Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Венера” энэ удаагийнхаа зочноор хийлч Ч.Дэлгэрцэцэгийг урилаа.
- Дээгийгийн өглөө хэрхэн эхэлдэг вэ?
- Мэдээж өөрийгөө бэлдэнэ. Гарахынхаа өмнө бурхандаа өдрийнхөө ажил vйлсийг даатган

залбирдаг. Би хэзээ ч ганцаардахгvй, дотор хоосрохгvй миний дотор маш том итгэл, бурханы хайр оршдог учраас

- “Vлэмжийн чанар” клипэнд нэлээд зоригтой алхмууд хийсэн санагддаг.
- Энэ аялгууг их эрдэмтэй хvний зөвлөснөөр тоглосон. Тийм ч учраас vнэхээр сайн бvтээл болсон. Клипэнд хэрэглэсэн бvх зvйл Ноён хутагтын яг өөрийнх нь хэрэглэж байсан эдлэлvvд. Энэ клипээрээ урлагт юугаа ч зориулахад бэлэн гэдгээ харуулъя гэж бодсон.
- Чиний бодлоор хөгжим хvний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?
- Хvн гэдэг адгууснаас юугаараа ялгагдаж эрхэм дээд төрлийг олов гэхээр дотоод мэдрэмж, оюун санаа, ухамсрын тухай ярьдаг. Харин энэ бvхнийг урлаг хөгжvvлж, зөв төлөвшvvлэн тогтоож нийгэмд тодорхой байр суурь эзлэхэд нөлөөлдөг. Тэр утгаараа миний мэргэжил vнэхээр сайхан юм. Урлаг маань цаг vеэ дагаад битгий бараантаасай, хvнийг хөгжмөөрөө дамжуулаад их сайхан болгож өөрчлөх юмсан, сайхан мэдрэмжийг төрvvлэх юмсан гэж би дандаа мөрөөддөг. Тийм ч болохоор өөрийнхөө ажлыг маш сайн хийхийг хичээдэг. Хvмvvс амьдрал, нийгэм ямар байхаас vл шалтгаалан урлагийг тэр тусмаа хөгжмийн концертыг их vзээсэй, хөгжмийг маш сайн сонсож байгаасай гэж боддог. Тэгвэл хоромхон зуур ч гэсэн бараан амьдрал, цаг vеийн vймээнийг мартаж өөдрөгөөр сэтгэж харах болно.
- Дээгийгийн дотоод ертөнц рvv өнгийвөл…?
- Миний дотоод ертөнц рvv харъя гэвэл намайг гаднаас нь харах хэрэгтэй. Яагаад гэхээр би дотоод, гадаад бvх л зvйлээ нэг зэрэг авч явахыг хvсдэг. Өөрөөрөө л байх дуртай гэсэн vг.
- Тоглох бvтээлээ хэрхэн сонгодог вэ?
- Миний нэг эрхэм зорилго бий. Хөгжмөө хvнд хvргэхдээ тэдний сонсох дуртай таашаал авах зvйлийг нь тоглож л хөгжим хvн хоёрыг ойртуулахсан. Миний тоглодог аялгуунууд vнэхээр хvмvvсийн дуртай хөгжим байдаг. Би урлагаар хvнийг зодохыг хvсдэггvй, таашаал өгөхийг боддог.
- Харин чи юунаас хамгийн их таашаал авдаг вэ?
-Удаан зорьсон хэрэг бvтэхэд, хөгжмийг хvн ойлгож байгааг өөрөө мэдрэхдээ хамгийн их таашаалыг авдаг. Сvvлд нь чамайг хэн яаж тоглосныг санахгvй бол чи урлагийн хvн байгаад яах юм бэ гэдэг шvv дээ.
- Өөрийгөө хэдийд хамгийн гоёор мэдэрдэг вэ?
- Зvрх сэтгэлээсээ тоглосон аялгуу маань хvмvvст хvрч нижигнэсэн алга ташилт авах vед. Энэ бол юу юунаас гоё мэдрэмж төрvvлдэг зvйл.
- Хийлээ бариад л тоглодог аялгуу гэвэл?
- Миний тоглодог бvтээл бvр зvрх цусанд минь шингэсэн. Арга ч vгvй юм даа. Би энэ хөгжмийг барьснаас хойш 20 гаруй жил өнгөрлөө. Тэр бvхний дундаас “Хэнтийн өндөр ууланд” хэмээх сайхан аялгууг хэлэхгvй байхын аргагvй. Энэ аялгуу надад хийлч гэдэг сайхан нэр алдрыг хайрласан юм.
- Чамайг багш болсон гэж сонссон?
- Тийм ээ. Хөгжим бvжгийн сургуулийн хийлийн ангийн бяцхан дvv нартаа багшилдаг. Бас өөрөө курс хичээллvvлж байгаа.
- Хvvхдvvд чинь их хөөрхөн шvv дээ. Хvvхэдтэй болмоор санагдаж байна уу?
-Хvvхэд vнэхээр гоё мэдрэмж төрvvлдэг юм билээ. Яг хичээл заагаад нээж байхад л гэнэт л “Дээгий эгч ээ, таны CD манайд байгаа ш тээ” гэнэ. Эсвэл огт өөр тийшээ хараад суучихна. Дээгий багшаа, Дээгий эгчээ гээд л. Курсын хувьд тэд миний анхны шавь, би анхны багш нь болохоор их нандин санагдаад байгаа.
- Урлагийнхныг их унтамхай гэдэг юм билээ?
- Ер нь сайн хоол идсэнээс их унтсан нь дээр. Миний физиологи маш их унтахыг шаарддаг. Унтаад байх тусам гоё амардаг.
- Гоё сайхан явахад хамгийн гол зvйл нь юу вэ?
- Урлагийн хvн заавал сайхан байх ёстой. Хамгийн гол нь хvн эрvvл байх ёстой юм. Эмэгтэй хvний хувьд биеийн жин, харьцааг сайн хадгалах хэрэгтэй. Хамгийн их анхаарал зvйл бол бэлхvvс гэж боддог. Би Солонгосын “Чамзоне” буюу “Гоо хvрээ” косметикний нvvр царай. Маш их тэжээллэг, чийгшилт сайн өгдөг учраас охид бvсгvйчvvдээ хэрэглээрэй гэж зөвлөмөөр байна. Хувцаслалтын хувьд биед эвтэйхэн хувцас өмсөх дуртай. Тухайлбал монгол ноолуур, эсгий хувцас өмсдөг. Хvмvvс хятад, солонгосын хэнд ч хэрэггvй бvтээгдэхvvн хэрэглэж байхаар монголынхоо vнэхээр гоё стильтэй эдгээр хувцсыг өмсөөсэй гэж боддог.
- Гоёлын хувьд?
- “Сондор” гоёлын дэлгvvр надад маш их таалагддаг. Хөөрхөн хөөрхөн жижигхэн чулуунуудыг ашиглаад их гоё vзэмжтэй чимэглэлийг хийчихсэн. Би тэндээс гоёл авах их дуртай.
- Чамд байдаг ч хvмvvс анзаардаггvй эрхэм чанар бий юу?
- Би хэнийг ч гэсэн дандаа л сайн талаас нь харж боддог. Тэгвэл надад хэний ч зvгээс муу юм ирэхгvй, нөгөө утгаараа амар амгаланг авчирдаг. Магадгvй хvмvvс vvнийг маань мэдэрдэггvй байх.
- Эмэгтэй хvний эрхэм чанар нь юу вэ?
- Нандин энхрий, өөрийгөө маш их хайрладаг байх. Тэгвэл хvн чамайг маш их хайрлана.
-Тэгвэл эр хvн?
-Халамжтай байх хэрэгтэй. Би халамжтай эр хvнд дуртай.
-Халамжийг эмэгтэй хvмvvсийн л “ажил” гэх нь олонтаа байдаг шvv дээ?
-Хvн болгон адилгvй шvv дээ. Тиймээс өөрийн бодол санаа ертөнцийг vзэх vзлээр хариулж байна. Халамж эрэгтэй хvнээс их гараасай. Харин эмэгтэй хvн энхрий эрх байх ёстой гэж боддог.
- Чи тэгвэл эрх, бас зоргоороо байх нь ээ?
- Эрхлэх vедээ эрхэлнэ шvv. Ер нь эмэгтэй хvний дотоод мэдрэмж өндөр байдаг. Тэрийгээ мэдрээд дагах юм бол дандаа зөв шийдвэр гаргана. Би өөрийнхөө зөв гэж бодсон юмандаа зоргоороо, зоргоороо.
- Өөртөө гутрах vе тохиолдох уу?
- Хааяа. Ажил төрөл бvтэхгvй нэг тиймэрхvv vед би яах гэж юуны тулд ингэж яваа юм бэ гэж өөрөөсөө асуух vе зөндөө. Гэхдээ л барилга, эсвэл наймааны ажил хөөцөлдөөгvй урлаг шvv дээ гэж бодохоор сайхан байдаг.
- Дуртай амттан?
- Жимс. Алиманд бол ёстой нугасгvй.
- Байх дуртай орчин?
- Наранд ээвэр газарт vнэхээр дуртай. Бас өглөөний нарыг харж зогсоход хvн болж төрсөн хувь заяагаа биширдэг.
- Дуртай vнэр?
- Би Кензогийн усанд дуртай. Бас байгалийн vнэр, борооны дараа чийг ханхлахад цээж уужрах шиг болдог.
- Найз хvvхнvvд олон уу?
- Маш олон.
- Чи хvнийг хэр хурдан таних вэ?
- Ярилцаад хэсэгхэн суухад 50 хувь нь гараад ирдэг.
- Тэдэнд ямар шалгуур тавьдаг вэ?
- Сэтгэлээрээ гэж нэг сайхан vг байдаг даа.
- Сэтгэлээрээ яваад итгэл алдах vе гарч байв уу?
- Би бvр чин vнэн сэтгэлээрээ байдаг учраас ийм асуудал хамаагvй санагддаг. Би өөрөө л хvн шиг байвал болох нь тэр.
- Найз залуутай юу?
- Найз залуутай.
- Хэдийд гэрлэж ээж болох вэ?
- Эмэгтэй хvнд гэр бvлийн амьдрал уу, карьер уу гэсэн хоёр зам байдаг. Би карьерыг сонгосон учраас 30 гараад хvнтэй сууж хvvхэд гаргана. Бид харьцангуй баруунжиж ертөнцийг vзэх vзэл маань өөрчлөгдсөн учраас оройтоно гэж боддоггvй.
- Амжилт хvсье.
                                                                                                      Венера сонин              

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/978251/b77/trackback

profile

ELGEMSUU

2008.12.10 13:26:32
*.124.124.37

UNEHEER  GOYO  ONOVCHTOI  ZOV  HELLEE..NANDIN NUUTSLAG  ERHEMSEG  IHEMSEG BARDAM TANHIL NIGUULSENGUI  ENERENGUI  SETGELIIG NEMBEL  CH...emoticon
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211356
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239275
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366669
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365251
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524269
1596 임플란트 [1] ELGEMSUU 2008-12-10 960
1595 Busguichuudee helj uguuch [3] Celebrate 2008-12-10 1475
» Эмэгтэй хvн эрх, энхрий, нандин байх ёстой… [1] 나이키 2008-12-10 1448
1593 hi busguichuudee so helnii unegui surgalt bna uu? [1] pudu 2008-12-10 946
1592 eejuudee tyslaach.... [3] Byambasan 2008-12-10 1121
1591 SPIRALNII TALAAR ZOBLOOCH [5] jiniii 2008-12-09 1108
1590 HOROLSUREN.......... ELGEMSUU 2008-12-09 1008
1589 suulgalt ovchin tubshin 2008-12-09 3058
1588 UZUULEE........ ELGEMSUU 2008-12-09 643
1587 gadfsgsd file ♣♣...Lexus...♣♣ 2008-12-09 631
1586 eejuudees asuuya,hariulj ogooch......... [6] Ojanaa 2008-12-09 3790
1585 ADMINAA [4] Bi bish Chi bish 2008-12-09 920
1584 Emegteichuudiin em [1] Zayagiin 2008-12-09 926
1583 Emegteichuudiin em Zayagiin 2008-12-09 1700
1582 hi eejuudee. [1] nem 2008-12-09 807
1581 busguichuud mini ajil bnuu ezengui aral 2008-12-09 641
1580 beonjomd amidardag busguitei taniltsaya [1] ezengui aral 2008-12-09 1006
1579 211 SONSV EOGIIN OIROLTSOO [2] zaluya 2008-12-09 896
1578 10jil goo saihanaar goosaihanch massaj hiij batga shahaj byh [1] maikii237 2008-12-09 1083
1577 hi 1345 [2] dior_875 2008-12-09 931
1576 bysgyichyydee helj uguuch [2] AGAGAG 2008-12-09 762
1575 ADMINA [1] chejv 35 2008-12-09 933
1574 Монголчуудын өрөвдөлтэй амьдрал хүний газар хүртэл үргэлжилсээр л... [2] TeckTonik 2008-12-09 1369
1573 delguur hesdeg yum uu [5] bolor2 2008-12-08 4278
1572 Анагаагч зэс [1] bluest 2008-12-08 1539
1571 Жирэмсний дасгал bluest 2008-12-08 2842
1570 helj ogooch! [3] 3477 2008-12-08 1176
1569 neg uruu bairnii uneer 3 uruu abah bolomj yaragtun lhagba 2008-12-08 939
1568 SO NOHORTEI BUSGUIN EMGENEL... [2] ELGEMSUU 2008-12-08 1230
1567 1.........YADARSAN BUSGUID TUSALBAL...... [1] ELGEMSUU 2008-12-08 1025
1566 ajil bna daanch hamt oroh emegtei algaa yahuu? [3] hoolhonoo 2008-12-08 1170
1565 МИАТ-ийн нислэг бүрд агаарын илгээмж явуулж байна. [1] batka5805 2008-12-08 1265
1564 ur zulbuulakh em, turaakh buteegdekhuun [1] batka5805 2008-12-08 1813
1563 jiremsen tuslaach [3] mgl3 2008-12-08 1500
1562 ehchuudee hariulj uguuch [3] bolor2 2008-12-08 1357
1561 eejuudee zovlooch! [1] 3477 2008-12-08 1174
1560 ene emegteig olj ogch tusalna uu? file [13] amen111 2008-12-08 3856
1559 help me uzegslent busguichuudee [2] belka belka 2008-12-08 1172
1558 uhel ba uhehui~~ aryabaliin bysalgal~~ [2] vege 2008-12-08 1410
1557 uhel ba uhehui~~ aryabaliin bysalgal~~ vege 2008-12-08 1264
1556 huuhnude asuuh yum bna hariuulj tus bolooch [2] undra47 2008-12-07 1205
1555 tuslaach hvmvvsee [3] 1975 2008-12-07 1167
1554 hariulj ogch tusalaach [5] zul_12 2008-12-07 1148
1553 neg uruu bairnii uneer 3 uruu abah bolomj yaragtun lhagba 2008-12-07 904
1552 shiner torson huuhded olgodog tetgelegiin tuhai sain medeh hun bval hariulj tus bolooch busguichuudee...... [1] Ojanaa 2008-12-07 1087
배너신청
자생병원

배너신청