Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

“Шинэ халаадаа өмсөөрэй, ширээнийхээ бүтээлгийг бүтээгээрэй” гээд сандран гүйлдэх хэсэг “Ховор хүмүүс” кинонд гардаг. Хотоос ирж буй төлөөлөгчийн тоос манарган давхих машиныг алсаас хараад сандрахдаа тийн хэлж байгаа нь тэр. Өнгөрсөн нийгмийн соёлын довтолгоонд мал­чидаас нь авхуулаад мал нь хүртэл хамраг­даж байгаа зураглал энэхүү киноны хальсанд мөнхрөн үлджээ. Соёлж­сон нийгэмд хөл нийлүүлэн хөгжих бодлогыг ах нараасаа сурсан монголчууд үнээгээ саахдаа ч хормогч өмсөхийг үүрэг болгож, түүнийгээ соё­лын довтолгоо гэж ард түмэнд таниулсан. Ард иргэд ч тууштай явуулсан соёлын довтолгооны үр дүнд “европжсон, Азийн Монгол ” болж, хөгжил цэцэглэлийн өөд тэмүүлсэн.


Газрын юм гаатай, гадаадын юм амттай

Далан жил ноёрхсон социалист нийгмийн хана ардчиллын салхинд нуран унах тэр үеэс гадаадын гэх тодотгол манайд хүчээ авч, “моод”-онд орсон. Гэнэт нээгдсэн нүд харсан болгоноо шохоорхон дагах нь зүй. Бага байхдаа газарт унагасан чихрээ буцаагаад авахдаа “газрын юм гаатай, гадаадын юм амттай” гэж хэлээд авчихдаг байсан санаанд орж ирлээ. Мэдээж цаастай бол шүү дээ. Хотын гудамжаар зөв буруу бичсэн гадаад нэртэй хаяг хаа сайгүй харагдах болж, өмнөх нийгэмд хориглодог байсан юм бүхэн нээлттэй болохын зэрэгцээ сонирхох шохоорхох нь нэмэгдсэн юм болов уу. Хацар гоо гээд л магтагддаг охид бүсгүйчүүд нь гадаадын хүнтэй гэр бүл болох моод бас дэлгэрэв. Харь оронд ажиллаж их мөнгө олох гэсэн хүсэлтэй залуус ч их болсон. Гадаад чихэр, гадаад эр хүн, гадаадын хөрөнгө мөнгө гээд л гадаад юм бүхэн л сайхан санагдах болж даган баясч эхэлсэн. Бүр сүүлдээ гадаадын иргэнтэй гэр бүл болоход нь зуучлах компани хүр­тэл байгуулагдаж, хөөрхий монгол бүсгүйчүүдийг бараа таваар шиг л бүртгэж аваад хилийн чанадад элдэв танилцуулга “шошго” дагалдуулан хү­ний газар, гүний хошуунд гаргах бол­сон. Уулын мод урттай богинотой, ул­сын дотор сайнтай муутай гэгчээр нөгөө сайхан гадаадууд чинь тийм ч сайн нөхөр биш гэдгийг зарим нэг нь ч мэдсэн, мэдэрсэн.


Тархи угаалт буюу соёлын довтолгоо

Шинэ мянган гарч шинэ бүхэн сонин санагдахаа больжээ. Өнөөх гадаад юм бүхэн сайхан гэх сэтгэлгээ ч бага зэрэг багасчээ. Гэхдээ хамгийн аймшигтай гадаад бодлого буюу соёлын өвөрмөц довтолгоог сүүлийн жилүүдэд нэлээд хүчтэйгээр хийх болжээ. Хэдэн жилийн өмнө гарсан “Тэ Жан Гүм” гэх солонгос киног монголчуудын ихэнх нь үзсэн. Тавь гаруй ангитай энэхүү кино гарч дууссаны дараа хотын гудамжаар солонгос хоолны газрууд илт мэдэг­дэхүйц нэмэгдэж, солонгос хоол зоог­лох монголчуудын тоо ч өссөн. За хоол ч яахав, таарахгүй бол ходоод нэг өвдөөд л идэхээ больчихно. Харин улс үндэстний хадгалж хамгаалах түүх соёлыг мөхөөх тухайн улсын түүхийг нь гуйвуулах, үр хойчод нь буруу ойлголт өгөх аймшигтай бодлого цаана нь явж байна.  Хүүхдүүд өнөөдөр баатар болж тоглохдоо монгол баатар биш солонгосын Тэ Жу Ён, Жүн Мүн-ийг дууриаж тоглож байна. Манай улс бахархах баатаргүйдээ хүүхдүүд нь ингэж тоглоод байгаа  хэрэг огт биш. Хэдэн жилийн өмнө гарсан манж гүрний  Энх-Амгалан хааны тухай кинонд  ойрдын Галдан-Бошигт хааныг манжийн нэг тайж хөөж очоод толгойг нь сэлмээр тас цавчиж хаандаа өгдөг хэсэг гардаг. Үнэндээ Галдан-Бошигт хаан ядагдсан ч олзлогдоогүй зугтаж яваад өвчний улмаас нас барсан гэж түүхчид хэлдэг. Солонгос кинонд мон­­гол овог аймгуудын нэр нэлээд гарах болж. Уг кинонуудад өгүүлж бай­гаа­гаар бол Монгол улс эртний солонгосчуудын үүсгэсэн газар нутаг аж. Солонгос нь хүннү нараас гаралтай бөгөөд XIII зууны татар монголчуудын ихэнх нь солонгос байсан гэнэ.  Зүгээр нэг дайн тулаантай сериалыг гаргахдаа ингэж үүх түүх рүү минь довтлон гуйвуулж байгаа нь энгийн хэрнээ хамгийн аймшигтай  довтолгоо. Энэ мэтээр монголын түүхийг гуйвуулсан кинонууд сүүлийн жилүүдэд ихээр гарах болж. Ард иргэд ч түүнийг нь мэдсэн ч мэдээгүй мэт үзсээр, тархиа угаалгасаар. Аливаа зүйлийг ингэж өөрт таалагдах буюу ашигтай талаас туйл­ш­руулан итгүүлэхийг тархи угаалт гэдэг юм шүү, монголчууд аа. Харь орны мушгин гуйвуулсан түү­хэн кинонд тархиа угаалгаж буй үр хүүхдүүд минь яана даа.

Х.Нарангэрэл
profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5688825/f6c/trackback

world sun

2012.01.17 00:52:06
*.43.179.59

Tegeed uugeeree yu heleh g bga yum be hu.

Zochin111

2012.01.18 08:26:45
*.35.238.113

unen l baina sde. gargaxgyi l baix xeregtei baixgyi yu

Zochin111

2012.01.18 08:28:37
*.35.238.113

oorsdoo muu sain, saixan myyxai bolson ch baisan tuuxeeree kinoogoo xiigeed yavj baix xeregtei sde yyl ni. tegseer baigaad tyrshlaga syyj saijrana sde. bid chadaxgyi geed syygaad baival saijraxgyi bx.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
34086 72 tsagiin emnii ner babyma 2012-01-17 952
34085 eejuudees asuuh ym bna [4] so-happy 2012-01-17 1232
34084 helj tusalaach [1] 인게 2012-01-17 733
34083 hariulj ogch tuslaach busguichuudee [1] gartaaam 2012-01-17 897
34082 herbalife iin buteegdehuun hyamdraltai herb 2012-01-17 566
34081 orchulj uguch mcblog 2012-01-17 729
34080 ЦАГААН САРЫН АМРАЛТЫН ӨДӨР БУЮУ 22-НД МОНГОЛ ЭМЧ НАР ҮЗЛЭГ ХИЙНЭ. Сэван Эмнэлэг 2012-01-17 616
34079 helj ogch tyslaach plus6650 2012-01-17 717
34078 Gulyashnii maxiig yugaar amtlaxuu busguichuudee ? [1] verseje 2012-01-17 1395
34077 asuuy gaz [2] Anarhan 2012-01-17 1006
34076 mongoloos hun urihad ymar bichig barimt [1] 수빈 2012-01-17 776
34075 End solongosiin irgentei ger bul bolj bgaa hund Ээж минь 2012-01-17 566
34074 yrilaga asuuya rexsa 2012-01-17 783
34073 "МӨНХИЙН ОРОНД ОЧООД ИРСЭН ХӨВГҮҮН" ДВТ 2012-01-17 570
34072 Mongold gereend ner n bairshisan [5] Saihanaa 247 2012-01-17 1274
34071 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВӨӨР ӨРГӨНӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ ӨДРИЙН МЭНД 2012-01-17 616
34070 ***HUMSUG,KONTUR SHIVJ SORMUUS SUULGANA *** [1] lady_2012 2012-01-17 596
34069 HUMSUG,KONTUR SHIVNE (010-5804-1219) *_* lady_2012 2012-01-17 603
34068 biyenii yum hezee irehiin boloo [1] jeonju-s 2012-01-17 1149
34067 torood 5sar boljinoo xariulaach [3] undaamaa123e 2012-01-16 1058
34066 eejnaraas asuuh zuil bna hariulj ogooch [3] sanata 2012-01-16 1167
34065 mongoloos yaraltai xvvxed abch irix xvn bna uu tsbtsbj 2012-01-16 792
34064 Orchuulaad uguuch? [4] Mikanaa 2012-01-16 788
34063 gereenii humuusees asuuya [4] boldoo.boogi 2012-01-16 912
34062 huuhdiin hanbug tureesleh hun bna uu [5] s2006 2012-01-16 1323
34061 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew2 2012-01-16 790
34060 Хүүхдийн дотуур өмд, цамны хослол зарна file eenee12 2012-01-16 1149
34059 Bumba-iig solongosoor yu gedeg yum bol? helj ugch tuslaach [2] UKA2012 2012-01-16 1606
34058 ORIGINAL ПYYЗ, 32"-55" ИНЧИЙН МОНГОЛД ТААРАХ 3D LED, LCD TV, ХЄРГЄГЧ БОЛОН УГААЛГЫН МАШИН YЙЛДВЭРИЙН YНЭЭР, КОМПЬЮТЕР, YНЭГYЙ ИНТЕРНЭТ ХОЛБОЛТ, G-MOBILE НЭГЖ ДУГААР KHATAN-TUUL 2012-01-16 765
34057 hvvhed avj yvah hvn bna yy [2] 인게 2012-01-16 800
34056 eejvvdee asuuyaa [3] tsondook 2012-01-16 1058
34055 yaraltai tuslamj !!!!!!!!!!!!!!!! undaamaa12 2012-01-16 1103
34054 Sorvi undaamaa12 2012-01-16 653
» Солонгосчуудын соёлын довтолгоо буюу тархи угаалт [3] muuujguuu 2012-01-16 854
34052 Цахим үнэмлэхийг хэзээ хэвлэх вэ? muuujguuu 2012-01-16 505
34051 gereer hiih ajil asuuya 888990 2012-01-16 647
34050 Mongol undesnii hee ugalztai tsamts deeshinz zarii tsagaan saraar MONGOLOOROO GOYOTSOGOOYO!!! file muuujguuu 2012-01-16 2403
34049 hi asuuh zuil bnaa huuhnuudee [2] jung 2012-01-16 1001
34048 Busguichuudee tsagaan saraaraa mongol undesniihee hee ugalztai daashinz tsamtsaar goyotsogooyo MONGOLOOROO GOYOTSOGOOYO!!! file muuujguuu 2012-01-16 3669
34047 Хужаа нүүр будалтын гайхамшиг… [2] muuujguuu 2012-01-16 5350
34046 <<ЗӨВХӨН СОЛОНГОС КИНОГ ҮЗЭЖ БОЛОХГҮЙ .!!!!!!!!! **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2012-01-16 784
34045 suwonii parand huuhde tsetserlegt ogdog eej bnuuu [2] shuuderiin tysal 2012-01-16 646
34044 mgl joloonii unemleh end yaj soliulax we [2] uptown 2012-01-16 644
34043 hi odoriin mend mes zasaliin ????????? [2] gal23 2012-01-16 908
34042 ЦАГААН САРЫН АМРАЛТЫН ӨДӨР БУЮУ 22-НД МОНГОЛ ЭМЧ НАР ҮЗЛЭГ ХИЙНЭ. Сэван Эмнэлэг 2012-01-16 726
배너신청
자생병원

배너신청