Moderator: mgl_300
ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ
Ансан хотын вонгуг хороонд “ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ” үйл ажиллагаагаа явуулж байна. Тус байгууллагын байранд “Эрүүл мэндийн төв”, “Киоб” банк, “Номын сан”, “Цагаач иргэдийг дэмжих орчуулгын төв” байрлаж буй бөгөөд гадаад иргэдэд иж бүрэн, цогц үйлчилгээ үзүүлэхэд зорилго нь оршино.
Гадаад иргэдэд үйлчлэх төв : Сургалт болон бусад олон төрлийн арга
хэмжээнүүдийг зохион байгууллана. Одоогоор солонгос хэл, компьютерийн
сургалт хичээллэж байна.
Үйлчилгээ үнэ төлбөргүй.
Цагийн хуваарь : Даваа - Баасан гаригт 9-22цаг,
Бямба-Ням гаригт 9-19цаг,
Гадаад иргэдэд үйлчлэх төвийн вэб хуудас : http://global.iansan.net
Эрүүл мэндийн төв : Дотор, ардын эмнэлэг, шүд.
Үйлчилгээ үнэ төлбөргүй.
Цагийн хуваарь : Даваа - Баасан гаригт 9-18цаг,
Лхагва гаригт 9-18цаг, оройн цагийн үзлэг 19-21цаг
Ням гаригт 3-6цаг
Киоб банк : Амралтгүй үйл ажиллагаа явуулах ба мөнгөн гуйвуулга болон
бусад үйлчилгээ явуулна.
Цагийн хуваарь : Даваа - Баасан гаригт 11:30-20:30цаг,
Бямба, Ням гаригт 9:30-4:30цаг.
Номын сан : Монгол, хятад, филиппин, солонгос зэрэг 6 орны хэл дээрх ном
хэвлэлийг үнэ төлбөргүйгээр гэрээр авч унших боломжтой.
Үйлчилгээ үнэ төлбөргүй.
Цагийн хуваарь : Даваа гаригт амарна.
Мягмар-Ням гаригт 9-18цаг.
Цагаач иргэдийг дэмжих орчуулгын төв : Зөвлөгөө/цалин хөлс, ажлын
байр солих, цагаачлалын алба гэх мэт/, орчуулгын үйлчилгээ үзүүлж
байна.
Үйлчилгээ үнэ төлбөргүй.
Цагаач иргэдийг дэмжих орчуулгын төвийн вэб хуудас :
http://www.mhelpcall.org/html/sub04_index.php?id=mongolia&category=1
Цагийн хуваарь : Даваа гаригт амрана.
Мягмар, Пүрэв, Баасан гаригуудад 10-19цаг,
Бямба 13-19цаг,
Ням 14-19цаг.
Утас : 1644-7111 /монгол хэлээр 4/төлбөргүй утас.
Хаяг : Ансан хот ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ
Ансан буудал /4-р шугам 453 –р буудал /1-р гарц , 5минут алхана.
Та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж үйлчлүүлэхийг урьж байна.