Бичлэгийн тоо 3,329

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор “Байгалийн өгөөжийн эдийн засгийн үнэлгээ ба экосистемийн үйл -чилгээний төлбөр” сэдэвт олон улсын хурал хоёр өдөр үргэлжиллээ. Өнөөдрийг хүртэл Монголд хамгийн үнэгүй зүйл байгалийн баялаг байсаар ирэв. Монголчууд бид уул уурхайг түшиглэсэн орон болно хэмээн дэлхийн дахинаа зарлаад байгаа энэ үед дээрх хурал үнэхээр цаг үеэ олов.

Өнгөрсөн хоёр өдөр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Оюутолгойг ашиглахад бэлэн болсон тухай, уг гэрээнд шинэчлэл хийсэн тухай мэдээлэл цувж байхад, түүнтэй зэрэгцээд Монгол Улсын экосистемийн үйлчилгээг төлбөртэй болгох асуудлыг ярьж байсан нь ямар ч гэсэн санамсаргүй давхцсан явдал бус гэж үзэхээр байв. “Айвенхоу майнз” толгой дохин гэрээнд гарын үсэг зурж, 100 сая ам долларын хөрөнгө оруулалтын эрхийн бичиг гардуулж байхад экосис - темийн эдийн засгийг судалдаг эрдэмтэд Монгол Улс байгалийн нөөц баялгаа зүй зохистой ашиглая гэвэл эко системийн үйлчилгээний үнийг тогтоох хэрэгтэй гэж зөвлөж байв.

Олон улсын хуралд АНУ-ын нэр хүндтэй эрдэмтэд ирсэн. Тэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас аваад УИХ-ын эрхэм гишүүдэд санаа авахаар олон үнэтэй зөвлөгөө өглөө. Манай үндэсний мэргэжилтнүүд ч тэднээс нэг их хоцрохгүйгээр Монгол орны экосистемийн үнэлгээг хэрхэн тогтоох талаар санал бодлоо солилцсон. Хуралд оролцсон гадаад, дотоодын эрдэмтэд Монголд байгаль орчны үнэлгээ алга. Экосистемийн үнэлгээг бий болгоогүй цагт байгалийн нөөц шавхагдашгүй биш тул хэзээ ч нөхөгдөхгүйгээр устаж мэднэ. Тиймээс оройтоогүй дээрээ экосистемийн үнэлгээ хийж, түүнийг сэргээхэд хөрөнгө гаргах ёстой гэдэг дээр санал нэгдэж байлаа.

Манай эрдэмтэд одоо болтол ямар нэгэн цогц үнэлгээ тогтоож амжаагүйгээ хэтэрхий оройтсон явдал хэмээн үзэж санаа зовцгоож байв. Тэгвэл АНУ-д энэ чиглэлийн судалгаа хийж дэлхийн олон оронд экосистемийн үнэлгээ хийсэн доктор Петер Карэйва “Бид та бүхний санаа зовж байгаа зүйлийг ойлгож байна. Монголчууд энэ салбарт сүүл барьж байгаа нь үнэн. Гэхдээ экосистемийн үйл чилгээний үнэлгээний асуудал тавигдаад зургаан жил болж байна. Дэлхийн зарим орон, тухайлбал Латин Америкийн орнуудад экосистемийн үнэлгээ хийснээр нөхөн сэргээлт хийж байгаа туршлага бий болоод удаагүй байна. Тиймээс та бүхэн маш богино хугацаанд энэ салбарт амжилт олж, бусдыг гүйцэх бололцоо байна” хэмээн эрдэмтдийг тайвшруулав.

Энэ удаагийн олон улсын хурлаас манай эрдэмтэд урьд өмнө төдий л ярьдаггүй байсан олон шинэ мэдээлэл, баримтыг сонслоо. Түүнчлэн өөрийн орны экосистемийн үнэлгээний асуудал ямар байгааг дэлхийн эрдэмтдийн сонорт хүргээд авав. Гишгэж яваа газар үнэтэй байж гэмээнэ урт удаан оршино гэдгийг ч мэдрэв.


www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4687357/7d7/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
629 УМБГ-Т хар тамхины хоёр ч ноцтой хэргийг шалгаж байна 2011-06-13 6129
628 “Салхины охид” 2011-06-10 7010
627 Газрын тосны үйлдвэр байгуулах улс төрийн шийдвэрийг МАН-ын Удирдах зөвлөл гаргажээ 2011-06-10 6628
» ГИШГЭЖ ЯВАА ГАЗАР ҮНЭТЭЙГ САНУУЛАВ 2011-06-10 6297
625 “Урт нэртэй” хуулийг санаачлагчид эсэргүүцлээ илэрхийлэв 2011-06-09 6272
624 Солонгосын тал хүсвэл Ким Пан Жантай холбоотой асуудлыг манайхан шалгана 2011-06-09 6832
623 Ерөнхийлөгч өөрийг нь үл ойшоосон Г.Занданшатар сайдад бухимдав [1] 2011-06-09 6199
622 Чулуун зэвсгийн үеэс улбаатай Их хар сүлдээ цэнгүүллээ 2011-06-08 7467
621 Хаврын тариалалт саатжээ 2011-06-08 6218
620 Ногоонтолгойн түймэр 3000 га талбайг шатаажээ 2011-06-08 6507
619 Оюутолгойн зам тавьж байсан 67 хүн хоолондоо хорджээ 2011-06-07 6948
618 “Нутаг чөлөөлөх ажиллагаа” эхэллээ 2011-06-07 6176
617 Монголын анхны 3D клип 2011-06-07 6190
616 “Гал үндэстэн”-ийхэн Төрийн ордон руу сум тавилаа 2011-06-04 6859
615 Э.Бат-Үүл: Д.Дэмбэрэл дарга ч бөө байж мэднэ шүү 2011-06-04 6844
614 Т.Батчимэг IV байрт 2011-06-02 5767
613 Хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн гаалийнханд хариуцлага тооцжээ 2011-06-02 6553
612 Ц.Элбэгдорж: Бид хүнд үедээ нэг л сонголт хийдэг, энэ бол хойд хөрш 2011-06-02 5702
611 Улаан хивс биш цагаан эсгийний ёслол болно 2011-05-25 7115
610 Ж.Бат-Эрдэнэ: ЦАХИМ ЕРТӨНЦӨД НУУЦ ЗҮЙЛ ГЭЖ БАЙДАГГҮЙ 2011-05-25 6775
배너신청
자생병원

배너신청