Бичлэгийн тоо 3,329

 Нэрнээсээ эхлээд сонирхол төрүүлэх “Улаан дөрвөлжин” сэтгэхүйн эмгэнэлт кино энэ сарын эхээр нээлтээ хийсэн. Киног үзсэн хүн бүр цахим хуудсуудаар сэтгэгдлээ бичиж, нэг хэсэг нь өнөөгийн нийгмийн байдлыг шүүмжилсэн сайн кино гэцгээхэд нөгөөх нь нийгмийн хар барааныг хэтрүүлэн дүрсэлсэн гэх нь бий. Киноны үзэл санаа, шийдэл хүн бүрт өөрөөр тусдаг ч найруулагч чухам юуг хэлэхээр зорьсныг “Хамба” фильм студийн найруулагч Б.Ганболдын яриагаар хүргэе.

-Энэ киноны санаа хэрхэн төрсөн бэ?

-Уран бүтээлч хүн ихэнхдээ эргэн тойрноосоо бүтээлийнхээ санааг олдог. Энэ нийгмийн байдлыг хараад өөрийн эрхгүй бухимдаж байна. Улс төр, бөө мөргөл, хардах, донтох солиорол нийгэмд газар авлаа. Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч болохгүй гэдэг шиг уран бүтээлч хүн үүнийг хараад зүгээр сууж болохгүй. Энэ киног хэдэн жилийн өмнөөс хийхээр төлөвлөж, боловсруулж байгаад зохиолыг нь Д.Золзаяагаар бичүүлсэн. Хүмүүс “Улаан дөрвөлжин”-г аймшгийн кино хэмээн ярьж байна. Энэ бол сэтгэхүйн эмгэнэлт драм. Хэрвээ үүнийг аймшгийн кино гэвэл бид аймшгийн нийгэмд амьдарч байна гэсэн үг.

-Яагаад улаан өнгө, дөрвөлжин дүрсийг сонгов?

-Улаан өнгө аливаа зүйлд эрч нэмж, улам бадраадаг. Түүнээс гадна улаан бол төгс өнгө биш юм. Дөрвөлжин ч мөн төгс дүрс биш. Харин хар, цагаан өнгө болон эхлэл төгсгөл нь хаана байгаа нь үл мэдэгдэх тойрог нь төгс. Амьдрал цаг хугацааны урсгалыг дагаж тойргоор явах ёстой болохоос ямар нэг өнцгийг нь очиж мөргөөд зогсдог дөрвөлжин биш юм. Хүмүүс ямар нэг зүйлд дурлаад дэмийрээд явахаар амьдралын тойргоос гараад дөрвөлжинд орчихдог. Энэ дөрвөлжиндөө бид удаан байвал нийгэм даяараа галзуурах нь байна. Энэ бол зохиолчийн санаа байсан.

-Жүжигчдээ ямар шалгуураар сонгосон бэ?

-Тухайн дүрээр миний хэлэх гээд байгаа санаа, дотоод сэтгэлийг хүмүүст наалдахаар хэн гаргаж чадах вэ гэдгээр нь дүрүүдээ сонгосон. Зохиол бичиж эхлэхэд л бүх зүйлийн зангилаа болох эмнэлгийн даргын дүрд гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар гуайг тоглуулахаа хэлсэн. Түүний дүрээр багадаа сэтгэцийн гэмтэлтэй бөгөөд тэр нь ужиг болж, үе үе сэдэрдэг ганц бие эмнэлгийн даргыг илэрхийлээд зогсохгүй, нэг хүний эсрэг нөгөөг хатгаж, хүмүүсийн хооронд хор хутгадаг эрх мэдэлтнүүдийг дүрслэхийг зорьсон. Кинонд гарч буй бүх дүр өөрийн онцлогтой. Урлагийн дэмийрэлтэй залуугийн дүрээр од болохыг хүссэн алиалагч нарыг дүрсэлсэн. Одооны эцэг, эхчүүд хүүхдээ багаас нь од болохын хүслэнд автуулж, нийгэм даяар өөрийгөө од гэж бодсон алиалагч нар дүүрэн байна. Мөн бөө болох хүсэлд хөтлөгдсөн хуурамч удганы дүр байхад түүний дэргэд эцэг, эх нь бөө гэдгийг нь мэдэхгүй галзуурсан гээд эмнэлэгт аваачаад өгчихсөн жинхэнэ бөөгийн дүр бий. Долоон дуурийн гол дүрд тоглосон архичин залуугийн дүр байна. Манайд өнгөтэй өөдтэй яваагаа сайн байна гээд архиар дайлсаар архичин болгодог тохиолдол цөөнгүй байгаа. Мөрдөх, хардах донтой хүмүүс гэр бүлүүдэд маш их байна. Хардалтаас үүдсэн хүн амины хэрэг цөөнгүй гардаг. Эдгээрээс гадна оюуны хомсдолтой, номын цагаан солиотой, PC тоглоомд донтсон хүүхэд зэрэг олон дүрээр энэ нийгмийн байдлыг илэрхийлсэн. “Улаан дөрвөлжин”-д галзуугийн эмнэлгийг гаргах гэж зориогүй. Харин дээрх дүрүүдээр нийгэмд байгаа галзуурах шахсан хүмүүсийг илэрхийлэх гэж зорьсон. Тиймээс ямар нэгэн өвчтэй хүмүүсийг энэ киногоор доромжлох гээгүй гэдгийг үзэгчид ойлгох хэрэгтэй.

-Та өмнө нь “Орхидос 1, 2”- ыг найруулж байсан. Яагаад заавал нийгмийн буруу гажууд зүйлсийг хөнддөг юм бэ?

-Найруулагч бүр өөрсдийн гэсэн уран бүтээл туурвидаг жанртай. Тэд юуны түрүүнд өөрт нь илүү ойр, өөрийг нь хөглөж, өдөөж байгаа зүйлсийг хийж, дараа нь өөр төрөлд хүчээ сорьдог. Өөрийнхөө араншин, үзэл бодол, ертөнцийг харах хандлагаас өөр ертөнцийн зүйл хийх хэцүү л дээ. Зарим хүмүүс нийгэм хар бараан байхад ийм зүйл хөндөж хүмүүсийн сэтгэл зүйд хар мессеж өглөө гэдэг. Ямар нэгэн эрх мэдэлд очиж, дарга удирдагч болохын төлөө баг зүүж, солиорох шахсан хүмүүсийг харахаар өөрийн эрхгүй дотор шатаад байдаг юм.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7129180/9b5/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1589 Н.ОРГИЛ: МОНГОЛД КИНО ХИЙГЭЭД АМЬДАРЧ БОЛДОГ БОЛ БИ ЖҮЖИГЧНЭЭРЭЭ АЖИЛЛАХЫГ ИЛҮҮД ҮЗЭХ БАЙСАН 2013-03-25 12328
1588 СЭТГҮҮЛ ЗҮЙН САЛБАРААС ТАВАН ГАВЬЯАТ МЭНДЭЛЛЭЭ 2013-03-25 12955
1587 Т.АМИНА: Би бардамнаж зүрхэлдэггүй 2013-03-21 11166
1586 АРДЧИЛСАН СОЛОНГОСЫН ВОЛЕЙБОЛЧИД ЯЛАЛТ БАЙГУУЛСААР 2013-03-21 10029
1585 ХОРТОЙ ХҮНС, ХОРИОТОЙ БАРАА 2013-03-21 13602
1584 Монгол Улсын гавьяат тамирчин, Сөүлийн олимпийн хүрэл медальт Н.Энхбат: КУБАД ТАКСИНЫ ЖОЛООЧ НЬ ХҮРТЭЛ НАМАЙГ МЭДНЭ 2013-03-20 12790
1583 Монгол зохиолчийн цонхоор 2013-03-20 11234
1582 СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 2562 АЙЛЫН ГАЗАРТ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ ХИЙНЭ 2013-03-20 14295
1581 БНХАУ сар бүр 10 мянган тонн шатахуун нийлүүлэх болов 2013-03-20 13126
1580 Н.Ариунболд: Мөнгө босож ирээд цай чанаж өгөх биш, ээж минь л байхад болно 2013-03-18 11972
» Б.ГАНБОЛД: БАГ ЗҮҮСЭН ХҮМҮҮСИЙГ ХАРАХААР ӨӨРИЙН ЭРХГҮЙ ДОТОР ШАТДАГ 2013-03-18 12796
1578 “ОЮУТОЛГОЙ” УЛС ТӨРИЙН “ЗЭВСЭГ” БИШ 2013-03-18 11926
1577 Н.Төгсцогт хоёр тэмцээнд дараалан аваргаллаа 2013-03-18 10309
1576 МОНГОЛЧ ЭРДЭМТДИЙН ХУРАЛД ЭСЯ-НААС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ 2013-03-15 17822
1575 ДЭЛХИЙД ТАНИГДСАН МОНГОЛ ЭМЧ 2013-03-15 11802
1574 Монголын жааз хөгжмийн хаад 2013-03-15 13868
1573 ИНЧЁНД БЭЛТГЭЛ ХИЙСЭН Т.ЭНХЖАРГАЛ ТИВИЙН АВАРГА БОЛОВ 2013-03-14 10958
1572 Рикардо Мильори: Монголыг стратегийн чухал газар гэж үздэг 2013-03-14 12145
1571 Эрчим хүчний үнийг нэмэх шаардлагагүй гэжээ 2013-03-14 12629
1570 МС: Бидний уран бүтээлд мөнгө төлдөг болсон цагт л урлаг зөв голдрилдоо орно 2013-03-13 12652
배너신청
자생병원

배너신청