Moderator: mgl_300
Нөхөрлөлд цаг хугацаа чухал биш байдаг. Хамтдаа олон жилийг өнгөрөөснийхөө хирээр бэхждэг нөхөрлөл байдаг хэдий ч, удаан найзалсан болгон түшиг тулгуур болж чаддаггүй. Бид зарим хүнтэй хамт байхдаа тухгүй байдгаа мэдэрдэг хирнээ л тэвчсээр байх нь олонтаа. Түүнийг орхих цаг нь болсон гэдгийг илтгэх 18 шинжийг уншаарай.
1. Тэр үргэлж таньд завгүй гэж хэлдэг. Харин найз залуу нь найзуудтайгаа уулзах болсон үеэр л тэр таньд цаг зав гаргадаг бол.
2. Та Сиси нэртэй нохойгоо үхчихсэн тухай түүнд хэлэхэд тэр “Сиси гэж хэн юм?” гэж асуувал.
3. Та түүнээс өөр шинэ найзуудтай болоод, цагийг хавьгүй сайхан өнгөрүүлж байгаа. Гэвч тэр харин таны шинэ найзуудыг байнга муулж байвал.
4. Түүнтэй яагаад одоо болтол найзууд хэвээрээ байгаа тухайгаа өөрөөсөө асуухад толгойд орж ирсэн цорын ганц хариулт нь “Бид бие биенээ маш эртнээс мэдэж байгаа” гэдэг шалтгаан бол.
5. Тэр таныг хэлсээр байтал нэг алдаагаа байн байн давтаж, түүнийхээ дараагаар өөртөө зовлон дуудчихаад таньд гомдоллох зорилготой ирдэг бол.
6. Түүнийг тань луу хамгийн сүүлд хэзээ утас цохьсныг та мартчихсан байвал.
7. Тэр дэлгүүр хэсэх ёстой, эсвэл сарын тэмдэг нь ирсэн гэж шалтаглаад таны 30 насны төрсөн өдөрт ирээгүй бол.
8. Та түүнээс илүү их орлоготой гэдэг шалтгаанаар тэр үргэлж таниар даалгах гээд байдаг бол.
9. Түүний тоглоом шоглоом нь таныг хүмүүсийн хажууд доош нь хийж, өөрийнхөө нэр хүндийг сайжруулах гэсэн оролдлого байдгийг та саяхнаас анзаарч эхэлвэл.
10. Сүүлийн хэдэн сар та түүний бүх дуудлагыг авалгүй өнгөрөөж, мессежинд нь хариу илгээхээс илт цааргалдаг болсон бол.
11. Таны найз залуу түүнийг хармагцаа таниас гэнэтхэн хөндийрч эхэлсэн бол.
12. Тэр таниас жилийн өмнө зээлсэн 100 мянган төгрөгөө өгөөгүй хирнэ 500 мянган төгрөгний үнэтэй цүнх шинээр авсан тухайгаа гайхуулан ярьж байвал.
13. Та түүнтэй санаа нийлэхгүй байсан ч мөчөөгөө өгөх дургүй, ялагдаж сураагүй занг нь мэдэх тул, маргаан үүсгэхээс төвөгшөөж амаа хамхин чимээгүй өнгөрөөсөөр байдаг бол.
14. Та түүнд өөртөө тохиолдсон сайхан зүйлийн талаар хэлэхэд тэр таньд дэмжлэг болж байгаа нэрийдлээр “Би чамд санаа зовсондоо л хэлж байна” хэмээгээд таньд ирсэн боломж бүхний муу талыг хэлж, таныг эргэлзүүлж орхидог бол.
15. Түүнд өөрийнхөө болзоог онцгүй болсон талаар хэлэхэд тэр үл ялиг баярласан өнгө аяс гаргаад байвал.
16. Заримдаа түүнтэй ярилцаад салахад таны зүрх сэтгэл нүдүүлсэн юм шиг тавгүйтэж эхэлдэг бол.
17. Тэр хоёрхон тохиолдолд л таниас “Уулзах уу?” гэж асууна. Эхнийх нь шинэ найз залуутай болсон бол, хоёр дахь нь өмнөх найз залуугаасаа салсан бол.
18. “Хөөх, чи их хөөрхөн харагдаж байна. Будаг шунх ч ид шидтэй юм аа”, “Ямар хөөрхөн цүнх вэ, би бага байхдаа яг үүн шиг цүнх барьдаг байсан юм”...Энэ мэт магтах, доромжлохын завсрын юмыг тэр үргэлж хэлдэг бол.