Moderator: mgl_300
Энэ орой яасан ч уйтгартай орой вэ дээ. Ажил ойрд овоо ачаалал ихтэй байгаа ч надад уйдах уйтгарлах зай байнга гарах юмаа. Өчигдөр орой нэг онцгүй зүйл болоод… Их сургуульд хамт сурдаг байсан нэг залуутай уулздаг байлаа. Уулзаад хоёр жил шахуу болж. Эхлээд хайртай дуртай гээд л учиргүй байдаг байсан ч тэр нутагтаа ажиллахаар явж хааяа хотод орж ирнэ. Тэгээд л ирэх болгондоо албатай юм шиг цуг хононо. Бид хоёрын харилцаа сүүлдээ зүгээр л секс хамтрагчид шиг болсон. Тэр их сургуульд хэнд ч анзаарагддаггүй, олигтой сурдаггүй, ангийн хамгийн арын ширээнд суудаг, ангийн гайгүй банди нарын амыг харсан өөрийн гэсэн үзэл бодол байр суурьгүй тийм л банди байлаа. Гэхдээ миний хайртаи нэг тамирчинтай нилээд төстэй царайтай болохоор надад таалагддаг байсан хэхэ тэнэг байгаа биз. Их сургууль төгссөний дараанаас уулздаг болсон юм л даа. Тэр жоохон онцгүй зантай. Энийг нь мэддэг хэрнээ би гэж тэнэг амьтан ийм явцгүй дэмии харьцааг яах гэж анхнаасаа эхлүүлэв дээ гэж одоо харамсаж байна. Өчигдөр орой гэнэт тэрнийг яаж хүлээж авах бол үзий гэж бодоод би жирэмсэн болчихож гэсэн смс биччихлээ. Хариу маш хурдан ирж байна. Уншаад нүдэндээ итгэсэнгүй яахаараа чи жирэмсэн болдын тэгээд бас яагаад би гэж гэнээ, тэхээр нь яагаад гэвэл би чамаас өөр хүнтэй үнтаагүй гэсэн чинь хариу нь би чамтай цуг байгаа биш чамайг хэнтэйгээ яагаад явж байгааг би яаж мэддийн тэгээд ч би өөрийгөө мэдэж байна гэнэ.
Үнэндээ би өөр хүнтэй унтдаггүй, тийм сонирхол ч байдаггүй юм. Өө бурхан минь, ганц удаа учраад өнгөрсөн эмэгтэйд бол яахав тэгж хэлж болох л юм. Гэтэл бид их сургуульд хамт дөрвөн жил сурсан, хоёр жил харицаатай байгаа шүү дээ. Тэгснээ чи бид хоер тохирох хүмүүс биш ер нь амь амиа бодъё гэнэ хэхэ. Угаасаа би тэрэнтэй гэрлэе сууя гэж боддог ч үгүй байсан. Айхгүй ч гэсэн аягүй гэдэг шиг хайргүй байсан ч удаан хугацаанд холбоотой байсан хүнээсээ ийм үг сонсоно гэдэг бас л эвгүй юмаа. Уйлж үзлээ. Тэр тэнэгт ингэж доромжлуулсандаа шар гозойгоод, бас өөрийхөө тэнэгийг гайхаж хэдэн нулимс унагасан юм. Нөхрөө зөв олж нөхөрлөх гэдэг үгииг би ухаараагүй явжээ. Онцгүйг нь мэддэг байж яах гэж ийм дэмий харилцаа үүсгэв дээ. Миний нүдэн дээр эв эрүүл байж эмэгтэй хүнд гар хүрч байсан гээд бод доо. Ямар азгүй нь энэ хүний эхнэр болох бол? Болдог бол энэ ийм муухай новш шүү гээд нэр устай нь зарлачихмаар л байх юм. Үүнийг уншиж байгаа охидууд байвал энэнээс сургамж аваарай. Эрэгтэй хүн болгон адилгүй ч энэн шиг хогийн гар олон байгаа. Уулзах хүндээ өндөр шалгуур тавих нь ер нь дээр байдаг юм байна. Эхнээсээ дэмий гэж бодож байвал янз бүриин харилцаа эхлүүлээд хэрэггүй. Сүүлд нь ийм л үг сонсдог юм байна шүү дээ охид бүсгүйчүүд минь.
БҮСГҮЙ ХҮН ХЭН НЭГНИЙГ... ӨӨРТӨӨ БИШ ӨӨРӨӨ САЙН ЗАЛУУГАА ХҮСЖЭЭ ..ТААЛАМЖТАЙ БАЙХ БОЛНО ЗҮГЭЭР Л ЭНГИЙНЭЭР ХЭЛЭХЭД УНТАЖ БОЛНО...БҮСГҮЙ ХҮН ХЭН НЭГЭН ЗАЛУУД ХАЙРТАЙ БАЙХ СОНИН БИШЭЭ ДАСДАГ Л ЮМ СОНССООР БАЙГААД .... ХАРИН ДАРАА НЬ ЯАХ БОЛ ?????????? -------------*****ЭМЭГТЭЙ ХҮНИЙ СЭТГЭЛ ИХ ХАЧИН *******..ЭМЭГТЭЙ ХҮН ИХ ХАЙРЛУУЛЖ БУСДАД ӨӨРИЙГӨӨ БАГА ОЙЛГУУЛАХ ТАВИЛАНТАЙ . УУЛЗААГҮЙ БАЙХДАА ГЭГЭЛЗСЭН СЭТГЭЛ УУЛЗААД УЧРААД ГҮН ХАРИЛЦААНД ОРЧИХООРОО БҮСГҮЙ ХҮН ХАЙЛЖ УРСААД НӨГӨӨ ХҮНЭЭ УЛАМ САНААД УЛАМ ИХЭЭР ХҮСЭЭД БАЙДАГ БОЛЧИХДОГ ФИЗИОЛОГИЙН НАРИЙН ОНЦЛОГТОЙ ---------------------------------....ХАРИН ЭР ХҮН ШУУД Л СОНИРХОЛ НЬ БУУРДАГ ГЭЭД Л ТӨСӨӨЛ ДӨӨ **************ЭМ ХҮН ДОТНО ХАРЬЦААНД ОРЧИХООРОО НАДТАЙ ХАМААРАЛТАЙ ГЭЭД ОЙЛГОЧИХДОГ **************..ИНГЭЭД ҮНЭ ЦЭНЭЭ АЛДСАН БОЛЖ ХУВИРАХ УУ?????? БОДООД ҮЗЭЭРЭЙ СЭХ ХҮЧЭЭР БИШ ХҮСЛЭЭРЭЭ ХИЙХ ЁСТОЙ