Уул уурхайн салбар ДНБ-ий өсөлтийн дийлэнх хувийг эзэлж байгаа ч энэ нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд төдийлэн үр дүнгээ өгөхгүй байна. Зээлийн хүү өндөр, хугацаа богино болон хөрөнгийн зах зээлд гарах боломж хязгаарлагдмал байгаа нь одоогийн санхүүжилтийн орчныг таагүй болгоод байгаа юм. Тэгвэл “Ирээдүйн төлөөх глобал институц” 28 дахь “Дэлхийн залуу удирдагчид хөтөлбөр”-ийг “Тэнгэр санхүүгийн нэгдэл” болон “Фронтиер” ХХК-тай хамтран зохион байгуулах гэж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд “Orix”, NEC, “DuPont”, “Bosch”, “DBS Bank”, BASF зэрэг дэлхийн томоохон компанийн залуу удирдах албан тушаалтнууд Улаанбаатарт хүрэлцэн ирэх аж. Тэд Монголд анх удаа жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах талаар хэлэлцэнэ . Ирэх сарын 1-3- нд болох уг арга хэмжээнд 11 орны 30 залуу удирдагч оролцохын зургаа нь Монголынх юм байна.
kkkkkkkkkk
kkkkkkkkk
kkkkkkkkkkk