Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366


Хараа муудалт хүүхэд залуусын дунд элбэгшжээ
Хүний сэтгэлийн толь болсон нүд нь эмзэг мэдрэхүйн эрхтэн бөгөөд гадны ямар нэгэн нян вирусээр халдварлавал дотоод бүтэц нь гэмтэхдээ амархан билээ. Мэдээлэл технологийн өндөр хөгжлийн өнөө үед нүдний ойр харааны ачаалал эрс нэмэгдэж, хараа муудалт хүүхэд залуусын дунд элбэг болжээ. Түүнчлэн өсвөр насныхны дунд нүдний гэмтэл ч зонхилох хувийг эзэлдэг гэнэ.
Анхаарал болгоомжгүйгээсээ нүдээ гэмтээж хараагүй болсон тохиолдол ч тэдний дунд элбэг. Эх нялхасын эрдэм шинжилгээний төвийн нүдний мэс заслын тасагт гэхэд жилд 850-1000 орчим хүүхэд хэвтдэг. Тэдний 17-18 хувь нь нүдний гэмтлийн улмаас хэвтдэг байна. Хэрвээ хоол хүнсэндээ A аминдэм бага хэрэглэвэл хүний нүдний эвэрлэг бүрхүүл нимгэрч заримдаа харааны мэдрэлд ч cөpөг нөлөө үзүүлдэг. Гэхдээ цөс ялгаруулах ажиллагаа нь алдагдсан хүн A аминдэмээр дутагдах явдал их. Ер нь өдөрт ихээхэн хэмжээний аминдэм хэрэглэвэл нүдний хараа гайхмаар хурдан хэвийн байдалдаа ордог гэнэ шүү. Хамгийн чухал нь нүдний даралт ихсэх өвчнөөс эрт сэргийлэхгүй бол хараагүй болох гэмтэй. Энэ өвчин нэлээд өргөн тархсан өвчин бөгөөд статистик мэдээнээс үзвэл дэлхийн хараагүйчүүдийн гуравны нэг нь энэ өвчнөөс үүдэж хараагаа алдсан байдаг аж. Хэдий өвчлөгсдийн дийлэнх нь 40 гарсан хүмүүс ч залуучууд, хүүхдүүд ч өвдөх нь цөөнгүй. Иймээс тогтмол шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Ер нь нүдний даралт ихсэх өвчинд нэрвэгдсэний илрэл нь нүд хавагнах, толгой өвдөх, нүд эрээлжлэх, гэрлийн эх үүсвэр солонгорсон хүрээтэй харагдах, нүд нойтон оргих, нүдний эргэн тойрон үл мэдэг өвдөх үе үе улайж загатнах юм байна. Сэтгэл санааны хүнд цохилт, мэдрэлийн хэт ачаалал, архи, тамхи болон бусад зүйлсийн хордлого, зүрх судасны өвчин, дотоод шүүрлийн өвчин зэрэг нь нүдний даралт ихдэлтэд түлхэц болох эрсдэлтэй төдийгүй удамшлын хүчин зүйл ч нөлөөлдөг байна. Иймээс хүмүүс аль болох стрессээс зайлсхийх, өдөрт найман цагаас багагүй цаг унтах, хүнд юм өргөхөөс зайлсхийх, зурагтыг ямагт өрөөний гэрлээ асааж үзэх, тостой, шарсан, давсалсан бүтээгдэхүүн идэхгүй, хоногт 1.5 литр шингэх уух ёстой. Хэрвээ Та харааны чадвараа сайжруулъя гэвэл хөдөлгөөнтэй зүйлийг толгойгоо хөдөлгөн дагуулж харах, найзуудтайгаа тоо юм уу үсгээр дугаарласан бөмбөгийг барьж тоглох. Барьж авахаасаа өмнө бөмбөгөн дээр байгаа тоо юм уу үсгийг харж хэлэх. Хамгийн ойр байгаа цэгийг хэдэн секунд хараад тэр чигт байгаа хамгийн алсын цэгийг мөн хэдэн секунд харах дасгалыг зөвлөе. Яагаад харалган болдог вэ? Сэтгэл санааны хямрал, стресст өртсөний нэг илрэл нь харалган болох юм. Сайн хоол тэжээл нь стрессээс хамгаалах чухал үүрэгтэй. Энэ эмгэг нь организмд кальци хангалтгүйгээс эсвэл түүнийг хэвийн байдлаар шингээж чадаагүйн улмаас үүсдэг байна. Хоол тэжээл тэнцвэргүйн улмаас стресст орох ч нь бий.
Харалган хүний нүд амархан ядардаг.
Хараа муудахыг харалган болохын шинж ч гэж үздэг. Мөн хялар болж, толгой эргэж, амархан ядрах, нүд, толгой өвдөх, заримдаа даралт багасах нь харалган болохын шинж. Иймээс урьдчилан сэргийлэхийн тулд В1 С Е D аминдэм болон кальци, уураг, оролцуулсан өөх тосны хүчлээр баялаг хоол идэх ёстой. Хэрэв зөв хооллолтын дэглэм сахихгүй бол нүдний даралт ихсэх өвчний шинж буцах магадлалтай. Мөн эвэрлэг бүрхүүлийн шарханд цус харваж, үргэлж өвддөг болно. Нүдний даралт ихтэй хүмүүс стрессээ хурдан тайлж хоолны дэглэмээ түүндээ тохируулж сурах хэрэгтэй юм. Та аяга кофе уусан ч нүдний дотоод даралттай бол ихсэх аюултай ба хэдэн аягыг уувал нүдний даралт ихсэж өвчин тань хөдлөх болно. Тэжээлт бодисын хэмжээг нэмэгдүүлэхгүй бол нэмэлт стресст ордог. Хэрвээ Та нүдний дотоод шингэний илүүдлийг авах мэс засал хийлгэхээр төлөвлөсөн бол нэмэгдэл стресс, цус харвах, халдвар авах гэх мэтийн аюул дагадаг гэмтэй тул чанар сайтай хоол зайлшгүй хэрэгтэй.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4641402/f3d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211362
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239278
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366680
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365258
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524273
28866 adminaas asuuh zuil bna [1] happiness 2011-05-30 559
28865 tundemund salon shineer needlee,mgl taun604 toot..010-9821-3721, dbsthfl888 2011-05-30 830
28864 Бариа засал хийж байна Baria zasal 2011-05-30 447
28863 asuuya [3] anhaa01 2011-05-30 609
28862 БИДЭНД ТУН ЧИГ ХЭРЭГТЭЙ ЗӨВЛӨГӨӨ ........ **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-05-30 482
28861 ** 55% SALE **СОЛОНГОС ГОО САЙХАНЫ ЭМНЭЛЭГ** 55% ХЯМД ҮНЭЭР/ ОРЧУУЛГА VНЭГVЙ/ **010-7566-7074** zax-zeel 2011-05-30 445
28860 ★★★ HeRBaLiFe ★★★ ЭРҮҮЛЖҮҮЛЖ ТУРААХ БҮТЭЭГДЭХҮҮН sekv_boy 2011-05-30 465
28859 БИДНИЙ ХОДООД ХОГНИЙ САВ ,БОХИРЫН ХООЛОЙ БИШ...TA ОМЕГА 3-ЫГ ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ BЭ? MAKE-UP 2011-05-30 452
28858 ТҮНДЭМҮН ОХУЙ САЛОН ... ГОО САЙХНЫ ШИВЭЭС ...Үнэгүй массаж хийлгээрэй бүсгүйчүүдээ MAKE-UP 2011-05-30 891
28857 ЭНЭ БУЛАНГИЙН БАРААНЫ НАЙМААЧДАД ХАНДААД !!!!!!!!!!!! [5] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-05-30 769
28856 СОЛОНГОСТ БАЙЖ БАЙГААД ---МОНГОЛ ЯВСАН ЧИНЬ........ [5] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-05-30 847
28855 СОЛОНГОСТ ИРСЭН ЧИНЬ МАНАЙ НӨХӨР >>>>>> [3] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-05-30 716
28854 Витамин, эрдэс бодисууд бидэнд яг юугаараа хэрэгтэй вэ? Ээж минь 2011-05-30 995
28853 Хүүхэд яагаад юм бүхнийг амандаа хийдэг вэ? Ээж минь 2011-05-30 607
» Зүрх судас, дотоод шүүрлийн өвчин нь нүдний даралтыг ихэсгэдэг Ээж минь 2011-05-30 1178
28851 orchuulad ogooch! [2] **9** 2011-05-30 561
28850 Алим биемахбодийг хоргүйжүүлнэ Ээж минь 2011-05-30 558
28849 Хөхний сүү хүүхдийн IQ-д нөлөөлдөг Ээж минь 2011-05-30 577
28848 Кальци ясыг бэхжүүлэхээс гадна гоо сайхныг хадгална Ээж минь 2011-05-30 592
28847 Бор арьсанд тохирсон нүүр будалтыг хэрхэн хийх вэ? Ээж минь 2011-05-30 944
28846 ГАДААД АЖИЛЧИН ОРШИН СУУХ ЭРХ АВЧ БОЛОХ ТУХАЙ hurts 2011-05-30 572
28845 Орифлэйм Косметикс 2011 < 2011,05,15-2011,06,04 > shinesoel 2011-05-30 458
28844 em jensen ., short.bogino yrt omd 인게 2011-05-30 477
28843 asuuya goo saihnii buteegdehuun [3] nokiax6 2011-05-30 560
28842 asuuya eejuudee [1] mgl 247 2011-05-30 477
28841 ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГ 9-21 ЦАГ БҮТЭН САЙНД-9-13 ХҮРТЭЛ АЖИЛЛАЖ БАЙНА 010-7566-7074 zax-zeel 2011-05-30 448
28840 중랑고-жуннанг дуурэгт амьдардаг монгол бусгуйчуудэд namona 2011-05-30 490
28839 Busguichuudee asuuya??? [1] smart3 2011-05-30 496
28838 Хятад залуугийн гарт үрэгдсэн Монголын минь ирээдүй үр хүүхэд [4] ~~~.AgaShi.~~~ 2011-05-30 936
28837 Dolgujii bolon sogge eogt bairladag eejuud bnuu lidr 2011-05-30 513
28836 asuuya [1] joly 2011-05-30 454
28835 zav gargaj tuslaach bolor ayga 2011-05-30 493
28834 nyrai.xvvxdiin.xodoldog.or.zarna. [1] baagii84 2011-05-30 604
28833 asuult ? [2] Хонгорзул 2011-05-30 451
28832 인천 베베페이 huushuurhan kk 2011-05-30 561
28831 ISTANA YARALTAI HYAMD ZARLAAA 0109294-5199 maralmaa&maralmaa 2011-05-30 432
28830 Солонгос дууны наадамд оролцоцгооё Монголчуудаа [1] UFC-харилцан туслан хамтдаа 2011-05-30 652
28829 hariulj ogno vv? [4] samarochka05 2011-05-30 739
28828 medeh hun bnuu... [3] michyoso 2011-05-30 794
28827 nikiton .. bvsgvi.. itgel.mn 2011-05-30 557
28826 emegtei zagvar saitai gytalnyyd 9900aar zarj baina. inter_shop 2011-05-29 614
28825 asuuya mjlmjl 2011-05-29 505
28824 nudnii sain emneleg zaaj ogch tuslaach.nudnii gemtliin mozart9 2011-05-29 615
28823 anhaaraarai humuusee ene yag unen shuu!!!!!!! nusnud 2011-05-29 730
28822 ҮҮНИЙГ ОРЧУУЛЖ ЧАДАХ ХҮНИЙГ !!!!!!!!!!! [3] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-05-29 883
배너신청
자생병원

배너신청