Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

9-р сарын зурхай

Уншсан 1346 vote 0 2012.09.10 22:07:17

 





zurhai_6585487.jpg

 


Хонь


Таны хайр дурлалын харилцаа тийм ч сайнгүй байна. Та өөрөө ч түүнийгээ мэдэж байгаа. Бага ч атугай өөрчлөлт хийх гээд үзээрэй. Хайр халамжийн тал дээр өөрөөсөө гаргах жаахан хичээл зүтгэл л том үр дүнг авчирч мэднэ. Таны хамтран ажиллагсад сонирхолтой санал тавих болно. Тэдний санаа бодлыг дагаж аясаар нь байгаарай. Энэ сард та үндсэн цалин дээрээ нэмэгдэл авах болно. Энэ мөнгөөрөө болж өгвөл тусгай үйл явдалд зориулсан хадгаламж нээгээрэй. Аялах талаар бодож байсан бол, дараа сар хүртэл хойшлуулсан нь дээр. Учир нь танд түүнээс чухал зохицуулах юм байна. Гэр бүлд чинь ямар нэг асуудал гарвал хойш нэг ухраад, үйл явдлыг хөндлөнгийн хүний нүдээр харах гээд үзээрэй. Юу нь болохгүй байгааг тэгвэл олж харж чадна. Энэ сарын эхэнд таны толгойнд түмэн зүйлийн бодол эргэлдэж, эцсийн шийдийг гаргахад хүндрэлтэй байх болно. Хамгийн гол нь өнгөрсөн явдлын гайг ирээдүйдээ чирэх хэрэггүй.



Охин


Хэрэв та хайр дурлалынхаа амьдралд сэтгэл хангалуун бус байвал өөрийнхөө яг юу хүсч байгаа талаар сайн бодоод үзээрэй. Тэгээд энэ бодлоо хамтрагчдаа сайн тайлбарлаж хэлэх хэрэгтэй. Та ажил хэргийн тал дээр бусад хүмүүст өөрийнхөө санааг гайхамшигтай хэмээн итгүүлэхийн тулд нилээдгүй бэрхшээлийг туулж магадгүй. Гэвч жаахан тэвчээрэй. Тэд удалгүй таны арга барил хичнээн зөв болохыг олж харах болно. Тулгарч буй санхүүгийн хүндрэл нь таны зохион байгуулалтгүй, бодлогогүй зангаас үүдэлтэй. Тиймээс алдаанаасаа суралцаад, бүгдийг шинээр эхэл. Эргэн тойрныхоо хүмүүст анхаарал халамж тавь. Хайрладаг хүндэлдэг хүмүүстээ өөрийнхөө сэтгэлийг илэрхийлж бай. Тэдэнд талархалтай ханд. Гутарч гуних хэрэггүй, бүх зүйлд өөрийн цаг хугацаа гэж бий. Энэ сарын эхний хэдэн долоо хоногт та хамгийн шилдэг сонголт нь үнэндээ хамгийн амархан нь байсан юм гэдгийг ойлгож аз жаргалтай болно. Санхүүгийн байдлаа дээшлүүлэхийн тулд хүчтэй өөрчлөлтийг хийх хэрэгтэй.




Үхэр


Хэрэв та хайр сэтгэлийнхээ амьдралд эргэлзэж эхэлсэн бол, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, түүнтэйгээ ярилцаад үз. Тохиромжтой цаг өөрөө л гарч ирэх болно. Та ажилдаа сэтгэл хангалуун бус байж магадгүй. Учир нь танд хийх ёсгүй зүйлийг даалгах, эсвэл таныг хариуцах ёсгүй хүнтэй холбоно. Даргатайгаа зоригтой ярилцаж, яагаад сэтгэл дундуур байгаагаа тайлбарлаж хэл. Санхүүгийн тал дээр бага зэрэг дутагдалд орж магадгүй ч, эргэн тойрноо сайн ажиглаж, өөрийгөө чагнаад үзээрэй. Та алтан дээр суучихаад, түүнийгээ олж харахгүй яваа байж мэдэх юм. Гэр бүлийн тал дээр та “нялуунаас шулуун нь дээр” гэсэн дүрмийг баримтлаарай. Тэгвэл асуудлыг хүндрүүлэхгүй. Энэ сар бүхэлдээ танд цоо шинээр эхлэх боломжийг олгох болно. Ерөнхийдөө та эерэг энергээр дүүрэн байна. 10, эсвэл 11-нд дотны хүн чинь таниас зөвлөгөө авч магадгүй, үгээ болгоомжтой сонгоорой.



Жинлүүр


Та хайртай хүндээ тэвчээртэй хандаж, түүнийг ойлгохыг хичээ. Эс тэгвээс тэр амар амгалан байдлыг өөр хүнээс хайж эхлэх болно. Таны карьер удаашрилтай боловч, алхам алхмаар дээшилсэн хэвээр байна. Энэ сараас хийж байгаа зүйл чинь танд маш амар хялбар санагдаж, илүү сэтгэл хангалуун ажилдаа ирдэг болно. Танд тусалсан хүмүүсийг бүү март. Санхүүгийн байдал чинь тийм ч сайнгүй байх боловч, эрсдэлтэй мөртлөө маш их мөнгө авчрах ажлын санал авч магадгүй. Энэ сард хийх сонголт бүр чинь хоёр талтай зүү байх болно. Гэхдээ энэ нь нэг талаар сайн зүйл юм. Бүх хүн л таньтай ижил тэнцүү хэмжээний чадвартай учраас хэнийг ч бүү бас.




Ихэр


Хайр дурлалын тал дээр та зарим зүйлийг зүгээр л зөнд нь орхисон нь дээр байдаг гэдгийг санаарай. Учир нь энэ чигтээ урсгалаараа явж байтал, хувь заяа бүхнийг шийдээд өгнө. Тиймээс болж магадгүй зүйлсийн талаар сэтгэлээ бүү зовоо. Хэрэв та ажил дээрээ тушаал дэвшихийг хүсч байвал одооныхоосоо илүү хүчин чармайлт гаргаж эхлээрэй. Удирдах албаныхаа хүнд өөрийнхөө хичнээн их шамдаж байгааг харуулаарай. Өөрийнхөө мөнгөөр ямар нэг ашигтай зүйлд хөрөнгө оруул. Таны гарлага болгон илүү их орлогыг авчирна. Ямарваад бүү яаравчил, жаахан тайван суугаад нөхцөл байдлыг шүүн тунгаа. Өөрчилж болохгүй зүйл гэж байдаг, гэвч та тэр зүйлийн талаар өөрийнхөө бодлыг өөрчлөхөд хэзээд оройтохгүй юм. Бусад хүмүүсийн алдааны төлөө өөрийгөө буруутгахаа боль. Олон хүн таны хир их чадвартайг мэднэ. Жинлүүрийн ордны найз чинь сарын сүүлээр таниас сэтгэл санааны дэмжлэг зөвлөгөө авна. Тэдэнд та л хамгаас илүү хэрэгтэй байна.



Хилэнц


Хайр сэтгэлийн тал дээр хэн нэгний сайн чанарыг ашиглахыг оролдох хэрэггүй. Авахыг хүсч байгаа шигээ өгөх хэрэгтэй гэдэг дүрмийг санаарай. Түүнд болон өөрөө өөртөө үнэнч бай. Ажлынхандаа та өөрийнхөө чадвар чансааг хангалттай баталж харуулсан. Тиймээс хүмүүс таньд итгэл хүлээлгэж, зарим нэг зүйл дээр зөвлөгөө авах болно. Өмнөхөөсөө илүү их хичээх шаардлага тулгарч байна. Хэрэв удирдлага чинь танд шударга бус хандаад байвал үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, авах ёстой мөнгөө ав. Хэрэв хаа нэг тийшээ аялалаар явах юм уу, ямар нэг шинэ юм туршиж үзэхийг хүсч байвал бусдын үгэнд хүлэгдэлгүй тэмүүллээ дага. Сарын эхэнд гаргах яаруу шийдвэр чинь тийм ч сайн үр дагаврыг авчрахгүй. Тиймээс аливаад нухацтай ханд.




Мэлхий


Та жинхэнэ хайраа арай л буруу газраар хайгаад байгаа бололтой. Хэн нэгний тусгай урилга таныг танилын хүрээгээ тэлж, шинэ найз нөхөдтэй болоход туслах болно. Карьертаа ямар нэг өөрчлөлт хийх гээд хэрэггүй. Хамгийн сайн чаддаг зүйлээ л тууштай хий, та амжилтанд хүрэх болно. Хууль бус, эсвэл зүй ёсны биш зүйлд хөрөнгө оруулж болохгүй. Аялахад тохиромжтой сар. Энэ сард таныг гэр бүлийнхэнтэй чинь улам ойртуулах ямар нэг үйл явдал болно. Таны гарт бүх нөхцөл бололцоо байна, харин түүнийг гүйцэлдүүлэх урам зориг л танд дутаж магад.




Арслан


Хэн хэн нь буулт хийж чадвал хайртай хүнтэйгээ улам гүнзгий харилцаатай болно. Ажил хэргийн тал дээр зөн совин тань бүхнээс илүү сайн зөвлөгч байх тул, ямар нэг зүйлд ормоор санагдвал эргэлзэх хэрэггүй. Зарлагаа тооцоолж сураарай. Эс тэгвээс нэг л мэдэхэд бүх мөнгө тань үрэн таран болсон байх болно. Тэмдэглэлийн дэвтэр дээрээ авахыг хүссэн зүйлсээ жагсааж бичээд, тэднээс нэн түрүүнд шаардлагатайд нь л анхаарлаа хандуул. Оюун санаагаа нээж, бусдын үзэл бодол, санал сэтгэгдлийг сонс. Харилцан ярилцах нь гэр бүлийг ойлголцуулна. Сарын эхний долоо хоногт сэтгэл хөдлөлдөө хянамгай ханд. Ямарвааг эхлүүлсэн л бол эцсийг нь үзээрэй. Гэхдээ жижиг сажиг асуудлыг хойш тавьж, өөрт хамгийн чухал зүйлсэд ач холбогдол өгнө үү. Жинлүүрийн эмэгтэй амьдралыг тань өөрчлөх сайхан бэлэг өгч магадгүй. Тэр нь урмын үг ч байж болох юм.



Нум


Та яг одоогийн байдлаар дурлалдаа халуурч, үүлэн дээр хөвсөөр байна. Гэхдээ нэг хөлөө ч болов газар буулгаж, бодит байдалд нухацтай хандан, ямар асуудалд орооцолдоод байгаагаа эрүүл ухаанаар тунгааж үз. Энэ сард таны өнгөрсөн өдрүүдэд гаргасан хичээл зүтгэлийн үр дүн гарч, удирдлага чинь таныг өмнөхөөсөө илүү үнэлэх болно. Та шагналаа хүртэнэ, өөрөөрөө бахарха. Сайхан сэтгэлээ бусдад ашиглуулахаас сэрэмжил. Авах ёстой зүйлээ авч, хүнд мөнгө зээлэхдээ болгоомжтой бай. Дотны хүндээ өгсөн амлалтаа биелүүлээрэй. Эс тэгвээс таны зүрх шархалж үлдэх, эсвэл та тэднийг гомдоох магадлалтай. 9 дүгээр сарын 5-нд таны гэр бүлийнхний зүгээс сайхан мэдээ ирнэ. Энэ нь таны амьдралын хэв маягт тодорхой өөрчлөлтийг авчирч болно. Өөрчлөлтөд нээлттэй ханд.



Матар


Эргэлзээтэй зүйлийн талаар амлалт өгөх хэрэггүй. Бусдад болон өөртөө үнэнч бай. 9 сард танд шинэ ажил ирнэ. Энэ нь танд хэд хэдэн эерэг өөрчлөлтийг авчрах болно. Бэлтгэлтэй байгаарай. Та өөрийнхөө шинэ санааг дэвшүүлснээрээ хамт олон чинь таныг үнэлж, хөдөлмөрийн үр шимийг хүртээх болно. Санхүүгийн тал дээр томоохон дэвшил хүлээж байна. Гэвч бага зэрэг завсарлага авч, оюунаа амраагаад авахад илүүдэхгүй. Та өөрийнхөө хайртай хүмүүст сэтгэл хангалуун байна. Өнгөрсөн явдлуудыг март, гэр бүл чинь л таны жинхэнэ найзууд. Энэ сарын 7-ноос Сар болон Дэлхийн Ван гаригийн нөлөөгөөр та хийсэн юмныхаа үр дүнг үзэж, мөрөөдлөө биелэхийг нүдээрээ харна. Сарын дундуур бага зэрэг өөртөө итгэлгүй болж магадгүй. Гэвч энэ байдал хэдэн хоног л үргэлжилнэ.



Хумх


Хэн нэгний хувьд хоёрдогч байх нь утгагүй. Таныг яг байгаагаар тань хүлээж авдаг хүнийг хайж ол. Ажил хэрэгтээ амжилт олохыг хүсвэл урам зоригоор дүүрэн бай. Санаачлагыг гартаа авч, шинэ бүтээл туурвиж, төсөл эхлүүл. Энэ нь таны талаар эерэг сэтгэгдлийг бий болгоно. Санхүүгийн тал дээр бага зэрэг хомсдолтой байна. Таны найз нөхдөөс, эсвэл гэр бүлийнхнээс богино хугацааны аялалд явахыг санал болгоно. Гэртээ баймаар байвал гэртээ л бай. Гадны нөлөөг өөртөө бүү хавьтуул. Та өөртөө хамгийн тав тухтай, амар амгалан байдлыг бэлэглэж байгаа газрыг сонгох хэрэгтэй. Өөрийнхөө хувьд чухал хүмүүст тэднийг гэсэн сэтгэлээ илэрхийлж, сайн ярилц. Эхний долоо хоногт та өөрчлөлтийг зоригтой хий.



Загас


Та хайр дурлалынхаа амьдралыг одооныхоосоо ч сайжруулахыг хүсч байвал ургуулан бодох чадвар, романтик зангаа ашигла. Өөрийнхөө чадварт итгэж, зоригтой урагшил. Ямар нэг зүйл таныг хойш нь татаад байна. Санхүүгийн бодит байдалдаа нухацтай ханд. Үнэхээр авч дийлэх зүйлсээ л худалдаж ав. Өр шир бүү тавь. Гэр бүлийнхэн чинь танд хамгийн чухал. Тэдний урмыг бүү хугал, эс тэгвээс та ганцаардах болно. Зүрх сэтгэлээ л дагаж, өөрийнхөө хувь заяанд эзэн нь бай. Сарын 10-даар таны ордод орсон бүтэн сар таныг эсрэг зүг рүү чангаах болно. Гэхдээ бусад хүмүүсийн үгийг ч бас хүндэтгэн сонсоорой.





    Чамд дурал гэж заяа минь намайг хөтөлсөн    

Чамайг хайрла гэж хорвоо надад тушаасан  

Хамгаас илүү гэж бурхан надад шивнэсэн  

Хайрлаж явья гэж харин би өөрөө шийдсэн                                              

 



Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6558615/127/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211332
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239270
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366612
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365243
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524260
37731 Aris tani 10 nasaar zaluu bulbarai bolno tsonkh 2012-09-11 789
37730 Интэрнэт урамшуулал 120000 원 болж өслөө tsonkh 2012-09-11 722
37729 УРАМШУУЛАЛ 200,000 SK ,LG,KT ИНТЕРНЭТ,КАБЕЛЬTV,ХОЛБОЖ БАЙНА 02-423-8005 АЛБАН ЁСНЫ ХОЛБОЛТЫН ТӨВ SK telekom 2012-09-11 619
37728 xaraar bj bgad ergeed garax... [1] shineleg buxen 2012-09-11 1035
37727 **УРГАЦЫН БАЯРААР ** ЧЭЖҮ АРАЛААР АЯЛАЦГААЯ 09/29 -10/01 ХҮРТЭЛ **010-7566-7074**xanatour . ***5- CAP** 2012-09-11 544
37726 Hүдний хараа тэгэлдэг ЛАСEРИЙН эмчилгээ. Khos vansemberuu Hospital 2012-09-11 539
37725 УРАМШУУЛАЛ 200,000 SK ,LG,KT ИНТЕРНЭТ,КАБЕЛЬTV,ХОЛБОЖ БАЙНА 02-423-8005 АЛБАН ЁСНЫ ХОЛБОЛТЫН ТӨВ SK telekom 2012-09-11 679
37724 Солонгосын номер нэг өндөр хурдны интернэт холболтын хураамжгүй, барьцаагүй, нүүлгэх боломжтой + Урамшуулал 70000-100000 вон BANK_BANK 2012-09-11 833
37723 *55% ХЯМД* МОНГОЛЧУУДАД ЗОРИУЛСАН "SEOUL ШИЛДЭГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГ / ОРЧУУЛГА мэргэжлийн эмч 010-3169-6932 / ***САРНАЙ*** 2012-09-11 621
37722 ТАНД ТААЛАГДАХГУЙ БОЛ ТОЛБОР 100%БУЦААЖ ОГНО / ХӨМСӨГ ,КОНТУР ,УРУУЛ ШИВЭЭС / ** 010-3169-6932 ** ***САРНАЙ*** 2012-09-11 733
37721 busguichuudee [1] bazupu 2012-09-11 1007
» 9-р сарын зурхай file edi hugda 2012-09-10 1346
37719 yaraltai asuuya tuslaach [1] gal23 2012-09-10 1226
37718 Найз залуу чинь чамайг тураач гэх үед... edi hugda 2012-09-10 1124
37717 Нүдийг том харагдуулах 20 зөвлөмж... [1] edi hugda 2012-09-10 2075
37716 Бүсгүйчүүдийн байнгын айдас бол овор суух юм [1] edi hugda 2012-09-10 1055
37715 holiin maiga asuuy [2] mb&mz 2012-09-10 1372
37714 ****HUMSUG,KONTUR URUUL ,SHIVJ SORMUUS SUULGANA**** lady_2012 2012-09-10 626
37713 ****HUMSUG,KONTUR URUUL ,SHIVJ SORMUUS SUULGANA**** lady_2012 2012-09-10 606
37712 mongold gazar zarna YWUULIIN TUST 2012-09-10 726
37711 hamtdaa bair holsolj hamt amidrah ohin bnauu bich bas emegtei sarnai2012 2012-09-10 580
37710 hi bvsgvichvvdee [4] tsek1234 2012-09-10 925
37709 AMORE~~~ HERA фирмийн гоо сайхны бүх төрлийн бүтээгдэхүүн танд санал болгож байна ~~~ file ssamii 2012-09-10 772
37708 YARALTAI - xayag xeleed ogooch [2] Унаагаар үйлчлэнэ. 2012-09-10 880
37707 SEOUL ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГ ** ӨДӨР BVP 9-21 ЦАГ ХҮРТЭЛ БҮТЭН САЙНД 9-13 ХҮРТЭЛ ИЛҮҮ ЦАГААР АЖИЛЛАЖ БАЙНА **010-7566-7074**ГОО САЙХНЫ МЭС ЗАСАЛ. ***5- CAP** 2012-09-10 755
37706 **55% хямд**СOЛOНГOС ГOO САЙХНЫ ЭМНЭЛЭГ**( гоо сайхны мэс засалд орчуулга үнэгүй )** 010-7566-7074 ** Хийгдэх гоо сайхны мэс засал** ***5- CAP** 2012-09-10 573
37705 Eejuudee tuslaach [6] sanata 2012-09-09 1292
37704 achasan d 1 uruu bair bn bikini를 보탁해 2012-09-09 576
37703 ***homsog kontur shivne**** lady_2012 2012-09-09 730
37702 ***homsog kontur shivne**** lady_2012 2012-09-09 611
37701 herbalife iin buteegdehuun hyamdraltai [1] herb 2012-09-09 750
37700 2 r hunii or zarna hergelj baisan cd.key.crack 2012-09-08 649
37699 БИДНИЙ ХОДООД ХОГНИЙ САВ ,БОХИРЫН ХООЛОЙ БИШ...TA ОМЕГА 3-ЫГ ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ BЭ? ,.. MAKE-UP 2012-09-08 689
37698 Одуудад хийгддэг гоо сайхны шивээс хийж байна ОХУЙ таун салон монгол таун 901 тоот. file MAKE-UP 2012-09-08 627
37697 zuudnii tailal asuuy minjee_minjee100 2012-09-08 13707
37696 hiihediin tereg zarna [1] cd.key.crack 2012-09-08 892
37695 SAMSUNG, LG ,DEWOOO " ZIPEL 669L HORGOGCH UGAALGIIN MASHIN BAINGA UILDVERIIN UNEER 2012 ONII SHINE ZAGVAR . SAMSUNG, LG, DAEWOO 2012-09-08 580
37694 ☎☎ +INTERNET+CABLE+☎☎ *** BONUS+SALE◆◆◆◆◆www..mglsky.com◆◆◆◆◆ ТА ЯАРАГТУН! MADE IN KOREA LCD LED- ZURAGT COMPUTER UILDVERIIN UNEER , INTERNETEE UNEGUI HOLBUULAAD BELGEE SONGOOROI. BANK_BANK 2012-09-08 578
37693 MADE IN KOREA. ..БАТАЛГААТАЙ МОНГОЛД ТААРАХ ORIGINAL ЗУРАГТЫГ ЗӨВХӨН ЭНДЭЭС ҮЙЛДВЭРИЙН ҮНЭЭР . **MGL гишүүн* 2012-09-08 608
37692 МЭРГЭЖЛИЙН ЧАДВАРТАЙ ГОО САЙХНЫ МЭС ЗАСЛЫН ЭМНЭЛЭГ-ӨӨРИЙН ӨӨХИЙГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТУХАЙ osknps 2012-09-08 571
37691 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ gnew2 2012-09-08 576
37690 Мэдэхэд илүүдэхгүй мэдээлэл!!!!! BASKETBALL8 2012-09-08 1289
37689 manai busguichuud haachaa be [1] gteba 2012-09-08 1045
37688 asuult bnaa hariulaarai [2] gteba 2012-09-08 935
37687 интернэтээ үнэгүй тавиулаад + дижитал камер бэлгэнд аваарай INTERNET-KOREA 2012-09-08 512
배너신청
자생병원

배너신청