Бичлэгийн тоо 497

Буруу тоглоом. Аймшиг...

Уншсан 11614 vote 0 2009.07.03 01:34:51
Нэг ангийн найзууд болох Хонгор, Эрхэмээ, Тэнгис, Баяраа дөрөв дээр Сүрэн хэмээх охинтой тавуулаа үй зайгүй нөхөрлөдөг байв. Тэр тав бусдаасаа этгээд ч гэмээр, тэрүүхэндээ нийлэн гаж хувцаслана. Үхлийн рок сонсож, хэлхээтэй араг яс зэргээр гангарцгаана. Сүрэн эмэгтэй л болохоос биш байгаа байдал, ааш авир эрэгтэй хүүхдээс ер дутах юмгүй нэгэн. Бүгд боломжийн айлын хүүхдүүд бөгөөд тиймдээ ч барддаг уу бусдыгаа үл ойшоох маяг үзүүлэн нэгэн тусгаар болон явна. Зарим нэг нь тэдэнд атаархан тэдний эгнээнд орохыг хүсч байхад, нөгөө нэг нь жийрхэн дургүйцэнэ.

Хаврын жиндүү салхи үлээсэн нэг өдөр нөгөө дөрөв Сүрэнг байхгүйд бүгдээрээ ер нь мооргт орж үзэх үү хэмээн ярьцгаав. Үхчихсэн хүмүүсээс юунд нь айхав хэмээцгээгээд нэг шил архи аван түүнийгээ хувааж уугаад сургуулийн ойролцоо байх эмнэлэгийн мооргруу явцгаалаа. Очоод хаалгыг нь түлхэн үзвэл цоожтой байв. Цоожыг нь эвдэе манаач нь тээр хол байгаа юм чинь мэдэхгүй биз хэмээцгээгээд нилээд оролдсон боловч барсангүй. Бүгд хараал урсган хий дэмий тэр хавиар сэлгүүцэж байгаад маргааш хэрэгтэй зүйлсээ бэлдэж байгаад ирэхээр тохирцгоон саллаа.

Тэд нар заримдаа нэгнээрээ хатуу тоглодог байв. Нөгөө дөрөвч энэ удаад Сүрэнгээр тоглоё хэмээн шийдээд түүндээ баясан бэлдэх юмаа хувиарлан авлаа. Сүрэн хичээл дээрээ тэднийг их л баясгалантай байгаад гайхан учрыг асуувал Тэнгис:

- Орой бид нар моорг орно чи хамт явах уу?

– Тэгье, би бас үзмээр санагдаад байсан юм ашгүй.

Цагаа тохироод найзууд салцгаалаа. Үнэндээ Сүрэнг явуулчихаад нөгөө дөрөв төлөвлөгөөндөө оров. Тохирсон ёсоор цагаасаа түрүүлж очин хаалгийг эвдэн мооргт орвол нэг л сонин өмхий ч юм шиг эсвэл нэвширсэн ч юм шиг үнэр ханхална. Тэд даавуугаар бүтээсэн үхдэлүүд дундуур цааш явсаар мухарын нэг ор хоосон байгааг харан төлөвлөгөө нь хэрэгжих болсонд бүгд баяслаа. Үүдэнд гаран Сүрэнг хүлээж байтал төд удалгүй Сүрэн ч хүрээд ирэв. Тэнгисийг хүлээх үү хэмээн Сүрэнг хэлэхэд нөгөө хэд нь ороод ирнэ биз, түрүүлээд үзэж байя хэмээгээд хүнд хаалгийг чяхруулан орж явав. Хүйт даасан харанхуй урт коридор шиг юмаар явж байгаад хаалганаас холдонгуутаа гар чийдэнгээ асаацгаав. Бүгд амьсгаа даран хэн нь ч чанга үл дуугаран өлмий дээрээ гэтэн алхана. Тэгтэл Сүрэн:

- Та нар чинь яагаад бүгдээрээ дуугаа хураачихав аа, арай айгаагүй биз дээ, эд нар чинь зүгээр л амьгүй биес, үхчихсэн улс мэдээ

 – Чамд аймаар биш байна гэж үү, энэ дунд биднийг тойроод үй олон сүнснүүд эргэлдэж байгаа, бид харахгүй байгаа болохоос биднийг хараад хүрч чадахгүйдээ уурсан байж ядаж байгаа гээд Эрхэмээг хэлэхэд бүгд инээлдэв. Тэдний инээд хөндий байшинд цуурайтан яг л үхлийн ханиад шиг сонсдоно. Цааш алхсаар нөгөө хоосон ор байсан тэнд ирээд цааш явах газаргүй тул тэндээ хэсэг зогслоо...

Тэгтэл гэнэт хажуугийн орноос нэг гар доошоо сул унжаад ирэв. Бүгд цочин аяархан дуун алдтал Хонгор би шүргэчих шиг боллоо, чимээгүй манаач хүрээд ирвэл яах юм хэмээн шивнэв. Сүрэн инээн

- Та нар чинь эрэгтэй юм байж ямар сүртэй юм бэ хэмээтэл Баяраа

- Чи тийм зоригтой юм бол энэ хүүртэй зэрэгцээд хэвтчих хэмээн нэг хүүрлүү заав. Сүрэн ч угын шартай юм болохоороо санасандаа барих уу хэмээгээд заасан хүүрний хажууд зэрэгцэн хэвтлээ. Эхэндээ тэрээр анзаарсангүй инээн хөл гараа өргөн, өөрөө хоёр гараа энгэр дээрээ зөрүүлэн үхдэл болон хэвтэж үзүүлээд

- Зүгээр л байгаа биз дээ хулчгаруудаа... гэснээ хүүе энэ чинь халуун амьсгалаад байх шиг, зүрх нь цохилоод байна уу даа гээд өндийх гэтэл өнөөх хүүр түүний гараас зуураад авав. Сүрэн ...Ээжээ... хэмээн байдгаараа орилон ухасхийн бостол нөгөө хүүр ч зэрэгцээд өндийгөөд ирэв. Сүрэн байдгаараа айж сүнс нь зайлчихав уу гэлтэй тэнхээ мэдэн чарлан ухаан мэдрэлгүй ухасхийхдээ хажуу орныхоо хүүрний хучлагыг татчихав. Тэгтэл тэнд нэг залуу машинд дайруулсан бололтой толгой нь бяцран тэр гэхийн тэмдэггүй юм харагдсанд түүнтэй зэрэгцэн юун хүмүүс вэ гэх манаачын баргил дуун байшингаар нэг хадаж нөгөө хэд ч цочсондоо орилон огло харайн зэрэг хаалга уруу ухасхийлдлээ. Тэнгис ороосон хучлагаа авч ядан унаж тусан орноос босон бүдчисээр тэдний хойноос намайг хүлээгээчээ хэмээн чарлан гүйв. Гадаа гараад манаачаас зугатан хэсэг гүйж байгаад бүгд амьсгаагаа сая нэг даран нэг шил архиа задлан ууж байгаад гэнэт Сүрэнг санан өдийд гэртээ шээсээ дусаачихсан хэвтэж байгаа биз, охидуудаа гэж хэмээн саяны болсон явдалаа ярин инээлдсээр уруудтал зам дээр осол гарчихсан харагдана.

Яагаад ч юм муу совин татан уралдан гүйсээр очвол хэн гэх нь мэдэгдэхгүй болон бяц дайрагдсан нүүр, харин хувцас нь Сүрэнгийн танил хувцас харагдах нь тэр. Нөгөө дөрөв ч зэрэг Сүрээн гээд амандаа орилох гэсэн боловч хэнийх нь ч амнаас үг гарсангүй. Бүгдийнх нь царай хөхрөн хувхай цайж, гар нь салгалж тэндээс хөдөлж чадахгүй яахаа мэдэхгүй зогсоно. Тэнгис нүүрээ нэг гараараа шудартал нүднийх нь буланд түүний хажууд Сүрэн инээмсэглэн зогсож байх нь тэр. Тэнгис ч ...ээжээ... энд Сүрэн байна...хэмээн утга учиргүй юм ярьсаар нүд нь улаанаараа эргэлдэн дэмийрч эхэллээ. Хонгор , Баяраа, Эрхэмээ гурав яах ухаанаа олохгүй Тэнгисийг сэгсчин ухаан орооч ээ хэмээн зууралдан байснаа хар уутанд хийх цогцосруу харвал Сүрэн тэднийг доогтой харан инээх нь тэр....

                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1890728/208/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
317 hi all! enehuu udriin amar amgalang tani ailtgamoi gejjj....... [1] ajilchin_zalyy 2009-12-03 11305
316 Тиймээ энэ бол хайрын хүч. Энэ бол галзуу хайрын түүх. [7] wiseman 2009-09-22 11765
315 onigoo [4] 1932 2009-08-17 11328
314 Халх голын байлдаан дэлхийн хоёрдугаар дайны өмнөх үеийн чухал үйл явдал [2] 1932 2009-08-17 11978
313 Америк, Энэтхэг, Монгол гурван улс тєрч нэгнээсээ туршлага судлах болж гэнэ. Мэдээж [1] 1932 2009-08-17 10969
312 Миний блогоор ороорой [2] Timur_kh 2009-08-09 10820
311 Насанд хvрэгчдэд: Чатны учрал..(erotic) [6] DANTES 2009-08-09 62926
310 Насанд хvрэгчдэд: Орцонд ( erotic 18+) [4] [2] DANTES 2009-08-09 157664
309 өгүүллэг [1] borgil_sak 2009-07-30 12716
308 ойн цоорхойд [2] borgil_sak 2009-07-19 10889
307 Хууч яриа [3] mgldevochka 2009-07-18 19596
306 Бүдүүн шар үхрийг тонгордог байжээ [1] mgldevochka 2009-07-17 12064
305 Цээжинд нь чоно гөлгөлсөн хүчит арслан [2] mgldevochka 2009-07-17 14576
304 VIII Богд Жавзандамбын хормойн явдал [1] mgldevochka 2009-07-09 12934
303 Биеэ vнэлэгч [2] MUZZ 2009-07-03 11536
» Буруу тоглоом. Аймшиг... mgldevochka 2009-07-03 11614
301 Бvсгvйн явдал[ёгт єгvvлэг) [7] DANTES 2009-07-01 11398
300 Єгvvллэг зохиол: Уушийн газарт DANTES 2009-07-01 11282
299 Бид мартахгvй... /аймшигт болсон явдал/ [2] DANTES 2009-07-01 11418
298 Болдогсон бол чамтай суучих юмсан +18 DANTES 2009-07-01 22194
배너신청
자생병원

배너신청