Moderator: mgl_300
Тохиолдол: Хэдхэн жилийн өмнө та хоёр гал хайрандаа шаталцаж ёстой л бүх зүйл шинээрээ, догдлол мэдрэмжээр дүүрэн байсан.Бие бие рүүгээ яарч тэмүүлээд л, өдөр бүр уулзаж цагийг хамтдаа өнгөрүүлдэг байж билээ. Харин одоо та хоёр үерхээд багагүй хугацааг ардаа үджээ. Ирээдүйн амьдралын төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд тус тусдаа ажил хөдөлмөр эрхлэн, бие биедээ эрхэлж наадах цаг нь ч хомс болжээ . Чиний хувьд түүнтэй анх танилцаж байсныгаа бодвол арай илүү жин нэмчихсэнийг эс тооцвол урьдны адил сайхан хэвээрээ л байгаа. Урьд нь бол чи жингийн асуудалдаа ихэд анхаарал хандуулдаг байсан. Харин одоо таргалаад байгаагаа мэдсэн хэрнээ л яагаад ч юм нэг их анхаарахаа больжээ. Гэтэл нэг удаа найз залуу чинь чамайг арай тарган байна. Жин нэмээд байгаа юмуу, жоохон тураач гэж хэлэх нь тэр...Сөрөг шийдэл: Уурлаж бухимдан, сэтгэл санаагаар унана. Тийм л юм бол чи сайхан туранхай хүүхэнтэйгээ явахгүй юу. Чамтай хамт байгаад л ийм тарган болж байна. Урьд нь би арай ч ийм байгаагүй шүү. Сайхан туранхай л байсан. Яасан би нүдэнд чинь тийм муухай харагдаад байна уу? хэмээн хэрүүл өднө.
Эерэг шийдэл: Инээмсэглэж, харин тийм ээ, таргалаад байна. Харин чи минь жоохон булчин нэмэх хэрэгтэй юм биш үү хэмээн тоглоом хийнэ. Тэгсэн ч гэсэн би сайхан бүсгүй хэвээрээ байгаа шүү хэмээн өөртөө итгэлтэй байдлаа түүндээ харуулна. Шүүмжлэлийг эерэгээр хүлээн авч, миний хайрт л надад үнэнийг хэлэхгүй бол өөр хэн хэлэх билээ хэмээн бодно. Мөн өөрийг минь анзаарч, санаа тавьж байгаад баярлана. Тэгээд хайрттайгаа хэрхэн турах тухай ярилцаж, хүсвэл хамтдаа фитнессд явж, хооллолтондоо анхаарна.
Яагаад ингэх ёстой гэж?
1рт: Энэ тохиолдолд угаасаа уурлах шалтгаан байхгүй байна. Тэр таныг таргалуулаагүй шүү дээ. Харин өөрөө өөрийгөө тоохоо больсон өөртөө уурлаж болох юм.
2рт: Ихэнх эмэгтэйчүүд найз залуу, нөхрийнхөө шүүмжлэлийг бухимдангуй хүлээж авдаг. Үүнээс болоод тэд цаашдаа тантай иймэрхүү асуудлын талаар ярилцахаас зайлсхийдэг болно. Таны үсний өнгө, зохиогүй хувцас зэргийг харсан ч хараагүй юм шиг л өнгөрөх болно. Учир нь та түүний зөвлөгөө бүрт хаалт тавьж хэрүүл үүсгэдэг шүү дээ.
3рт: Эмэгтэйчүүд хэн нэгний хажууд удаан байгаад ирэхээрээ өөртөө анхаарал хандуулахаа больдог. Өөрөөр хэлбэл “тэр надад хайртай л юм чинь” гэсэн үүднээс ханддаг . Гэтэл үнэндээ тийм биш юм. Эрчүүд өдөр бүр танд дурлахыг хүсдэг. Тэд гоё сайханд татагддаг. Тиймээс эмэгтэй хүн хэзээ ч өөрийгөө гаргуунд нь хаяж болохгүй.
4рт: Таныг сайхан хэвэрээ байгаасай хэмээн санаа тавьж байгаа түүнд уурлах ямар ч шалтгаан байхгүй. Өөрт чинь анхаарал хандуулж байгаа хайртдаа талархах хэрэгтэй.
Бүсгүй минь чамд ийм зүйл тохиолдсон уу? тэр үед шүүмжлэлийг хэрхэн хүлээж авсан бэ?
