Moderator: mgl_300
Số bài viết: 42,366

Шинэ халаадаа өмсөөрэй, ширээнийхээ бүтээлгийг бүтээгээрэй” гээд сандран гүйлдэх хэсэг “Ховор хүмүүс” кинонд гардаг. Хотоос ирж буй төлөөлөгчийн тоос манарган давхих машиныг алсаас хараад сандрахдаа тийн хэлж байгаа нь тэр. Өнгөрсөн нийгмийн соёлын довтолгоонд мал­чидаас нь авхуулаад мал нь хүртэл хамраг­даж байгаа зураглал энэхүү киноны хальсанд мөнхрөн үлджээ. Соёлж­сон нийгэмд хөл нийлүүлэн хөгжих бодлогыг ах нараасаа сурсан монголчууд үнээгээ саахдаа ч хормогч өмсөхийг үүрэг болгож, түүнийгээ соё­лын довтолгоо гэж ард түмэнд таниулсан. Ард иргэд ч тууштай явуулсан соёлын довтолгооны үр дүнд “европжсон, Азийн Монгол ” болж, хөгжил цэцэглэлийн өөд тэмүүлсэн.


Газрын юм гаатай, гадаадын юм амттай

Далан жил ноёрхсон социалист нийгмийн хана ардчиллын салхинд нуран унах тэр үеэс гадаадын гэх тодотгол манайд хүчээ авч, “моод”-онд орсон. Гэнэт нээгдсэн нүд харсан болгоноо шохоорхон дагах нь зүй. Бага байхдаа газарт унагасан чихрээ буцаагаад авахдаа “газрын юм гаатай, гадаадын юм амттай” гэж хэлээд авчихдаг байсан санаанд орж ирлээ. Мэдээж цаастай бол шүү дээ. Хотын гудамжаар зөв буруу бичсэн гадаад нэртэй хаяг хаа сайгүй харагдах болж, өмнөх нийгэмд хориглодог байсан юм бүхэн нээлттэй болохын зэрэгцээ сонирхох шохоорхох нь нэмэгдсэн юм болов уу. Хацар гоо гээд л магтагддаг охид бүсгүйчүүд нь гадаадын хүнтэй гэр бүл болох моод бас дэлгэрэв. Харь оронд ажиллаж их мөнгө олох гэсэн хүсэлтэй залуус ч их болсон. Гадаад чихэр, гадаад эр хүн, гадаадын хөрөнгө мөнгө гээд л гадаад юм бүхэн л сайхан санагдах болж даган баясч эхэлсэн. Бүр сүүлдээ гадаадын иргэнтэй гэр бүл болоход нь зуучлах компани хүр­тэл байгуулагдаж, хөөрхий монгол бүсгүйчүүдийг бараа таваар шиг л бүртгэж аваад хилийн чанадад элдэв танилцуулга “шошго” дагалдуулан хү­ний газар, гүний хошуунд гаргах бол­сон. Уулын мод урттай богинотой, ул­сын дотор сайнтай муутай гэгчээр нөгөө сайхан гадаадууд чинь тийм ч сайн нөхөр биш гэдгийг зарим нэг нь ч мэдсэн, мэдэрсэн.


Тархи угаалт буюу соёлын довтолгоо

Шинэ мянган гарч шинэ бүхэн сонин санагдахаа больжээ. Өнөөх гадаад юм бүхэн сайхан гэх сэтгэлгээ ч бага зэрэг багасчээ. Гэхдээ хамгийн аймшигтай гадаад бодлого буюу соёлын өвөрмөц довтолгоог сүүлийн жилүүдэд нэлээд хүчтэйгээр хийх болжээ. Хэдэн жилийн өмнө гарсан “Тэ Жан Гүм” гэх солонгос киног монголчуудын ихэнх нь үзсэн. Тавь гаруй ангитай энэхүү кино гарч дууссаны дараа хотын гудамжаар солонгос хоолны газрууд илт мэдэг­дэхүйц нэмэгдэж, солонгос хоол зоог­лох монголчуудын тоо ч өссөн. За хоол ч яахав, таарахгүй бол ходоод нэг өвдөөд л идэхээ больчихно. Харин улс үндэстний хадгалж хамгаалах түүх соёлыг мөхөөх тухайн улсын түүхийг нь гуйвуулах, үр хойчод нь буруу ойлголт өгөх аймшигтай бодлого цаана нь явж байна.  Хүүхдүүд өнөөдөр баатар болж тоглохдоо монгол баатар биш солонгосын Тэ Жу Ён, Жүн Мүн-ийг дууриаж тоглож байна. Манай улс бахархах баатаргүйдээ хүүхдүүд нь ингэж тоглоод байгаа  хэрэг огт биш. Хэдэн жилийн өмнө гарсан манж гүрний  Энх-Амгалан хааны тухай кинонд  ойрдын Галдан-Бошигт хааныг манжийн нэг тайж хөөж очоод толгойг нь сэлмээр тас цавчиж хаандаа өгдөг хэсэг гардаг. Үнэндээ Галдан-Бошигт хаан ядагдсан ч олзлогдоогүй зугтаж яваад өвчний улмаас нас барсан гэж түүхчид хэлдэг. Солонгос кинонд мон­­гол овог аймгуудын нэр нэлээд гарах болж. Уг кинонуудад өгүүлж бай­гаа­гаар бол Монгол улс эртний солонгосчуудын үүсгэсэн газар нутаг аж. Солонгос нь хүннү нараас гаралтай бөгөөд XIII зууны татар монголчуудын ихэнх нь солонгос байсан гэнэ.  Зүгээр нэг дайн тулаантай сериалыг гаргахдаа ингэж үүх түүх рүү минь довтлон гуйвуулж байгаа нь энгийн хэрнээ хамгийн аймшигтай  довтолгоо. Энэ мэтээр монголын түүхийг гуйвуулсан кинонууд сүүлийн жилүүдэд ихээр гарах болж. Ард иргэд ч түүнийг нь мэдсэн ч мэдээгүй мэт үзсээр, тархиа угаалгасаар. Аливаа зүйлийг ингэж өөрт таалагдах буюу ашигтай талаас туйл­ш­руулан итгүүлэхийг тархи угаалт гэдэг юм шүү, монголчууд аа. Харь орны мушгин гуйвуулсан түү­хэн кинонд тархиа угаалгаж буй үр хүүхдүүд минь яана даа.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Liên kết Web :
http://www.mglclub.com/5688363/574/trackback
List of Articles
STT Tiêu đề Người gửi Ngày gửi Đã xem
Chú ý За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 16-03-2012 211401
Chú ý ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 19-10-2011 239305
Chú ý ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 07-03-2009 366812
Chú ý ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 03-03-2009 365278
Chú ý Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 27-06-2008 524316
34086 72 tsagiin emnii ner babyma 17-01-2012 952
34085 eejuudees asuuh ym bna [4] so-happy 17-01-2012 1232
34084 helj tusalaach [1] 인게 17-01-2012 733
34083 hariulj ogch tuslaach busguichuudee [1] gartaaam 17-01-2012 897
34082 herbalife iin buteegdehuun hyamdraltai herb 17-01-2012 566
34081 orchulj uguch mcblog 17-01-2012 729
34080 ЦАГААН САРЫН АМРАЛТЫН ӨДӨР БУЮУ 22-НД МОНГОЛ ЭМЧ НАР ҮЗЛЭГ ХИЙНЭ. Сэван Эмнэлэг 17-01-2012 616
34079 helj ogch tyslaach plus6650 17-01-2012 717
34078 Gulyashnii maxiig yugaar amtlaxuu busguichuudee ? [1] verseje 17-01-2012 1395
34077 asuuy gaz [2] Anarhan 17-01-2012 1006
34076 mongoloos hun urihad ymar bichig barimt [1] 수빈 17-01-2012 776
34075 End solongosiin irgentei ger bul bolj bgaa hund Ээж минь 17-01-2012 566
34074 yrilaga asuuya rexsa 17-01-2012 783
34073 "МӨНХИЙН ОРОНД ОЧООД ИРСЭН ХӨВГҮҮН" ДВТ 17-01-2012 570
34072 Mongold gereend ner n bairshisan [5] Saihanaa 247 17-01-2012 1275
34071 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВӨӨР ӨРГӨНӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ ӨДРИЙН МЭНД 17-01-2012 616
34070 ***HUMSUG,KONTUR SHIVJ SORMUUS SUULGANA *** [1] lady_2012 17-01-2012 596
34069 HUMSUG,KONTUR SHIVNE (010-5804-1219) *_* lady_2012 17-01-2012 603
34068 biyenii yum hezee irehiin boloo [1] jeonju-s 17-01-2012 1149
34067 torood 5sar boljinoo xariulaach [3] undaamaa123e 16-01-2012 1058
34066 eejnaraas asuuh zuil bna hariulj ogooch [3] sanata 16-01-2012 1167
34065 mongoloos yaraltai xvvxed abch irix xvn bna uu tsbtsbj 16-01-2012 792
34064 Orchuulaad uguuch? [4] Mikanaa 16-01-2012 788
34063 gereenii humuusees asuuya [4] boldoo.boogi 16-01-2012 912
34062 huuhdiin hanbug tureesleh hun bna uu [5] s2006 16-01-2012 1325
34061 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew2 16-01-2012 790
34060 Хүүхдийн дотуур өмд, цамны хослол зарна file eenee12 16-01-2012 1149
34059 Bumba-iig solongosoor yu gedeg yum bol? helj ugch tuslaach [2] UKA2012 16-01-2012 1617
34058 ORIGINAL ПYYЗ, 32"-55" ИНЧИЙН МОНГОЛД ТААРАХ 3D LED, LCD TV, ХЄРГЄГЧ БОЛОН УГААЛГЫН МАШИН YЙЛДВЭРИЙН YНЭЭР, КОМПЬЮТЕР, YНЭГYЙ ИНТЕРНЭТ ХОЛБОЛТ, G-MOBILE НЭГЖ ДУГААР KHATAN-TUUL 16-01-2012 765
34057 hvvhed avj yvah hvn bna yy [2] 인게 16-01-2012 800
34056 eejvvdee asuuyaa [3] tsondook 16-01-2012 1058
34055 yaraltai tuslamj !!!!!!!!!!!!!!!! undaamaa12 16-01-2012 1103
34054 Sorvi undaamaa12 16-01-2012 653
34053 Солонгосчуудын соёлын довтолгоо буюу тархи угаалт [3] muuujguuu 16-01-2012 854
34052 Цахим үнэмлэхийг хэзээ хэвлэх вэ? muuujguuu 16-01-2012 505
34051 gereer hiih ajil asuuya 888990 16-01-2012 649
34050 Mongol undesnii hee ugalztai tsamts deeshinz zarii tsagaan saraar MONGOLOOROO GOYOTSOGOOYO!!! file muuujguuu 16-01-2012 2403
34049 hi asuuh zuil bnaa huuhnuudee [2] jung 16-01-2012 1001
34048 Busguichuudee tsagaan saraaraa mongol undesniihee hee ugalztai daashinz tsamtsaar goyotsogooyo MONGOLOOROO GOYOTSOGOOYO!!! file muuujguuu 16-01-2012 3669
34047 Хужаа нүүр будалтын гайхамшиг… [2] muuujguuu 16-01-2012 5350
» <<ЗӨВХӨН СОЛОНГОС КИНОГ ҮЗЭЖ БОЛОХГҮЙ .!!!!!!!!! **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 16-01-2012 784
34045 suwonii parand huuhde tsetserlegt ogdog eej bnuuu [2] shuuderiin tysal 16-01-2012 647
34044 mgl joloonii unemleh end yaj soliulax we [2] uptown 16-01-2012 644
34043 hi odoriin mend mes zasaliin ????????? [2] gal23 16-01-2012 908
34042 ЦАГААН САРЫН АМРАЛТЫН ӨДӨР БУЮУ 22-НД МОНГОЛ ЭМЧ НАР ҮЗЛЭГ ХИЙНЭ. Сэван Эмнэлэг 16-01-2012 726
배너신청
자생병원

배너신청