Бичлэгийн тоо 497

Хархулангийн бөгж-8/

Уншсан 11633 vote 0 2010.08.02 19:28:52

1990 оны цагаан морин жил бүх монголчуудын сэтгэлд шинэ эриний эхлэл болон үлдсэн бол тэр өвөл долдугаар ангийн сурагч байсан Хантайн сэтгэлд уй гашуудлын, ганцаардлын жил болон тодоос тод үлдсэн юм. Учир нь тэр өвөл түүний өвөө, тэдний гэр бүлийн тулгуур багана, түүний сэтгэлийнх нь өмөг түшиг нас барсан юм. Төрсөн эцэг эх нь түүнийг 5 настай байхад ослоор нас барсан бөгөөд дээд сургуулиа төгсөөд хөдөө аймагт ажиллах томилолт аваад ачааны машины тэвшин дээр сууж яваад онхолдоход нь эндсэн гэлцдэг юм. Өвөө эмээ дээрээ тэр өссө

Угаасаа л тэднийхэн хотын төвийн 2 өрөө байрандаа чихэлдэн суудаг байсан тул түүний хувьд өвөрт нь унтдаг байсан, өглөө цэцэрлэгт нь ээлжлэн хүргэж өгдөг, орой ажлаасаа ирэхдээ янз бүрийн чихэр авчирч өгдөг, шөнө өвөртөө унтдаг байсан ээж аав хоёр нь холын хол явснаас өөр өөрчлөлт гараагүй юм.

н.

Том өрөөний шалан дээр хивс дэвсэн зэрэгцээд зулан унтдаг байсан ах эгч нар нь, өөрөөр хэлбэл авга нар нь хойшоо буюу оросод сургуульд явсан байсан цаг. Тэд бүгд ирж, хамаатан садан өөр хэн хэн ч байсан юм маш олон хүмүүс бужигналдан ажил явдлыг нь хөөцөлдөж байхад мань эр яахаа ч мэдэхгүй дунд нь эргэлдэн байснаа оршуулахых нь өмнөх орой хүйтэн шарилд нь гар хүрч үзээд л сая л үхэл гэж юу байдгийг мэдэж, хязгааргүй гашуудан гашуудан уйлж билээ. Маргааш нь хар үүрээр өвөөгийнх нь ажлын газарын хурлын заланд шарилыг залж олон хүмүүс салах ёс гүйцэтгэн тойрон цуварсаар байхад, хөгшин ээж, ах эгч нартайгаа зэрэгцэн зогсоод гуулин хөгжмийн гашуудлын аятай зэрэгцэн эцэс төгсгөлгүй эхэр татан уйлсаар байхдаа хорвоогийн гашуун нулимс гэдэг үгний учрыг ойлгосон юм шиг санагдана.

Алтан өлгийд нутаглуулаад үлдээсэн өвөө аав нь төр нийгмийн гавьяат зүтгэлтэн байсан юм.

Удалгүй бүгд буцацгааж хөгшин ээжтэйгээ хоюулхнаа, урд нь багтаж ядан чихэлддэг байсан ханхай байрандаа үлдэж билээ. Хөгшин эх нь жижиг өрөөндөө залсан өвөө аавынх нь зурагны өмнө зул асаан бэтгэрэн бүгэж, мань эр өглөө нь хичээлдээ яваад, өдөржин хоосон том өрөөндөө ном уншин холхиж, оройдоо ганцхан хийж чаддаг жаахан гурилтай хоолоо хийгээд зурагт үзэж байгаад унтдагсан.

Гадаа хувьсгал болж, түм түжигнэж бум бужигнаж байхад зурагтын мэдээнээс өөр юм мэддэгч үгүй ойлгодог ч үгүй байж. Үеийн хүүхдүүдийн яриа хөөрөө, өмсөж зүүсэн нь ондоо болж, америк кино видео үзэж, тамхи татан кока кола ууж эрх чөлөө гэдэг ханх тавьж байхад мань эр хичээлдээ явах, картынхаа хүнсийг авах гэж оочирлохоос бусдыг үл сонирхдог байв. Өрөөнийхөө нэг ханыг дүүртэл өрсөн эгч ах нарынхаа цуглуулан үлдээсэн гадаад дотоодын уран зохиолын номнуудтай бат нөхөрлөж, оюун бодлоороо хорвоо дэлхий, цаг үеийг дамжин хэсүүчилдэг хүүхэд байлаа.

Аравдугаар ангиа төгсөхдөө түүхч болохыг мөрөөддөг болсон байсан ч тэтгэврийн хэдээ байрныхаа мөнгөнд өгчихдөг байсан айл сургуулийн төлбөр гэдэг юмыг дийлээгүй юм. Хэдийгээр ах эгч нар нь сургуулиа төгсөн буцаж ирээд мөн л хуучин байрандаа чихцэлдэн суудаг байсан ч социализмын үед улаан коммунист гэж хочлогддог байсан тэр хэд ширхэг талхны булан ч хүрэхгүй цалинтай улсын ажилд зүтгэсээр л байсан хэрэг.

Хэдий гэрээс гардаггүй хүүхэд байсан ч зах зээл, ардчилалын хуй салхин дунд өсч бойжсон юм болхоор эрх биш юмны цаад наад учрыг гадарлаж бусдыг дуурайн наймаа хийж үзэхээр шийдэж билээ. Бараан зах дээр гялгар уутнаас авхуулаад шуудай хүртэл зарж, удалгүй зиндаа ахин хүүхдийн гутлаас савхин хүрэм зардаг "том бизнесмен” болсон ч хоногийн хоолны хачираас хэтрэхгүй, ингэж зүтгээд хэзээ ч машинтай болж чадахгүй нь гэдгээ ухаарсан нь түүний хийсэн гол "ашиг” болсон юм.

Номын санд сууж марктинг энэ тэр, алдартны түүх, хэрхэн баяжих вэ гэхчилэн тэр төрлийн бүх номыг уншсан боловч тэдгээр шал өөр ертөнцийн тухай байлаа. Бараан зах дээр хүний юм зарж зогсоод баяжина гэж байхгүй юм байна.

Яах вэ? гэдэг асуулттай тэхэд л анх тулгарсансан. Яахаа мэдэхгүй байгаа хүнд ганц л зам байдаг. Энэ бол сурах, энэ бол хөгшин эцэг эхийх нь цорын ганц амьдралын сургааль байсан юм.

"Сурах чиглэлийг эрхэм болговоос, явах зам өөрөө тодорно” гэж үг байдгийг мэднэ.

Гэвч юу сурах вэ? Юу сурвал мөнгөтэй болох вэ? Ямар ч байсан түүх судлаад мөнгөтэй болно гэж гонж. Энийг бол чухам мэдэж байлаа.

Бүгд л марктинг менежер гэцгээнэ. Тэр бол мөнгөтэй хүний л мөнгөө үржүүлэх, хамгаалах ажил болохоос мөнгөгүй хүний мөнгөтэй болох арга биш гэдгийг Хантай уншиж үзээд ойлгосон байлаа. Түүнийг ингэж дүйнгэтэж байхад зарим хүмүүс нүдэн дээр нь баяжиж байгааг тэр харж байв. Жаахан л эрт төрсөн бол... гэсэн бодол байнга төрнө.

              Нэг өдөр ангийх нь анд тааралдаад бөөн баяр болон уулзаж жаахан пиво ууж арван жилээ дурсан ярилцаж мөөг шиг олон болсон жижигхэн барнуудын нэгэнд жаахан суув. Нөгөөх нь хэсэг ярьж байгаад 2уулаа цугтаа бодибилдингд явж, япон хэлний курст сууя гэхэд Хантай дотроо санаа алдан байж, над шиг талхныхаа мөнгийг яаж олоёдоо гэж яваа амьтанд ахдах яриа байнадаа гэж бодоод эвтэйхэн татгалзахыг оролдов. Ангийн анд түүнийг ятгаж гарлаа. Боди-д явж гоё биетэй болоё, япон хэлний курсд дандаа хөөрхөн охидууд явдаг гэнэ, гоё охидуудтай танилцая гэнэ. Аргагүй л аав ээжтэй амьдрал сайтай хүүхдийн яриа аж. Тэр олон яриан дундаас маргааш ханиндаа Багахангай явж цагаан сарын морины уралдаан үзэхээр тохиролцоод салж билээ.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3470402/8e4/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
377 Хархулангийн бөгж,"Бүслэлт",9,10 1932 2010-08-16 9276
376 Хархулангийн бөгж,"Бүслэлт",7,8 1932 2010-08-16 10011
375 Хархулангийн бөгж,"Бүслэлт",5,6 1932 2010-08-15 10003
374 Хархулангийн бөгж,"Бүслэлт",3,4 1932 2010-08-15 9593
373 Хархулангийн бөгж, 3-р бүлэг,"Бүслэлт",1,2 1932 2010-08-15 9467
372 Хархулангийн бөгж,"Шийдвэр" 1932 2010-08-15 11984
371 Хархулангийн бөгж,"Эмгэн",3 1932 2010-08-02 9895
370 Хархулангийн бөгж, "Эмгэн 1932 2010-08-02 10837
369 Хархулангийн бөгж, "Эмгэн" 1932 2010-08-02 11049
368 Хархулангийн бөгж-10/ 1932 2010-08-02 11679
367 Хархулангийн бөгж-9/ 1932 2010-08-02 11833
» Хархулангийн бөгж-8/ 1932 2010-08-02 11633
365 Хархулангийн бөгж-7/ 1932 2010-08-02 11754
364 Хархулангийн бөгж-6/ 1932 2010-08-02 12085
363 Хархулангийн бөгж-5/ 1932 2010-08-02 11716
362 Хархулангийн бөгж-4/ 1932 2010-08-02 10572
361 Хархулангийн бөгж-3/Энийг уншихгүй өнгөрвөөс харамсах тийм л сайхан, сайн бичсэн агуу зохиол мөн/ 1932 2010-08-02 12413
360 Хархулангийн бөгж-2/Энийг уншихгүй өнгөрвөөс харамсах тийм л сайхан, сайн бичсэн агуу зохиол мөн/ 1932 2010-08-02 9946
359 Хархулангийн бөгж-1/Энийг уншихгүй өнгөрвөөс харамсах тийм л сайхан, сайн бичсэн агуу зохиол мөн/ 1932 2010-08-02 11953
358 Хархулангийн бөгж-Оршил/Энийг уншихгүй өнгөрвөөс харамсах тийм л сайхан, сайн бичсэн агуу зохиол мөн/ 1932 2010-08-02 10604
배너신청
자생병원

배너신청