Moderator: mgl_300
Бүртгэлгүй гадаад хүмүүст зориулсан
эрүүл мэндийн даатгалын системийн талаар танилцуулга
Солонгост 1998 оноос эхлэн бүртгэлгүй гадаад хүмүүст зориулсан эрүүл мэндийн даатгалын систем (Гадаад ажилчдын төлөөх Эмчилгээний Харилцан Туслалцааны Холбоо) –ийг явуулж ирлээ. Солонгос дахь гадаад иргэдийг дэмжих NGO –үүд нэгдэн, гаргасан эрүүл мэндийн систем бөгөөд бүртгэлгүй гадаад иргэд ба тэдний гэр бүлийнхэнд туслах үүднээс гарагсан систем болно.
Энэхүү систем нь Солонгосын засгийн газраас явуулж буй эрүүл мэндийн системтэй адил болно.
Мөн Солонгост байгаа гадаад иргэдэд туслах төврүү очиж гишүүнээр элсэх хэрэгтэй ба эмнэлгийн хувьд энэ эрүүл мэндийн системд элссэн, хамтарч ажилдаг эмнэлэгт очиж, эрүүл мэндийн картаар үзүүлж болно. Дээрх зүйлийн талаар тодорхой ойлгуулах үүднээс эрүүл мэндийн даатгалын системийн танилцуулгыг явуулах гэж байна. Сонирхож буй хүмүүс доорх хавсралтыг уншиж, уг хаягаар ирэхэд болно.
Танилцуулага явуулах байгууллага : Гадаад ажилчдын хүний эрхийн цуглаан (1992 онд байгуулагдсан гадаад иргэдийг дэмжих төв)
Явагдах өдөр : 2012оны 5сарын 6ны өдөр, (Ням гариг) үдээс хойш 3 цаг – 4 цаг хүртэл
Явагдах газар : Гадаад ажилчдын хүний эрхийн цуглааны байранд
Оролцох төлбөр : Үнэгүй
Оролцохыг хүсэгч : 02-3785-0422 / 02-795-5504
Анхаарах зүйл : Оролцохыг хүсэгч заавал бүртгүүлсэн байх.
Уг танилцуулгыг сонсон шууд элсэхыг хүсэгч Паспорт, 2 хувь зураг, хүүхэдтэй бол хүүхдийн 2 хувь зураг, элсэлтийн хураамж 10,000вон, эхний сарын даатгалын хураамж 6,000вон нийт 16,000вонийг авч ирэхэд болно.
Хаяг : Сөүл хот Юнсангү Намендун 59-3 дугаар 2-р давхарт
Байрлал : Метроны 4-р шугам Сүгдэ ибгү (427) буудал дээр буугаад 6-р гарцаар гарна. Буудлаас
2 минутын зайтай болно.
(Шинхан банкны гудамжаар орж 20 метр орчин яваад, Япон хоолны газрын өмнүүр өнгөрч эргэнгүүт улаан тоосгон байшин 2-р давхарт болно. (1 давхар нь 무술도장байгаа