Бичлэгийн тоо 3,329

Монгол хүн сансарт ниссэний 30 жилийн ой удах гүй болно. Энэ ойг тэмдэглэн өнгө рүүлэхийн тулд Засгийн газ раас тогтоол гаргаж, комисс байгуулан ажиллаж буй билээ. Комиссын даргаар Батлан хамгаалахын сайд Л.Болд, ерөнхий нарийн бичгийн даргаар БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ш.Сүхбаатар нарыг томилсон бол гишүүдээр БСШУ-ы дэд сайд Ч.Куланда, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин нар ажиллах болсон.

Ойг зохион байгуулах Засгийн газрын комиссын хуралдаан БХЯ-нд болж, ойн арга хэмжээний ажлын нарийвчилсан төлөвлөгөөг хэлэлцэн баталжээ. “Ерөнхий сайд С.Батболд ОХУ-д айлчлах үеэрээ хоёр орны хамтарсан нислэгийн 30 жилийн ойг хамтран тэмдэглэх, мөн хамтарсан нислэг дахин хийх асуудлыг хөндөж, тус улсын тал нааштай хариу хэлж, дэмжсэн” гэдгийг комиссын дарга уламжлав.

Тиймээс энэхүү ойг хоёр орны найрамдалт харилцаанд үндэслэж илүү өргөн цар хүрээтэй тэмдэглэх нь зүйтэй хэмээн комиссын гишүүд санал нэгдсэн байна.

Монгол хүн сансарт ниссэний ойн хүрээнд явагддаг Монгол Улсын баатар Ж.Гүррагчаагийн нэрэмжит хурдач радистын тэмцээн, Москвагийн радиотай хамтран зохион байгуулдаг “Сансрын хамтарсан нислэгийг хэн сайн мэдэх вэ?” сэдэвт радио зохион бичлэгийн уралдаан, сансрын нислэгийн тухай вэб хуудас хийх гэх мэт хүүхэд залууст чиглэсэн олон арга хэмжээг уг комиссоос зохион байгуулахаар төлөвлөжээ.

Одоогоос 30 гаруй жилийн тэртээ Ж.Гүррагчаа Москвагийн ойролцоох Оддын хотхонд сансрын нислэгийн бэлтгэл хийж, 1981 оны гуравдугаар сарын 22-нд “Союз-39” хөлгөөр В.А.Жанибековын хамт сансарт нисэж, дэлхийн улс орнуудаас сансарт хүнээ нисгэсэн 10 дахь, сансарт ниссэн 101 дэх нисэгчтэй орон болсон нь Монголын түүхийн хуудаснаа алтан үсгээр бичигдсэн билээ.


www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4095718/ea1/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
409 БАЙНГЫН ХОРООДЫН ХУРАЛДААН НЭЭЛТТЭЙ БОЛЛОО 2011-01-21 5757
408 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Оксфордын холбоо лекц уншуулахаар урив 2011-01-21 6022
407 Н.Багабанди МАН-ын үнэмлэхээ авлаа 2011-01-20 5891
406 Нохойд хазуулж 80 оёдол тавиулжээ 2011-01-20 6497
405 Монголын боксчдын эхний ялалтыг Н.Төгсцогт авлаа 2011-01-20 5578
404 “Монголчуудын цуваа Хятад руу цутгаж байна" 2011-01-19 7680
403 “Голден Вилл” хороолол БНСУ-ын “Хана” банкны барьцаанд байна 2011-01-19 7195
402 Гурилын үнэ нэмэгдэхгүй байх шийдэлд хүрлээ 2011-01-19 5745
401 Түүх, соёлын дурсгалаа цахим санд хадгална 2011-01-18 6876
400 ГЭРЭЭТ ХИЛЧИД ДАРГЫГАА ЕГҮҮТГЭЛЭЭ 2011-01-18 8586
399 Иргэд нөөцийн маханд ам муутай байна 2011-01-18 6259
398 Солонгос галзуурлыг зогсооно 2011-01-17 8112
397 Л.Тэрбиш: Хоёрдугаар сарын 3-нд шинэлж, золгох учиртай 2011-01-17 7715
396 Х.Цагаанбаатар шигшигдсэн бөхчүүдээс шилдэг нь боллоо 2011-01-17 6184
» Монгол хүн сансарт дахин нисэхийг оросууд дэмжжээ 2011-01-17 6860
394 УИХ-ын гишүүд насанд хүрсэн үү 2011-01-15 5915
393 “Төрийн ордонд орох нь сансарт нисэхээс хэцүү" 2011-01-15 5559
392 Гахайн ханиад дахин дэгдлээ 2011-01-15 6249
391 Хурандаа Б.Батболдод оноосон ялыг хэвээр үлдээв 2011-01-13 6544
390 Монгол инженерүүд Японд дадлагажина 2011-01-13 6702
배너신청
자생병원

배너신청