書き込み数 497
Соёлоод мэндлэх ч тэнхээ байсангүй ээ. Гурав орчим жилийн тэртээ анхны хайраа харамгүй өгч, амьодралын минь хань хэмээн хиргүй нандин сэтгэлээр итгэж байсан Ханболд нь газрын гаваас гараад ирсэн мэт өмнө нь зогсож байлаа. Энэ хугацаанд түүнийг мартах гэж ёстой л үйлээ үзэж, үстэй толгойгоо зулгаасан даа. Гэтэл одоо монголд ирчихсэн түүний өмнө зогсож байдаг, энэ хугацаанд нэг ч уулзаж, утсаар ярьж тэр бүү хэл имэйл солилцож байгаагүй таг чимээгүй байцгаасан. Тэгтэл Ханболд яг л хуучнаараа түүний өмнө мэндлээд зогсож байна. Яаж ичихгүй мэнд мэдэж чадаж байна аа.
Төгөлдөр хажуудаа зогсох залууг гайхан харлаа. Энэ хэн бэ, юуны учир Соёлоо энэ залуугийн өмнө царайгаа зэвхийлгэн гөлөрч, барьсан тавьсанаа мэдэхгүй барьц алдана вэ. Өнөөх хэлэх гэж бэлдсэн билэг дэмбрэлтэй үг ч бүр ор сураггүй мартагдлаа. Зөөгч бүсгүй яаран ирж ширээг арчиж цэвэрлээд, газар унасан хундаганы хэлтэрхийг түүж аваад явсаныг тэр гурвын хэн нь ч анзаарсангүй.
Та хоёрыг үймүүлчих шиг боллоо, уучлаарай Соёлоо би зүгээр л чамтай мэндлэх гэж ирсэн юм аа, энд дайралдана гэж үнэхээр бодсонгүй хэмээн хэлэхэд Соёлоогийн нүдэнд нулимс цийлэгнэн ирсэн боловч урсган гаргасангүй биеэ барьлаа. Гаргаж өгөх нь битгий хэл, баяртай ч гэж утасдалгүй байсаар түүнийг нисгэсэн тэр нэгэн өглөө өөрт нь амтагдаж байсан гуниг гутрал, уур хорсол, хайртай хүндээ хаягдсан өр зүрхний шаналалтай тэр л мэдрэхүй аажмаар бүх биеийг нь дүүргэн орж байгааг гэнэт мэдэрлээ. Тэр бүхнийг эргэн санаж, дахин мэдрэх гэж энэ гурван жилийг зарцуулсан гэж үү. Өөрөөс нь болж хичнээн их гомдол шаналал үүрч явааг нь нүднээс нь төвөггүйхэн олж харсан Ханболд, доош харан удаан алхсаар нилээд цаад талын ширээнд буцан очиж цааш харан суув.
ЭНЭ ХЭН БЭ? Соёлоо энэ үгэнд яаран хариулахыг хүссэнгүй, хоёулаа эндээс хурдхан гаръя хэмээн өгүүлэв. Үгүй ээ хэн нэгнээс айн эмээн эндээс зайлж гарах гэж үү, үгүй хүсэхгүй байна. Харин энэ хэн бэ гэж Төгөлдөр асуултаа дахин тавьлаа. Соёлоо нэгэнтээ уртаар санаа алдав. Би ариун цэврийн өрөө ороод ирье, тэгээд чамд бүгдийг ярьж өгнө, харин надад сайхан халуун кофе захиалчихаад байж байгаарай гээд босч явлаа. Тэнд ороод Соёлоо хүйтэн хана налан хэсэг зогсов, одоо яах вэ. Яадаг ч байсан түүнд сайхан жаргалтай байгаагаа үзүүлэх хэрэгтэй, түүний хажууд Төгөлдөр нь байна. Хүний амь насаар дэнчин тавин байж Төгөлдөрийгөө эргүүлэн олж авсан бус уу, тэгтэл одоо хаа нэгтэйгээс гараад ирсэн Ханболдын төлөө сэтгэлээ чилээж, өнгөрснийг дурсан шаналах ямар хэрэг байна вэ, эндээс явахгүй бушуухан гарч Төөгөөдөө очьё. Соёлоо нүүрээ толинд нэгэнтээ тольдоод гартал, үүдэнд нь нэгэн зөөгч залуу хүлээн тосон очиж танд өгөөрэй гэж захисан юм хэмээн бяцхан цаас атгуулаад яаран холдлоо. Соёлоо гайхан хартал Ханболдын утасныхаа дугаар, гарын үсэг заавал залгаарай хэмээн бичсэн бяцхан цаас байжээ. Түүнийг алхах дундаа хаячихая гэж бодтол Төөгөө наашаа эргэн харж байсан тул хаяж чадсангүй, хөлөртөл нь атгаж ирээд бяцхан цүнхээ хажуу тийш нь тавихдаа дотор нь мэдэгдэлгүй шургуулж амжив.
Ашгүй өтгөн халуун кофе ирсэн байсанд олзуурхан хоёронтоо балгаад, үг нэхэн ширтэх Төөгөөд тайлангаа тавьж эхэллээ. Соёлоо урд нь Ханболдын тухай Төөгөөд цухас л дурдаад дахин сөхөөгүй байжээ. Ердөө л олон жил үерсэн найз залуутай байсан нь гэнэт сэтгэл нь хувираад уулзахаасаа татгалзан зугтаадаг болсон, тэгээд өөрөө гадагшаа явахаар шийдсэн, түүнийг араас тун удалгүй Ханболд Лондон ниссэнийг сонссон. Сураг сонсоход түүнийг энд байхад Ханболд аль хэдийн визээ хөөцөлдөн авчихсан байсныг мэдсэн, түүнээс хойш түүний тухай дахин дурсахыг ч хүсдэггүй тухай учирлан хэллээ. Түүнээс хойш тэр хоёрт өөрсдийн олон асуудал үүсэн гарч, тэр бүхэнд самгардаад юун Ханболдтой манатай таг мартчихсан байсан. Төөгөөгийн барайх гээд л байсан царай өөрчлөгдөж, үнэн сэтгэлээ тас тас хөхрөн Соёлоогийн гараас зөөлөн атгаад тасралтгүй хэсэг инээх нь тэр. Ёох тийм үү, би бүүр чамайг өөр найз залуутай байсан юм болов уу, тэгээд энд тааралдаж байгаа юм байх гэж хүртэл бодоод энэхэн зуур хардаад амжлаа шүү дээ гэж Төөгөө үнэн санаанаасаа өгүүлээд, тийм дэмий зүйл энэ хурдан хугацаанд бодож олсондоо инээд нь хүрсээр байлаа. Энэ залуу юм бий, аятайхан залуу байна, миний найз царайгаа хувиргаад яах юм бэ, нэгэнт өнгөрсөн юм чинь дэмий зүйл дурсаж өөрийгөө зовоогоод яах вэ. Найздаа өөр янз бүрийн юм ярих гэсний ч хэрэггүй, наад халуун кофегоо уугаад сайхан тайвширчих хэмээгээд Төөгөө ар тийш Ханболдын зүг хартал аль хэдийн гараад явчихсан байсан болохоор бүр ч санаа амарч орхив. Тэгээд нөгөө бэлдсэн үгээ хэлнэ хэмээн зүтгэсээр Соёлоод дахин улаан вино захиалжээ.
Соёлоогийн зүрх нь огт тайвширсангүй, гэнэтийн явдалд цочирдоод ч тэр үү түг түг хэмээн түргэн цохилсоор л. Бушуухан гэртээ харьж ганцаараа амармаар, энэ бүхнийг эргэцүүлэн бодмоор. Тэр ч байтугай Ханболдруу утасдаж түүнийг ямар учраас гэнэт орхин одсоныг асуумаар их хүсэл оргилон гарч, энэ үдэш огт сонирхолгүй болж эхэллээ. Тэрээр өмнөө байгаа улаан виног нэг амьсгаагаар хөнтрөн уугаад дахин захилж, харин Төөгөө өмнөх зуун граммаа дуурайн нэг дор хөнтөрч орхиод нүдээ анин ярвайна. Дахин жаахан суух гэсэн боловч, Соёлоо маргааш ажилтай хэмээх аятайхан шалтгаа хэлээд харихаар явцгаав. Төгөлдөр түүнийг гэрт нь оруулж өгөөд жаал сууж байгаад үлдэх хүсэл нүдэнд нь илт байсан боловч, Соёлоо хамраас нь зөөлхөн чимхээд удахгүй явах амралтаа сануулахад, Төөгөө инээд алдан Соёлоог үнсээд баяр жаргал дүүрэн гэрээс гарч явлаа.
Цаг харвал бараг арван нэгэн цаг болж байлаа, бушуухан цүнхээ ухаж үзвэл үрчийтэл базагдсан бяцхан цаас харч ирсэнийг дахин сайтар уншив. Заавал залгаарай Ханболд… Соёлоогийн сэтгэл дахиад л үймэрлээ. Гэнэт гар утас нь дуугарч мэссэж иртэл сүрхий цочсон боловч гүйн очиж шүүрэн автал, сайн харьсан тухай Төөгөөгийн мэссэж байсанд жаахан дурамжхан ч мэт байснаа өөрөө гайхаж орхив. Ханболдыг юм бол уу гэж дотоод сэтгэл нь түүнд захирагдахгүй горьдож байжээ. Хэсэг эргэлзсэний эцэст Ханболдруу ярихгүй гэж шийдлээ. Төгөлдөр түүнийг бүр мөсөн мартсан гэж итгээд санаа амар унтаж байгаа шүү дээ, түүнийхээ итгэлийг алдаж болохгүй ээ. Гэрийнх нь утас үргэлжлэн дуугарахад Төөгөөгийн мэссэжэд хариу бичээгүйгээ санаад, яаран очиж утсаа авлаа. Соёлоо хаалга онгойлго доо, надад ярилцах хэрэг байна. Ханболд утсаа авангуут нь зөөлөн боловч шийдмэг хоолойгоор шууд хэлжээ. Соёлоо балмагдсандаа утсаа тасалчихав. Зүрх нь амаар гарах гэж буй мэт түг түг цохилж, яахаа ч мэдэлгүй сандал таарахаар нь суучихлаа. Тэгтэл хаалгыг нь зөөлхөн тогших чимээ гарав. Яанаа Ханболд, одоо яах вэ, Төөгөөг дуудах уу яах вэ.
Хаалга тогших чимээгээр яалт ч үгүй үүдэндээ очлоо.
-Хэн бэ
-Ханболд байна аа, хаалга онгойлгооч.
-Үгүй ээ чадахгүй чи эндээс яваач
-Яасан ч явахгүй хаалгаа онгойлгохгүй юм бол тогшсоор байгаад өглөө хүргэнэ шүү
-Тэгвэл би цагдаа дуудлаа шүү
-Тэг тэг би цагдааг ирэхлээр дээшээ гүйгээд нуугдчихна, тэгээд чамайг худлаа дуудлага өглөө гээд загнаад яваад өгөхөөр нь би дахиж ирээд л тогшино доо…
Соёлоо өөрийн эрхгүй инээмсэглэлээ, энэ ярьж байгааг нь ээ яах аргагүй Ханболд мөн дөө. Ер нь хаалгаа онгойлгоод яв гээд хэлчихье (гэж бодсон боловч, Соёлоо өөрөө хаалгаа онгойлгох тун их хүсэл дүүрэн байлаа) Хаалга аяархан нээгдэхэд цаана нь Ханболд огт гэм хийгээгүй хүн аятай инээмсэглэн зогсож байлаа. Соёлоо хаалгаа битгий хаагаарай, надад чамтай ярилцах зайлшгүй чухал зүйл байна. Чи намайг гэртээ оруулахгүй гэвэл хоёулаа ойрхон гараад ярилцая тэгэх үү гэж Ханболд царайчлан өгүүлэв. Үгүй ээ чамтай ярих зүйл одоо надад байхгүй, чамаас асуух ганцхан зүйл надад байсан. Чи яагаад юуны учир намайг гэнэт орхиод, хэл сураггүй зугтаах болсон гэдгийг л асуухыг тун их хүсч байсан, гэхдээ одоо энэ асуултын хариу юу ч байсан надад сонирхолгүй болсон. Тиймээс одоо чи явж үз хэмээн Соёлоо эрсхэн хэллээ.
Үгүй ээ яагаад салсанаа, бас яагаад чиний өмнө одоо ингээд зогсож байгаагаа хэлэх гэж би хаа хол Англи улсаас долоохон хоногийн өмнө нисч ирсэн. Тиймээс одоо ямар ч байсан энэ бүхнээ хэлж сэтгэлээ амрааж авна, чи дараа нь яахаа өөрөө шийднэ биз дээ гээд Ханболд өмнөө уцаартай зогсох Соёлоог дөлгөөхөн бас гуйсан харцаар ширтлээ. Соёлоо түүнийг одоо л нэг тухтай харлаа, бага зэрэг махлаг болсон нь улам ч зохио юу даа. Гэхдээ царай нь тийм ч сайнгүй, ядрангуй бас шаналангуй харагдаж, өтгөн хөмсөгнийх нь завсар үрчлээ үүсэхэд бэлэн болжээ. Ханболд Соёлоогийн гараас барьж, юутай ч ядаж багийн найзын ёсоор жаахан ярьж сууя л даа, чамаас салаад намайг шаналж зовоогүй гэж арай бодоод байгаа юм биш биз дээ. Хичнээн хайртай байсныг минь чи сайн мэдэж байгаа. Харин яагаад яваад өгсөн, одоо яагаад буцаад хүрээд ирсэнийг минь сонсооч дээ гуйж байна, тийм ч орой болоогүй байна шүү дээ хэмээн тасралтгүй гуйсаар байлаа. Соёлоо нэг эргэлзэж ирсэн боловч Төгөлдөрийг санаад биеэ хүчлэн барьлаа. Би эрт ажилтай одоо ороё, чи буцаад Англи руугаа ниснэ биз, надад чамайг сонсох хүсэл алга магадгүй хоёр жил болоод ирсэн бол сонсох ч байсан билүү, даанч одоо хүсэл алга гээд гараа угз татан тавиулаад хаалгаа хаах гэтэл… Ханболд шалан дээр сөхрөн суугаад чин сэтгэлээсээ уйлж эхэллээ, түүний дуунд гуниг гутрал цөхрөл бүгдээрээ нэвт сонсогдож байх ажээ. Хүүе ээ, урд нь Соёлоо түүнийг ингэж асгартал уйлж байгааг бүү хэл, нэг том дусал нулимс гаргаж байгааг ч үзээгүй сэн. Соёлоо сандарч бачимдан хаалгаа дэлгэж хаячихаад, Ханболдыг босгох гэж оролдож эхэллээ. Эр хүн түүний өмнө хэзээ ч ийм гашуудалтай уйлж байхтай таараагүй тул Соёлоо Ханболдыг босгох, уйлахыг нь болиулах гэж элдвээр аргадан сандарч гарав. Арай гэж Ханболдыг элдэв зүйл үглэн байж босгож гэртээ оруулсан боловч, Ханболд тайтгарсангүй уйлсаар байгаад Соёлоогийн сэтгэл эмтэрлээ. Хөөрхий минь түүнийг үзэн ядаж байсан болохоос биш, ямар нэг болохгүй зүйл байгаа болоод уулзахгүй зугтаад байдаг болчихлоо гэж даанч бодож үзээгүй толгой биш үү би…
Соёлоо хэмээн үг сүггүй мэгшин уйлах тэрхүү том залуу, анхныхаа хайрын эзнийг хараад Соёлоо өөрийн эрхгүй даган уйлж эхэллээ. Чи тэгвэл яагаад надтай уулзахаас үхэлдэн зугтааж байсан юм бэ, намайг ч бас чамд хичнээн хайртайг мэдэж байсан мөртлөө надаас чи яаж зугтааж үйлийг минь барлаа даа.Намайг яана даа гэж бодож үзсэн үү чи. Соёлоо хэлэх тусам мартагдсан гомдол нь сэргэж, цээжний мухарт хадгалсан бүхэн нь сад тавин нулимсаар нь гарч, хоёулаа өөд өөдөөсөө харан уйлж гарчээ. Нулимс дүүрэн нүдтэй Ханболд өөдөөс нь харж мэдсээн, уулзахгүй гэж би даанч мунхагаар шийдсэн, гэхдээ одоо чи намайг сонсооч дээ. Чи намайг одоо цохиж зодоод ч хамаагүй бухидлаа тайл, дараа нь хоёулаа ярилцая, чи заавал намайг сонсох ёстой гэж зөөлөн хэлэв. Соёлоо уйлахаа больж, Ханболдыг сонсоод эгцлэн харлаа. Эр хүний нулимсанд хацар нь цайрдаг гэж үнэн юм байна. зурвас татан цайрсан нойтон хацрыг нь Соёлоо гарыхаа араар аяархан арчина. Тиймээ юу ч болсон Ханболдыг сонсох ёстой, яасан юм бол өөрөөсөө хичнээн мянган удаа асуусан биш гэж үү. Соёлоо нүүрээ угаагаад, шорлог ханхлуулан даллах олон олон задгай кафе тийш зуны шөнийн дулаахан салхинд ярилцахаар шийдэн хоёулаа гарлаа.