Бичлэгийн тоо 497
Сээхэлзvvр Чимэгээ багын найз Тогоо гэгч 50 шvvрч яваа эртэй хамтран амьдрагч болоод олон жилийн
<SCRIPT type=text/javascript> </SCRIPT> <SCRIPT src="http://pagead2.googlesyndication.com/pagead/show_ads.js" type=text/javascript> </SCRIPT> <SCRIPT src="http://pagead2.googlesyndication.com/pagead/expansion_embed.js"></SCRIPT> <SCRIPT src="http://googleads.g.doubleclick.net/pagead/test_domain.js"></SCRIPT> <SCRIPT src="http://pagead2.googlesyndication.com/pagead/render_ads.js"></SCRIPT> <SCRIPT>google_protectAndRun("render_ads.js::google_render_ad", google_handleError, google_render_ad);</SCRIPT> <IFRAME id=google_ads_frame1 style="LEFT: 0px; POSITION: absolute; TOP: 0px" name=google_ads_frame marginWidth=0 marginHeight=0 src="http://googleads.g.doubleclick.net/pagead/ads?client=ca-pub-8481085590147987&dt=1246426578296&lmt=1246426578&output=html&slotname=9816372186&correlator=1246426578296&url=http%3A%2F%2Fbolod.mn%2Fmodules.php%3Fname%3DNews%26file%3Darticle%26sid%3D10899&ref=http%3A%2F%2Fbolod.mn%2Fmodules.php%3Fname%3DNews%26file%3Dcategories%26op%3Dnewindex%26catid%3D52%26pg%3D3&frm=0&ga_vid=575864172.1246426579&ga_sid=1246426579&ga_hid=53327540&flash=10.0.22.87&w=468&h=60&u_h=768&u_w=1024&u_ah=738&u_aw=1024&u_cd=16&u_tz=540&u_his=9&u_java=true&dtd=250&xpc=Lt1dyNKUYg&p=http%3A//bolod.mn" frameBorder=0 width=468 scrolling=no height=60 allowTransparency></IFRAME>
нvvр vзэж байгаа юмсанж. Чимэгээ нєхєртэй, хоёр ч хvvхэдтэй. Нєхєр нь тєсвийн нэгэн жижигхэн газар хvнсний нярав болохоор идэж уухаа залгуулхаас цаашгvй. Харин Тогоо нь нэг хэсэг долларын ченж болж vсэргээд, ханш нэмэгдмэгц хамаг мєнгєє “Анод” банкнаас татаж аваад Эрээн-Улаанбаатарын хооронд юанийн наймаа эрхлэснээс хойш хоногийн дотор л таван саяын ашиг олох болжээ.

Чимэгээ ч тvvнийг вокзал дээр тосож аваад, урьдчилан ярьсан хvмvvст юаниа бєєндєж тэр хоёр цээж баячуудаас нэг их дордохгvй єдрєєс єдєрт улам хангалуун болж байв. Чимэгээ тvvний євєрт нялхарч хэвтэхдээ “Болдогсон бол чамтай суучих юмсан” гээд эрхэлж маасагнана. Тогоо харин дєнгєж сая дур хvслээ хангасан болохоор ааг амьсгаагаа дарахаар тааз ширтэн, нарийнхан цагаан тамхи уушгилаж, Эрээний “хонгор найз”-уудаа санагалзан хэвтэнэ. Тогоо зуугийн талыг насласан ч Чимэгээд байтугай, Эрээнийхэнд дийлдэхгvй сээхэлзvvр юмсанж… Гэхдээ тvvний явдлыг учирч, мєнгє саадаг хятад, євєрлєгч хvvхнvvд нь мэдэхээс хамтран амьдрагч Чимэгээ нь зvvдлэх ч vгvй аж. Тогоо, Чимэгээг хєгшин эрд алдсандаа дотроо баахан гундуухан ч эр эмийн харилцаатай болсноосоо хойш харин ч энэ явдал нь дээр мэт санагдана. Тогоогийн хvvхнvvд дотор хамгийн царайлаг нь Чимэгээ байлаа. Тиймээс ч Тогоо ангийнхаа охиноор андууд аа хошгоруулна. Харин тvvний найзууд хариуд нь “Сээхэлзvvр” хэмээн даапаалах. Эхэндээ Тогоо тэр хочоос баахан жийрэхдэг байсан ч Хєх хот, Эрээний хvvхнvvд Тогоо гэхээсээ “Сээхэлзvvр”гээд нэрлэчихсэн тул аажимдаа бvр дасчихсан аж. Чимэгээ хамтран амьдрагчийнхаа шинэ нэрийг сонсоод харин ч даврааж “Сээхэлзvvр” юм чинь яахав дээ. Сэргэлэн явахад муусайн юмнууд атаархаж байхгvй юу” гээд огт авч хэлэлцээгvй єнгєрсєн гэдэг. Чимэгээ царайлаг ч гэсэн хориод насны нэг хvнтэй учраад хоёр хvvхэдтэй болж, хvvхдvvд нь насанд хvрч яваа болохоор Тогоотой цагийг нєхцєєдєг болсон нь энэ юмсанж. Тогоо, Чимэгээгийн хєх, эрхтнээр оролдож хэвтснээ гэнэт мартсанаа санасан мэт бараг хагас жилийн ємнє Солонгост гарахаар бичиг баримтаа єгєє биз дээ. Тэр чинь саяхны сонинд гарчихсан байна гэнэ хэмээхэд Чимэгээ орноосоо vсрэн босч дотуур хувцсаа ємсєнгєє, босоо бос шинжилгээ єг, дахин тийм боломж гарахгvй гээд л яаруулав.
Тогоо, Чимэгээ хоёр долоо хоног эмнэлгээр явж бvх шинжилгээгээ дуусгажээ. Хамгийн их цаг зарсан нь гайхал “ДОХ”-ын шинжилгээ байв. Долоо хоногийн ємнє єгсєн шинжилгээ нь яагаад ч юм бэ “гараагvй” гэсэн шалтгаанаар дахин єгчээ. Тэр шинжилгээ л гарвал маш ойрын онгоцоор явуулна гээд замын зардлынх нь “ногоо”-ныг авсан аж. Чимэгээ Тогоотой хамт долоо хоног гадуур гvйгээд нєгєє муу бор гэрээ ч мартсан байв. Гар утас нь дуугарахад гэр орноо ч мартсан Чимэгээ хvvгийнхээ дууг сонсоод сандрах нь тэр. Хvv нь “vхсэн амьд нь мэдэгдэхгvй алга боллоо” гээд баахан загнах янзтай болсноо “Одоо хvрээд ир. Аавын бие муу байна” гэж тушаажээ. Чимэгээ сандарч Тогоод баахан “зєвлєлгєє єгєєд, ДОХ-ын шинжилгээгээ авмагц утасдаарай” гээд харихаар гvйжээ.
Ханилсан хань нь тал цус харваад хоёр ч хоносон байлаа. Чимэгээг таньж, мэдэж байгаа шинж алга. Том хvv нь “таниас л боллоо. Та л гадуур, гэр орноо хаяж гvйснээс болж байгаа юм” гээд Чимэгээг улалзуулна. Хvvдээ хэлэх vггvй болтлоо амаа таглуулсандаа, нєхрийгээ хараад уур нь хvрэх аж. Гэвч ухраангvй байгаа хvнийг яалтай билээ.
Чимэгээ гэртээ нєхрийгээ сахиад гурав хоножээ. Нєгєє хамтран амьдрагч нь усанд хаясан чулуу шиг сураггvй байлаа. Утас руу нь хэчнээн залгасан ч “утсаа салгасан байна. та хvлээж байгаад дахин залга нуу” гэх уриалгахан дуу сонсдоно.Тогоогоос ямар ч чимээ алга. Болдогсон бол гараад Тогоогийнх руу гvймээр санагдах авч хvvхдvvдээсээ бэргээд яаж ч чадахгvй сууж байлаа. Ийм байдлаар Чимэгээ бас нэгэн долоо хоногийг гэртээ нєхрийнхээ дэргэд барав.
Нэгэн шар телевизээр 21 цагийн мэдээ уншина. Чимэгээгийн нєхєр дээрдсэн ч vгvй, дордсон ч vгvй. Амны халбагаар тvvний ам руу сvv гулгуулахдаа мэдээг чих рvvгээ хийж суув. Монголд ДОХ-ын тавь гаруй тохиолдол илэрсэн тухай, тvvний хамгийн отгон нь 51 настай ченж эр болсон тухай, Эрvvл мэндийн яамнаас євчтєнийг тvр тусгаарласан тухай дуулаад Чимэгээд нэг л хачин совин татаад явчихав. Тогоогийн шинжилгээг дахин авах болсон, утас нь сvvлийн долоо хоног салгаатай байгаа нь нэн сэжигтэй санагдаж, утсаар такси дуудаад хувцаслав. Хоёр хvv нь юу гэж асуусан, хариуд нь юу гэж хэлснээ ч мэдэх сєхєєгvй орцныхоо vvдэнд гарсан байлаа.
Чимэгээ таксинаас буугаад таван давхраад нисэх мэт гарав. Урьд нь амарч байж гардагсан. Хамаг чадлаараа Тогоогийн хаалгыг нvднэ. Хэчнээн ч удаан нvдсэнийг бvv мэд, хєршийн нь зvс таних євгєн хаалганаасаа гарч ирээд тvvнийг толгойноос нь хєлний улыг хvртэл шилэн дээгvvрээ сониучрахсан бололтой харснаа цоож руу нь толгойгоороо дохиод эргэн орж тас хийлгэн хаалгаа тvгжжээ. Тогоогийн хаалгыг сая л анзааран харахнаа тугалагаар тємєр утас оосорлож ломбодсон байлаа. Чимэгээ яах ч учраа олохгvй шатаар салгалан буув. Хажуугийн буудал дээр микроавтобус овоорч мєнгє хураагчид нь бахиралдана. “Халдварт- Зах” гэж гуугчих хvvхний хажуугаар Чимэгээ дайран орж арын суудал дээр суужээ. Тvvний толгойд “Халдвартын vvдэнд ч хамаагvй очиж хэвтье” гэсэн бодлоос єєр юм юу ч эс бодогдоно. Микроавтобусны радиогоор “Олон хvний дундаас осолдож мэдэх Сээхэлзvvр, овлигогvй зангаа хєдлєхєєр, осгоож мэдэх Сээхэлзvvр” хэмээн нэгэн дуучин зvрх зvсэм нарийхан хоолгойгоор дуулах аж. Хэчнээн адтай аялахыг нь яана. Зєвхєн Чимэгээд зориулсан мэт. Чимэгээ юvдэн малгайгаа татаж ємсєєд, хоёр чихээ таг бєглєн хажуулдан хэвтлээ.

ҮГ  ТАНь  МЭРГЭН  ҮЙЛ  ТАНь ЦЭВЭР  БАЙX  БОЛТУГАЙ
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1884109/c03/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
317 hi all! enehuu udriin amar amgalang tani ailtgamoi gejjj....... [1] ajilchin_zalyy 2009-12-03 11305
316 Тиймээ энэ бол хайрын хүч. Энэ бол галзуу хайрын түүх. [7] wiseman 2009-09-22 11765
315 onigoo [4] 1932 2009-08-17 11328
314 Халх голын байлдаан дэлхийн хоёрдугаар дайны өмнөх үеийн чухал үйл явдал [2] 1932 2009-08-17 11978
313 Америк, Энэтхэг, Монгол гурван улс тєрч нэгнээсээ туршлага судлах болж гэнэ. Мэдээж [1] 1932 2009-08-17 10969
312 Миний блогоор ороорой [2] Timur_kh 2009-08-09 10820
311 Насанд хvрэгчдэд: Чатны учрал..(erotic) [6] DANTES 2009-08-09 62926
310 Насанд хvрэгчдэд: Орцонд ( erotic 18+) [4] [2] DANTES 2009-08-09 157664
309 өгүүллэг [1] borgil_sak 2009-07-30 12716
308 ойн цоорхойд [2] borgil_sak 2009-07-19 10889
307 Хууч яриа [3] mgldevochka 2009-07-18 19596
306 Бүдүүн шар үхрийг тонгордог байжээ [1] mgldevochka 2009-07-17 12064
305 Цээжинд нь чоно гөлгөлсөн хүчит арслан [2] mgldevochka 2009-07-17 14576
304 VIII Богд Жавзандамбын хормойн явдал [1] mgldevochka 2009-07-09 12934
303 Биеэ vнэлэгч [2] MUZZ 2009-07-03 11536
302 Буруу тоглоом. Аймшиг... mgldevochka 2009-07-03 11614
301 Бvсгvйн явдал[ёгт єгvvлэг) [7] DANTES 2009-07-01 11398
300 Єгvvллэг зохиол: Уушийн газарт DANTES 2009-07-01 11282
299 Бид мартахгvй... /аймшигт болсон явдал/ [2] DANTES 2009-07-01 11418
» Болдогсон бол чамтай суучих юмсан +18 DANTES 2009-07-01 22194
배너신청
자생병원

배너신청