Бичлэгийн тоо 3,329

 Өнөөдөр нийслэл хотноо Төрийн ордны их танхимд нээлтээ хийж буй МАХН-ын ХХVI их хуралтай холбогдуулж тус намын удирдах хүмүүс өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энд С.Батболд, У.Хүрэлсүх, Д.Лүндээжанцан, Ц.Сүхбаатар, М.Энхболд, Т.Ганди, У.Барсболд нар ирсэн юм.

Их хуралд МАХН-ын 150 мянган гишүүнийг 801 хүн төлөөлөх бөгөөд эдний 58.4 хувь нь анх удаа сонгогдсон байна. Төлөөлөгчдийн 22.2 хувь нь эмэгтэй, 20.8 хувь нь 35 хүртэлх насны залуус байгаа аж. 801 төлөөлөгчийн 517 нь орон нутгаас ирэх гэнэ. Их хурлаар Монгол Улс ардчилал, зах зээлд шилжсэнээс хойших 20 жилийн алдаа оноонд үнэлэлт дүгнэлт өгч, ирэх 20 жилийн бодлого, зорилтыг тодорхойлох юм байна.

2007 онд хуралдсан XXV их хурлын шийдвэрийн хэрэгжилт, намын нэр, үзэл баримтлалын талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Хэлэлцэх асуудлыг ийн тогтохын өмнө иргэд, гишүүд, дэмжигчид, эрдэмтэн, судлаачдын саналыг янз бүрийн арга хэлбэрээр, тухайлбал эрдэм шинжилгээний болон онол практикийн бага хурал хийх, олон түмэнтэй биечлэн уулзах, тодорхой сэдвээр хэлэлцүүлэг явуулах зэргээр хүмүүсийн санаа бодлыг өргөн хүрээнд авчээ.

Эцэст нь намын бүрэн эрхэд хамаарах бусад асуудлаар ярилцах бөгөөд үүнд зохион байгуулалтын асуудал ч орж болзошгүй гэж МАХН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд мэдээллийнхээ төгсгөлд хэлэв. Түүний ярьснаас үзвэл МАХН 23 дугаар их хурлаас бусад их хурлаараа дүрэм, үзэл баримтлалдаа тодотгол засвар хийж байжээ.

Тус нам уугуул нэрээ сэргээх, үзэл баримтлалдаа тодотгол хийхтэй нь холбоотой зарим зүйлийг сэтгүүлчид нэ лээд сонирхов. Тэдгээрт дээрх хүмүүсийн өгсөн хариултаас үзвэл уугуул нэрээ сэргээнэ, үзэл баримтлалдаа засвар хийнэ гэдэг нь нам өөрчлөн байгуулагдаж буй хэрэг биш тул энэ бүхнийг хийхэд ямар нэг хууль эрх зүйн зөрчил байхгүй юм байна. Үзэл баримтлалаа өөрчлөх гээгүй, тодотгол хийж, илүү тодорхой болгох, тэгэхдээ зүүн төвийн нам байх зарчмаа хадгалж үлдэх аж.

Социнтернийн гишүүн байхад нь ч XXVI их хурлын нь тавьж буй зорилго харшлахгүй гэж үзэж буй юм байна. Үзэл баримтлалдаа тодотгол хийлээ ч олон түмэндээ халамж үзүүлэх чиг шугамаасаа хазайхгүй гэнэ. 2008 оны сонгуулийн дараа хамтарч ажиллахаар АН-тай байгуулсан гэрээнд ч өөрчлөлт оруулах шаардлагагүй аж. Одоо УДШ-д бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа 17 намын дотор МАН гэсэн нэртэй улс төрийн хүчин байхгүй учраас уугуул нэрээ сэргээхэд ямар нэг асуудал байхгүй юм байна.

Дэлхий дахины хэмжээнд авч үзвэл намууд хатуу гишүүнчлэлээс татгалзаж байхад МАХН шинэ шинэ хүмүүсийг эгнээндээ оруулаад байгаагийн учрыг лавлахад “Улс төрийн намын тухай хуульд гишүүнтэй байхаар заасан. Тэгээд ч манай орны хувьд намууд нь гишүүнчлэлээс татгалзах цаг хараахан болоогүй болов уу” гэж хариуллаа. МАХН XXVI их хурал бямба гаригт өндөрлөх юм.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3847273/f25/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
249 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Азийн спортын наадамд оролцох баг тамирчдад төрийн далбаа гардуулав 2010-11-05 6276
248 Тендерийн будлианыг зогсоожээ 2010-11-05 6613
» МАХН-ын их хурлаар зохион байгуулалтын асуудал хэлэлцэж магадгүй 2010-11-04 6363
246 Тувачууд СҮБЭЭДЭЙН НЭРЭМЖИТ гүүртэй боллоо 2010-11-04 6481
245 Оюутан охид найзынхаа гэрийг тоножээ 2010-11-04 8099
244 Амбий Жонни Депптэй хамтран тоглох найдлагаа тээсээр л явна 2010-11-03 6341
243 Оргодол цэргийг хоёр сарын дараа барьжээ 2010-11-03 7359
242 Монголчууд ирэхгүй бол медаль авах боломжоо алдана 2010-11-03 7210
241 АНАТХ ТЭМЦЛЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ 2010-11-02 6136
240 Мах, махан бүтээгдэхүүн худалдаалдаг төвүүд муу дүн авчээ 2010-11-02 7038
239 Ойрад түмний их наадам 2010-11-02 7289
238 Э.Агиймаа хувийн амьдралдаа анхаарах болов 2010-10-30 7796
237 BX туулай жилийг угтаж хуримын зараа түгээлээ 2010-10-30 7050
236 193 улсын Парламенттай Монголд танилцах боломж 2010-10-30 6945
235 Солонгосчууд нэгнийхээ ятгалгаар алт гаргасан гэжээ 2010-10-30 7069
234 Эмч нар орон нутаг ажиллавал сар тутам үндсэн цалин + 1.5 сая төгрөг 2010-10-30 7250
233 Харүмафүжи гэмтжээ 2010-10-28 6556
232 МОНГОЛЧУУД ТУСГААР ТОГТНОЛЫН ТАЛБАЙТАЙ БОЛЛОО 2010-10-28 6507
231 Монгол зээр өвөлжихөөр Хятадыг зорилоо 2010-10-28 6375
230 Монгол хүчилтөрөгчийн үйлдвэртэй болов 2010-10-27 8062
배너신청
자생병원

배너신청