Moderator: mgl_300
Миний сэтгэлийн гүнд байгаа энэ зовлон яг хэдийнээс эхэлж хуримтлагдсаныг сайн мэдкү ч аав минь нас бардаг жилээс миний амьдрал орвонгоороо эргэсэн юм шиг санагддаг. Сэтгэл зүрх минь хичнээн шаналж өвдөж байсан ч нулимс гараагүй… Итгээгүй болхоор тэр биз. Хаалгаар ороод ирэх юм шиг л санаж билээ. Гадуур явахдаэ хүртэл хүн андуурч хараад мөн болуу гэсэн горьдлогийн нүдээр хардагсан… Итгэж өгөхгүй хэцүү байсаан хэдэн жил өнгөрлөө хайрт аав минь бас л итгэж өгөхгүй юм санаж байна. Жаргалтай байж гэр бүлэрээ байхдаа. Хэдий тарчигхан амьдарч байсан ч гэсэн…
Манайх гэдэг айл анх хөдөөнөөс нүүж ирээд хөлөө олох гэж их л зовсондоо. Эцэг эх 2 минь ажилгүй зах дэр хүйтэнд хөрч халуунд халж зогсоно. Эгч бид 2 хичээлдээ явна гэрээ арчилж тордоно. Хааяа би гэдэг хүн тэр 2-тоо туслахар хичээл тараад очдог байлаа тэр үеэс л миний ажил хийх гараа эхэлсэн гэхүү дээ. Тэр үед 6 анги байсан санагдахын. Бид хэдий элбэг хангалуун биш байсан ч жаргалтай байсаан. Аав минь жоохон балгачихдаг. Гэхдээ ямар ч гэм хоргүй зайлуул. Харин ээж минь их уурлана аавыг архи уулаа гэж. Тээд л бөөн хэрүүл тайван бус байдал. Энэ бүхэн их хэцүү. Манай ээж их ууртай уураа барьж дийлдэггүй байсан байх. Юм л бол уурлаж загнаад л. Мэдээж охид болсон хойно ээжийнхээ талд орцгооно… Одоо бодоод байхад аавыгаа их 1-рдуулдаг байж дэ. Ядаж би аавынхаа талд орж байхгүй яав даа гэж харамсдын.
Жилийн дараа ээж минь ажилд орлоо. Харин аав минь гудамжинд цагаан утас ажиллуулж зогсохоор болов! Зуныхаа амралтаар би аавдаа туслан хамт зогсож заримда аав ажилтай үед 1-раа зогсдог болов. Аав минь архи уусаар л. Тэр 1 хар гайтай өдөр аав минь ажил амжуулаад ирий миний охин зогсож байгаарай гээд явлаа. Би ч аавыгаа хүлээгээд ажлаа хийгээд зогсож байтал үд дунд аав жоохон балгасан ирэв. Надыг мөнгө өгчих гэхээр нь уур хүрээд гэрлүүгээ харь гэж загналаа. Аав минь тэгэхэд 2-лаа хамт гэрлүүгээ явий гэхэд гүй би мөнгө олно та яв гээд 1-ранг нь явуулчиж билээ. Тэр үед би ямар том алдаа хийснээ зүүдлээчгүй. Сүүлд нь сонсоход тэгж явах замдаа хэдэн залууст зодуулж дотуур гэмтэл авсаныг мэдсэн. Тэрнээс хойш аав минь бие нь муудаж эмнэлэгт хэвтэж хагалгаанд ороод дараа нь өнгөрсөн дөө. Энэ бүхэн надаас л болсон би яах гэж тэр үед хэдэн төгрөгний төлөө аавыгаа 1-ранг нь явуулав даа гэж одоо ч гэсэн харамсдагийн бас тэр залуучуудыг үзэн ядаж байна!!!
Энэ гашуудал арилж амжаагүй байхад бас л 1 зовлон нэмэгдэх нь тэр бид яг л гудамжны хүмүүс шиг хог дэр үсрэх нь тэр! Нагац ахаас болж. Байрыг маань барьцаанд тавьж мөнгө зээлдээд хүүг нь ч төлөлгүй алга болсон байлаа. Нэг л өдөр банкны өр барагдуулах алба орж ирэн бүхнийг битүүмжилсэн. Харин ээж минь гуйж байж өөр хүнд заруулан дундаас нь хашааны мөнгө гаргаж авсан даа. Энэ хүнээс болж аав ээж 2 минь их маргадаг байж билээ. Аав минь энэ хүн та нарыг юу ч гүй болгоно гэж хичнээн хэлдэг байсан гээч! Бид үргэлж л өмөөрнө. Тээд сүүлд нь харамсаж сууж байна. Энэ бүхэн дууссаны дараа тэр хүн ахин гарч ирж одоо ч тэр хүн биднийг зовоосоор л. Учир нь эмээгийн өсгөсөн 1 хайртай ач хүү нь болхоор тэр. Үргэлж биднээс өмөөрнө хамгаална бас л хэрүүл тэмцэл. Өнгөтэй өөдтэй бүх зүйлээ тэр хүнд алдаж дууссан даа бүгдийг тв, цахилгаан хэрэгсэл алтан хэрэгсэл бурхан тахил одон медал…
Тэр хүний хүрээгүй газар гэж үнэндээ үгүй. Бас дэр нь эхнэр хүүхдээ авчирч тэжээлгэнэ. Бид хичнээн уурлаж бухимдаад хөөж явуулаад нэмэр байхгүй эмээ гэдэг хүн байгаа болхоор бахь байдгара. Одоо ч гэсэн…
….Зун нь би бас цагаан утсаа ажиллуулж ээждээ туслав. Тэрний дараа зун наадмын талбай, дараа зун хуухдийн парк, дараа зун паб гээд л надад ямарч байсан зун үнэндээ байгаагүйээ. Хүүхдийн баярын өдөр хүүхдүүд ээж аавтай баярлаж явж байсан бол би тэдэнд чихэр жимс худалдаж байлаа. Тэр үед жоохон ээждээ гомдож билээ. Уйлмаар байсан жаргалтай гэр бүлийг хараад…
Дараа нь их сургуульд орлоо. Тарчигхан амьдралтай оюутан. Өөрөө хөөцөлдөн байж төрийн сангийн зээлд хамрагдлаа. Энэ бол мний хувьд их зүйл. Бас хичээлийнхээ хажуугар тараад 1 байгууллага цэвэрлэдэг боллоо 3 курс хүртлээ. Тэрний дараа хаматны эгчийн буянгаар мэргэжлийнхээ ажлыг хийж эхэлсийн. Энэ надад их урам өгч билээ. Би их азтай бусад оюутнас төгссөн төстлөө мэргэжлэээрэ ажилласан бас төгсөөд ч гэсэн. Гэхдээ цалин нь бага бас энэ дарамттай байдалд удаан байж тэссэнгүй. Бас сүүлийн үед ч гэсэн ээжтэйгээ их ам мурийдаг болох шинжтэй (энэ бас ээждээ гомддог сэтгэлтэй мин холбоотой байх. Тэр хааяа хэн чамайг ажилла гэсийн гэж хэлдэг урам өгөхийн оронд би бүх мөнгөө зориулж байхад энэнд мний хөлс сэтгэл шингэсэн байгаа гэж ойлгодоггүй юм шиг санагдддаг. Өөрөө багасаа ажил хийж үзээгүй болохоор ойлгохгүй биз). Хүнээс өр тавиад ингэжд би гэдэг хүн гадаад орныг зорилоо. Одоо энд ирээд хэлний курст суугаад хажуугар нь ажиллаж байна. Гэхдээ хааяа харамсах л юм эх орондоо байсан бол мэргэжилээрээ ажиллаад мэдлээ улам хуримтлуулах байсан байхаа гэж!
Энд монголд байснаас сайн олдог. Энэ хүчээрээ амьдарч байна бас гэрийнхэндээ ч тусалдаг. Хүний газар 1-раа хэцүү байдаг юм байна лээ эхний хэдэн сар шөнө 1-раа орондо уйлна.
Бас найз залуугаа санах юм. Тэр минь миний энэ сэтгэлийн шаналалыг мэдэх ч гүй. Би хэлэхээс ч санаа зовдог. Тэр мин бас өөр газар байгаа. Би түүндэ маш их хайртай түүндээ итгэдэг. Өдөр болгон түүнийхээ тухай бодож аз жаргалтай болдог эрч хүч ордог. Хөгжилтэй байсан үе бодож инээдэг. Төгсөх жилээ найз залуутайгаа танилцаж билээ. Тэр үед сайхан байжээ. Бас эх орноо бүгдийг нь санадаг хэдий гадаад цэвэрхэн соёлтой ч гэсэн. Хүмүүс нь амсах ус нь үнэрлэх агаар нь…
Бүгдийг нь санаж байна, Сайхан уйлах юмсан