Бичлэгийн тоо 3,329

МҮОХ-“Инчён-2014” Азийн наадмыг зохион байгуулах хорооны хамтын ажиллагааны “Vision” хөтөлбөрийн дагуу манай дугуйн шигшээ багийнхан БНСУ-д хамтарсан бэлтгэлээ амжилттай хийгээд, Азийн АШТ-д оролцохоор Энэтхэг улсыг зорьсон билээ. Нэг сарын хугацаатай зохиогдсон хамтарсан бэлтгэлд 10 хүний бүрэлдэхүүнтэй Монголын баг, тамирчид амжилттай хамрагдаж, “Vision” хөтөлбөрийн гэрээ ёсоор Гуулин улсын тал онгоцны тийз, байр, хоол, бэлтгэл, бусад хангамжийн бүх зардлыг хариуцан, нийт 60 орчим мянган ам.доллар зарцуулсан байна.

Шигшээ багийг гавьяат тамирчин Ж.Өлзий-Орших ахлан дасгалжуулсан бөгөөд манай “төмөр хүлэгтнүүд” Инчён хотод сарын бэлтгэл хийж, Солонгосын дугуйчидтай арга туршлагаа солилцсондоо баяртай байна. Урьд нь МҮОХ-ноос 2007 онд байт харвааны баг тамирчдыг дээрх хөтөлбөрт хамруулсан билээ. Энэ жил Инчёны “Vision” хөтөлбөрт манай дугуйчдаас гадна Кыргызстаны тэквондо, Афганистаны боксын тамирчид Солонгос улсад хүрэлцэн ирсэн бөгөөд нийт 14 орныхон спортын 8 төрлөөр Гуулин улсын “хишгийг хүртэх” ажээ.

Ингээд Монголын дугуйн эмэгтэй тамирчин Түвшинжаргалын Энхжаргал Энэтхэгт эхэлсэн Азийн АШТээс цуваа гараатай 28 км-ын уралдаанд 19 тамирчинтай шандас сорьсоор, манай түүхэн дэх дугуйн тивийн аваргын анхны алтан медаль хүртэж, Япон, Хонконгийн тамирчид удаалсан байна. Т.Энхжаргал нь усан спортын дэд мастер, триатлон болон дугуйн спортын мастер цолтой бөгөөд 2010 оны Сингапурын залуучуудын анхдугаар олимп, Гуанжоугийн Азийн наадамд триатлоны төрлөөр оролцсон билээ.

ЗҮҮН АЗИЙН НААДАМ НЭРЭЭ СОЛИВ

Зүүн Азийн наад мын холбоо (EAGA)-ны судалгааны ажлын хэсгийн хуралдаан гуравдугаар сарын 7-нд Бээжин хотноо болж, БНСУ, БНАСАУ, Япон, Хонконг, Тайвань, Монгол, БНХАУ, Макао, Гуамын төлөөлөгчид оролцлоо. Уг хурлаар Зүүн Азийн наадам (EAG)-ын ирээдүйн талаар нухацтай хэлэлцэж, Зүүн Азийн залуучуудын наадам болгон нэрийг нь өөрчилж, 2019 оноос дөрвөн жил тутамд зохион байгуулахаар тохирлоо.

Одоогийн байдлаар Азийнхан дөрвөн жилийн мөчлөгт нийт 10 удаагийн тив, олимпийн наадамд оролцох их ачаалалтай тулгарч, Зүүн Азийн наадамд өндөр зэрэглэлийн тамирчид оролцох боломж улам бүр хаагдаж байгааг харгалзан үзэж, бүс нутгийнхаа спортын залгамж халааг бэлтгэх үүднээс Зүүн Азийн наадамд энэхүү “перестройка” хийхээр болсон юм. Зүүн Азийн анхны наадам 1993 онд Шанхайд, 1997 онд Бусанд, 2001 онд Осакад, 2005 онд Макаод, 2009 онд Хонконгод тус тус амжилттай зохиогдож, энэ жил Тяньжин хот их наадмыг хүлээн авахаар зэхэж байна.

Манайхаас О.Пүрэвбаатар, Д.Сумъяабазар, Б.Гантогтох (бүгд чөлөөт бөх, 1997), У.Мөнх-Эрдэнэ (бокс, 2001), Ц.Мөнхзул (буудлага, 2005) нар EAG-ийн аварга болж байсан түүхтэй.

БУУТАЙ ЦАНАЧИД ШИНЭ "ЗЭВСЭГ"-ТЭЙ

Монголд биатлоноор хичээллэдэг гарын хуруунд багтахаар цөөн тамирчин бий. ССАЖЯ-наас өчигдөр буутай цаначдад хэрэглэл материал гардуулсан юм.

1972 оноос эх оронд маань хөгжиж эхэлсэн энэ төрлөөр манайхан амжилт гаргах ирээдүйтэй гэж мэргэжилтнүүд дүгнэдэг.

Хамгийн сүүлд “Чанчүнь-2007” Азийн өвлийн наадамд манай биатлончид өрсөлдсөн билээ.

СЮРПРИЗЭЭР ДҮҮРЭН ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ УАШТ

Баасан гаригт “Оч” клубт эхлэх ширээний теннисний УАШТ сюрпризээр дүүрэн байх нь. Тавдугаар сарын 13- 20-нд Францын Парис хотноо болох ганцаарчилсан төрлийн ДАШТ-ий өнгөө сорих тамирчид нэгбүрчилсэн болон хос тоглолтод өрсөлдөх бөгөөд багийн тэмцээнийг зохиохгүй байхаар тогтжээ. Чансаагаараа эхний найман байр эзэлсэн тоглогчид эхний тойргуудыг өнжих юм. Орон нутгийн тамирчдын хооронд хэсгийн тоглолт өрнөх бөгөөд шилдэг 16-д шалгарагсад чансаагаар тэргүүлэгч наймтай халз өрсөлдөх аж. “Доод түвшний тамирчдыг сайжруулах, шилдэг тоглогчдод формоо хадгалах боломж олгох зорилгоор ийм зохион байгуулалтад шилжсэн” гэж МШТХ-ны төлөөлөгч өгүүллээ. Мөн энэ жилээс хүрэл медалийн төлөөх тоглолт хийхгүй, хоёр тамирчныг гуравдугаар байрт шалгаруулах юм байна. Тамирчид зөвхөн өрсөлдөх бус спорт-соёл сэдэвт арга хэмжээг МШТХ эх орондоо нэвтрүүлэхийг зорьж байна. Тиймээс тэмцээний үеэр “Монголын Богдууд” илтгэлийг төрийн шагналт, түүх судлаач, доктор О.Батсайхан тавих бөгөөд Богдын музейтэй хамтран гэрэл зургийн үзэсгэлэн гаргах аж.




Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7118225/ea4/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1589 Н.ОРГИЛ: МОНГОЛД КИНО ХИЙГЭЭД АМЬДАРЧ БОЛДОГ БОЛ БИ ЖҮЖИГЧНЭЭРЭЭ АЖИЛЛАХЫГ ИЛҮҮД ҮЗЭХ БАЙСАН 2013-03-25 12336
1588 СЭТГҮҮЛ ЗҮЙН САЛБАРААС ТАВАН ГАВЬЯАТ МЭНДЭЛЛЭЭ 2013-03-25 12956
1587 Т.АМИНА: Би бардамнаж зүрхэлдэггүй 2013-03-21 11167
1586 АРДЧИЛСАН СОЛОНГОСЫН ВОЛЕЙБОЛЧИД ЯЛАЛТ БАЙГУУЛСААР 2013-03-21 10030
1585 ХОРТОЙ ХҮНС, ХОРИОТОЙ БАРАА 2013-03-21 13604
1584 Монгол Улсын гавьяат тамирчин, Сөүлийн олимпийн хүрэл медальт Н.Энхбат: КУБАД ТАКСИНЫ ЖОЛООЧ НЬ ХҮРТЭЛ НАМАЙГ МЭДНЭ 2013-03-20 12791
1583 Монгол зохиолчийн цонхоор 2013-03-20 11235
1582 СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 2562 АЙЛЫН ГАЗАРТ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ ХИЙНЭ 2013-03-20 14300
1581 БНХАУ сар бүр 10 мянган тонн шатахуун нийлүүлэх болов 2013-03-20 13127
1580 Н.Ариунболд: Мөнгө босож ирээд цай чанаж өгөх биш, ээж минь л байхад болно 2013-03-18 11973
1579 Б.ГАНБОЛД: БАГ ЗҮҮСЭН ХҮМҮҮСИЙГ ХАРАХААР ӨӨРИЙН ЭРХГҮЙ ДОТОР ШАТДАГ 2013-03-18 12797
1578 “ОЮУТОЛГОЙ” УЛС ТӨРИЙН “ЗЭВСЭГ” БИШ 2013-03-18 11927
1577 Н.Төгсцогт хоёр тэмцээнд дараалан аваргаллаа 2013-03-18 10310
1576 МОНГОЛЧ ЭРДЭМТДИЙН ХУРАЛД ЭСЯ-НААС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ 2013-03-15 17854
1575 ДЭЛХИЙД ТАНИГДСАН МОНГОЛ ЭМЧ 2013-03-15 11803
1574 Монголын жааз хөгжмийн хаад 2013-03-15 13872
» ИНЧЁНД БЭЛТГЭЛ ХИЙСЭН Т.ЭНХЖАРГАЛ ТИВИЙН АВАРГА БОЛОВ 2013-03-14 10959
1572 Рикардо Мильори: Монголыг стратегийн чухал газар гэж үздэг 2013-03-14 12146
1571 Эрчим хүчний үнийг нэмэх шаардлагагүй гэжээ 2013-03-14 12630
1570 МС: Бидний уран бүтээлд мөнгө төлдөг болсон цагт л урлаг зөв голдрилдоо орно 2013-03-13 12653
배너신청
자생병원

배너신청