

Аоияма 9-6                     М8                   Кёкүтэнхо 7-8

Фүжиазүма 8-7                М9                  Ёшиказе 9-6

Такарафүжи 11-4             М10                Тамаваши 4-11

Такэказе 9-6                   М11                  Жёокорюү 9-6

Шёотэнро 8-7                  М12                 Масүнояма 7-8

Точиновака 0-7-8 гэмтэл  М13                 Саданофүжи 9-6

Чиёонокүни 7-8                 М14                Сагацүкаса 2-6-7 гэмтэл

Дайдо 8-7                          М15               Сотайрюү 4-11

Ойивато 5-10                     М16              Ваканосато 9-6

МОНГОЛ БӨХЧҮҮД

Жюүрёо

З-2 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 12-3

Б-4 Таканоива А.Баасандорж 8-7

Б-7 Ониараши Ө.Өлзийжаргал 6-9

З-8 Азүмарюү С.Тодбилэг 12-3

Б-11 Асасэкирюү Б.Дашням 10-5

Б-12 Кагамио Б.Нанжид 7-8

Б-14 Сэншёо Э.Баярбат 4-11

Макүшита

З-2 Араваши Э.Дөлгөөн 3-4

Б-3 Сэйро А.Өнөболд 4-3

Б-9 Широнорюү Э.Одгэрэл 1-3-3 гэмтэл

Б-13 Сакигакэ Я.Баттүшиг 6-1

Б-20 Вакамишёо Г.Ган-Эрдэнэ 5-2

Б-32 Рюүонами Б.Буянжаргал 6-1

З-35 Рюүо Э.Санчирболд 2-5

З-41 Чиёшёома Г.Мөнхсайхан 4-3

Б-53 Тайга С.Шаравнямбуу 4-3

Санданмэ

Б-1 Дайонами Б.Ууганбаяр 2-5

З-7 Тоорүгава Д.Ууганбаатар 4-3

З-24 Аратоши В.Цэрэндорж 4-3

З-68 Такакасүга Э.Энхманлай 4-3
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7149485/69f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1609 ТАМХИНЫ ТУХАЙ ХУУЛИЙН СҮРД ДАРАГДСАН ХОЁР ХУУЛЬ 2013-04-02 12995
1608 Хүрзтэй, хөнжилтэй “хөрөнгө оруулагчид” айсуй 2013-04-02 12440
1607 Эмийг чагнадаг “Алтан Чагнуур” 2013-04-01 13194
1606 Автомашинаас татгалзсан иргэд нэг өдрийг цэвэр агаарт алхаж өнгөрүүлэв 2013-04-01 13012
1605 Монгол эмч нарын “бүтээсэн” хуруу шилний хүүхэд дөрвөн сар хүрлээ [1] 2013-04-01 12257
1604 “Улаанбаатар метро” төслийг дэмжив 2013-03-29 13371
1603 Монголд анх удаа хүзүүнд хиймэл нугалам суулгах хагалгаа хийлээ 2013-03-29 13890
1602 Хакүхо Японы Ерөнхий сайдтай уулзав 2013-03-29 13150
1601 "БААТАР" Батаарыг байртай болгоё, МАН-ынхан 2013-03-28 11808
1600 Найрааны хэргээр хөөгдсөн Өвөрмонгол сүмоч дахин барилдана 2013-03-28 12531
1599 Ш.СОДБИЛЭГ: YOUTUBE БОЛ МИНИЙ БАГШ 2013-03-28 13784
1598 МАЛАЙЗ УЛС ДАХЬ МОНГОЛЫН ОЮУТАН, ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛОВ 2013-03-27 12382
1597 Хоцрогдсон шон буюу аминд халтай “дэн буудал” 2013-03-27 13586
1596 Далай ламын цахим хуудас монгол хэлээр 2013-03-27 14151
1595 ФЭЙСБҮҮКЧ ТАМИРЧИД 2013-03-26 11769
1594 МИАТ компанийн онгоц Москвад саатлаа 2013-03-26 12865
1593 Монголын хип хопыг дэлхийд сурталчлах “Mongolian bling” 2013-03-26 12756
1592 “Улаанбаатар Сонгдо” эмнэлэг 3D аппаратаар эртний мумиг судалжээ 2013-03-25 12987
1591 ХОККЕЙЧИД “CHALLENGE CUP”-ААС АНХНЫ МЕДАЛИА АВЛАА 2013-03-25 11867
» ХАКҮХО: ДАРААГИЙН ЗОРИЛГО АСАШЁОРЮҮГИЙН 25 ТҮРҮҮГ ДАВАХ 2013-03-25 8987
배너신청
자생병원

배너신청