Keep me signed in.
elchingees tsagaan huudas abahad ymar bichig barimt burduulj ochih be helj ogch tusalach bayrlalaa
2012.04.25 09:37:43 *.199.129.76
Буцах түр үнэмлэхийг БНСУ-д ирээд паспортаа үрэгдүүлсэн, гэмтээсэн, эсхүл ямар нэг шалтгаанаар авч амжаагүй иргэдэд олгоно.Бүрдүүлэх баримт, Үүнд:1. Иргэний үнэмлэх эсвэл иргэний паспорт (хуучнаар) заавал биетээр авчирах2. Үндэсний (энгийн) гадаад паспортаа үрэгдүүлсэн бол оршин суугаа дүүргийн (БНСУ-ын) Цагдаагийн газрын тодорхойлолт3. Буцах түр үнэмлэх захиалах болсон шалтгаанаа дурдсан өргөдлийг тус ЭСЯ-нд хандаж гаргах,4. Гадаад паспорт олгуулж байсан тухай Монгол Улсын бүртгэлийн ерөнхий газрын тодорхойлолт, 5. Зураг (3х4-ийн хэмжээтэй, 2 ш)6. Анкет бөглөх. Иргэний үнэмлэх эсвэл иргэний паспортаа (хуучнаар) гээгдүүлсэн бол иргэд өөрийнхөө талаарх тодорхойлолтыг Монгол Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулж ГХЯ-ны Консулын газраар баталгаа хийлгэж хувийг тус ЭСЯ-ны 02-798-3465 дугаарын факсаар ирүүлнэ үү. Жич. Хуурамч бичиг баримтаар хилээр гарах, өөр хүний нэрээр баримт бүрдүүлэх зэрэг хууль бус үйлдэл гарахаас сэргийлж Буцах түр үнэмлэхийг хувь хүнд өөрт нь олгож байгаа тул иргэд өөрийн биеэр ЭСЯ-нд ирэх шаардлагатай. Хураамж 25.000 вон.Төлбөрийг KEB / Korea Exchange Bank / 081-2201-3074 тоот дансаар хүлээн авч байна.
Буцах түр үнэмлэхийг БНСУ-д ирээд паспортаа үрэгдүүлсэн, гэмтээсэн, эсхүл ямар нэг шалтгаанаар авч амжаагүй иргэдэд олгоно.
Бүрдүүлэх баримт, Үүнд:
1. Иргэний үнэмлэх эсвэл иргэний паспорт (хуучнаар) заавал биетээр авчирах
2. Үндэсний (энгийн) гадаад паспортаа үрэгдүүлсэн бол оршин суугаа дүүргийн (БНСУ-ын) Цагдаагийн газрын тодорхойлолт
3. Буцах түр үнэмлэх захиалах болсон шалтгаанаа дурдсан өргөдлийг тус ЭСЯ-нд хандаж гаргах,
4. Гадаад паспорт олгуулж байсан тухай Монгол Улсын бүртгэлийн ерөнхий газрын тодорхойлолт,
5. Зураг (3х4-ийн хэмжээтэй, 2 ш)
6. Анкет бөглөх.
Иргэний үнэмлэх эсвэл иргэний паспортаа (хуучнаар) гээгдүүлсэн бол иргэд өөрийнхөө талаарх тодорхойлолтыг Монгол Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулж ГХЯ-ны Консулын газраар баталгаа хийлгэж хувийг тус ЭСЯ-ны 02-798-3465 дугаарын факсаар ирүүлнэ үү.
Жич. Хуурамч бичиг баримтаар хилээр гарах, өөр хүний нэрээр баримт бүрдүүлэх зэрэг хууль бус үйлдэл гарахаас сэргийлж Буцах түр үнэмлэхийг хувь хүнд өөрт нь олгож байгаа тул иргэд өөрийн биеэр ЭСЯ-нд ирэх шаардлагатай.
Хураамж 25.000 вон.
Төлбөрийг KEB / Korea Exchange Bank / 081-2201-3074 тоот дансаар хүлээн авч байна.