Хойд
хөршийн Тувад эзэн Чингис хааны хөлөг баатар Сүбээдэйн нэрэмжит гүүр бий
болжээ. Гүүрний дэргэд Сүбээдэй баатрын хөшөө босгосон бөгөөд тувачууд
түүнийг үндэснийхээ баатар хэмээн тооцдог аж. 1959 онд босгосон хуучин
хөшөөг шинэчлэх гэж 15 жил хүлээсэн тувачууд одоо л нэг санаа нь амарч
байгаа гэнэ. Сонирхолтой нь Тувад нэрэмжит гүүр ганц ч байдаггүй бөгөөд
анх удаа хүний нэртэй гүүртэй болсон нь энэ юм. Гүүрэнд зориулан төсвөөс
600 сая рубль гаргажээ.
www.mongolnews.mn
- Эх нутгийн чимээ