Бичлэгийн тоо 497

Б.Дорж : Үхсэний хохь

Уншсан 9864 vote 0 2009.03.25 17:03:56
Б.Дорж : Үхсэний хохь
Оруулсан bataka


Өндөр улаан авсанд
Үзэсгэлэнт бүсгүй хэвтэнэ
Үзэмжит сар шиг царайг нь
Өнгийн цэцэг чимнэ

Сүүлчийн үнэсэлт хүсэх мэт
Сүмбэн хуруусаа нугалсхийж
Цас шиг цагаан гар нь
Чадал тамиргүй унжина

Гал халуун дурлал шиг
Час улаан даавуун дээр
Хасын цагаан хөл нь
Хагацал адил зурайна



Сүүлчийн замд нь үдэгсэд
Сүрэг турлиах шиг бөртөлзөж
Сүнс сүлдээ алдсан
Сүүдэр шиг хөвөрнө

Харин тэдний дунд
Хүлээсэн хайрт нь алга
Сайхан нүднээсээ нулимс дусааж
Сарнай цэцэг барьж ирсэнгүй

Үхсэнийг нь ч мэдсэнгүй
Үгүйлж хойноос нь гансарсангүй
Өөр нэгэн бүсгүйн
Өтгөн үсийг үнэртэж

Өндөр сэргэр хөхөнд нь
Өнөөх гараа тавиад
Сайхан зүүдэнд автан
Санаа амар унтаж байна

1998
profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1480084/8b1/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107663
197 Алга chups 2009-03-25 11201
196 Эхнэрээ хүлээхүй chups 2009-03-25 9445
195 Миний тарьсан цэцэг chups 2009-03-25 10952
194 Цоо шинээр амьдрах юмсан [3] chups 2009-03-25 9642
193 Дэн буудлын өрөөнд chups 2009-03-25 8921
192 Ядуугийн зовлон chups 2009-03-25 9411
191 Сохор дурлал цас шиг chups 2009-03-25 9009
190 ... Надад байна chups 2009-03-25 10736
189 Дурласан шиг дурлах сайхан chups 2009-03-25 10702
188 Ээжээ санана chups 2009-03-25 10747
» Б.Дорж : Үхсэний хохь chups 2009-03-25 9864
186 Лааны гэрэлд chups 2009-03-25 9672
185 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XXVI бүлэг /төгсгөл/ [5] Маралгоо 2009-03-25 8504
184 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XXV бүлэг [1] Маралгоо 2009-03-25 8390
183 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XXIV бүлэг [1] Маралгоо 2009-03-25 8614
182 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XXIII бүлэг [1] Маралгоо 2009-03-25 8469
181 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XXII бүлэг [2] Маралгоо 2009-03-25 9174
180 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XXI бүлэг [2] Маралгоо 2009-03-25 8241
179 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XX бүлэг [2] Маралгоо 2009-03-25 8315
178 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XIX бүлэг [2] Маралгоо 2009-03-25 7980
배너신청
자생병원

배너신청