Бичлэгийн тоо 497

Сэрээд, зовхины цаанаас зөөлөн ягаан гэрэл тусахыг мэдрэхдээ төлөвлөсөн ёсоор лаав хотелд ирснээ санав. Аяархан босч мини бар нээгээд нэг покари свийт авч тагийг нь онгойлгон залгилахад дотор сэрүүсэх шиг болж нүдээ гүйцэд нээлээ.

Өрөөний голд байрласан том дугуй орны захад Күнико сэвсгэр хөнжил дотор хөлөө нугалан хэвтээд намуухан амьсгалан нойрсох нь үүрэндээ буй шувуухай мэт. Хөнжилийн захаар бүсгүйн бяцхан хөл дөнгөж цухуйх нь эгдүү хүрмээр харагдана.

Тэрээр орон дээгүүр мөлхөн очиж бүсгүйн хөлийг энхрийлэн үнсэхүй, бүсгүй нойроо харамлан зөөлөн яраглаад хөлөө татав. Залуу улмаар хөнжлийн гүн рүү шурган орж хөөрхөн хөлийг мөшгин үнсэж давшисаар өвдөг гуяыг дамжин дотоожинд хүрч нимгэн торгомсог эдийн цаадах нууц эрхтний хэлбэрийг дагуулан уруул хэлийг шүргүүлэн хүрэлцэхэй бүсгүйн нойр сая л сэргэх шиг зүүдний жаргалаа амтлан эдлэхээр чичигнэсэн дуугаар аяархан гиншээд нуруугаа хотойлгон суниах мэт биеэ чангалан нумарлаа...

            Бууралттай шил бүхий нимгэн хөшигтэй цонхны цаанаас үүр дөнгөж цайж байгаа бололтой гудамжны гэрэл бүдэгхэн тусах нь гэрлээ унтраасан өрөөний доторхийг дөнгөж ялгаж харахаар. Саяхны эдэлсэн жаргалдаа мансуурах мэт ягаахан уруулаа бяцхан нээгээд амгалан нойрсох бүсгүйн царай харанхуйн дунд цайвалзан үзэгдэх нь түүний сэтгэлийг дэвтээх шиг ялгуухан.

Тэрээр Күникотой 2 жилийн өмнө Акихабарад танилцсан юм. Нутгаас нэгэн найзынхаа захисан Ай-Подийг хайхаар Акихабарад ирээд цахилгаан барааны дэлгүүрүүд эгнэсэн өргөн гудамж руу дөнгөж орж явахад нэгэн хаалганы үүдэнд арбайт хэмээх цагийн ажил хийж байгаа бололтой 2 охин хажуугаар өнгөрөхийн хавьд мэхийн ёслоод орохийг урилаа. Уг нь бол иймэрхүү тохиолдолд толгой сэгсрээд л өнгөрдөг боловч энэ удаа яагаад ч юм зогсож юу болж байгааг асуухад:

 –Энд зургийн үзэсгэлэн гарч байгаа юм. Та орж сонирхоно уу. Хэрвээ энэ дэвтэр дээр овог нэрээ, мөн хаягаа бичиж өгвөл үнэгүй үзэж болно. Гэж аядуухан хоолойгоор нэг нь хариулахыг сонсоод нүд өргөн харвал огт будаж үзээгүй байх гэмээр булбарай цагаан царайтай 20 орчим насны охинтой харц тулгарч ичисхийх шиг болж билээ.

-Би ч гадаад хүн шүү дээ. Болох юм уу? Гэж асуухад

-Гадаад хүн? Хаанах вэ?

-Монгол хүн.

-Монголоо... аа мэднэ мэднэ. хэмээн хүүхдэрхүү маягаар инээд алдан хэлэхэд нь яагаад ч юм их л баярлаж билээ.

Уг үзэсгэлэн 3 хоног үргэлжлэхийг мэдээд, 2 хоногийн дараа яг л тэр цагтаа хэрэг болгон ирэхдээ "одоо хэрвээ дахин дайралдвал заавал танилцана” хэмээн өөртөө хатуу тушаал өгсөн байлаа. Харин нөгөө охин яг байрандаа зогсож байснаар барахгүй –Өө Монгол хүн...сайн уу. Хэмээн мэндлэхэд харанхуй гудамжинд гэрэл тусах шиг сэтгэл цэлмэж билээ.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3470260/015/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107671
377 Хархулангийн бөгж,"Бүслэлт",9,10 1932 2010-08-16 9308
376 Хархулангийн бөгж,"Бүслэлт",7,8 1932 2010-08-16 10040
375 Хархулангийн бөгж,"Бүслэлт",5,6 1932 2010-08-15 10033
374 Хархулангийн бөгж,"Бүслэлт",3,4 1932 2010-08-15 9624
373 Хархулангийн бөгж, 3-р бүлэг,"Бүслэлт",1,2 1932 2010-08-15 9497
372 Хархулангийн бөгж,"Шийдвэр" 1932 2010-08-15 12014
371 Хархулангийн бөгж,"Эмгэн",3 1932 2010-08-02 9925
370 Хархулангийн бөгж, "Эмгэн 1932 2010-08-02 10867
369 Хархулангийн бөгж, "Эмгэн" 1932 2010-08-02 11081
368 Хархулангийн бөгж-10/ 1932 2010-08-02 11710
367 Хархулангийн бөгж-9/ 1932 2010-08-02 11864
366 Хархулангийн бөгж-8/ 1932 2010-08-02 11664
365 Хархулангийн бөгж-7/ 1932 2010-08-02 11785
364 Хархулангийн бөгж-6/ 1932 2010-08-02 12116
363 Хархулангийн бөгж-5/ 1932 2010-08-02 11747
362 Хархулангийн бөгж-4/ 1932 2010-08-02 10604
» Хархулангийн бөгж-3/Энийг уншихгүй өнгөрвөөс харамсах тийм л сайхан, сайн бичсэн агуу зохиол мөн/ 1932 2010-08-02 12443
360 Хархулангийн бөгж-2/Энийг уншихгүй өнгөрвөөс харамсах тийм л сайхан, сайн бичсэн агуу зохиол мөн/ 1932 2010-08-02 9978
359 Хархулангийн бөгж-1/Энийг уншихгүй өнгөрвөөс харамсах тийм л сайхан, сайн бичсэн агуу зохиол мөн/ 1932 2010-08-02 11985
358 Хархулангийн бөгж-Оршил/Энийг уншихгүй өнгөрвөөс харамсах тийм л сайхан, сайн бичсэн агуу зохиол мөн/ 1932 2010-08-02 10636
배너신청
자생병원

배너신청