Moderator: mgl_300
Хүмүүн бид сайн дадлыг тэр бүр эзэмшдэггүй, эзэмших их цаг хугацаа зарцуулдаг бол муу зуршлыг хэзээ ч юм, нэг л мэдэхэд хэвшүүлчихсэн байдаг. Энэ бол бидний маш том алдаа төдийгүй муу зуршлаасаа болж гоо сайхан, цаашилбал эрүүл мэндээ ч алдсаар байдаг юм байна. Энэ удаа буруу зуршил бидний гоо сайхныг хэрхэн хөнөөж, хөгшрөлтийн явцыг наснаас минь эрт явагдах нөхцөлийг бүрдүүлдэг тухай танилцуулахыг зорилоо.
Нарны шил, бээлий өмсөхгүй байх. Нарны хэт ягаан туяа нь арьсыг хамгийн хурдан хөгшрүүлдэг. Тиймээс аль болох том хүрээтэй шил сонго. Мөн SPF-нарны хамгаалттай тосыг байнга түрхэж занш.
Бээлий өмсдөггүй хүний гарын арьс үрчлээтэн, толбо үүсдэг.
Нүдээ байнга нухлах. Нүд, нүдний орчмын арьс маш эмзэг, нимгэн тул ширүүн арьстай гараар нухаад байхад маш амархан унжиж, үрчлээтдэг. Нүдний доор сэлхэрч эхэлвэл удахгүй үрчлээ үүсэхийн дохио. Нэгэнт үрчлээ үүссэн бол: Зовхины арьсыг чангаруулах, цайруулах үйлчлэлтэй тос түрх. Нүдээ нухлахаас сэргийлэхийн тулд сормуусаа буд.
Соруулаар ундаа уух, тамхи татах. Соруулаар ундаа уух болон тамхи татахад уруулын эргэн тойронд нарийн үрчлээсүүд үүсдэг. Энэ үрчлээ нь нүдэнд ил тусахаар, гүн байдаг. Уруулаа арчилж зориулалтын уруул өнгөлөгч, тос болон ядаж 3 хоноод нэг удаа зөгийн бал түрх.
Хамраа байнга оролдох. Өөрийгөө хянадаггүй хүний гар нэг л мэдэхэд ам, хамрыг оролдчихсон байдаг. Хамар бол маш мэдрэмтгий эрхтэн. Арьс нь амархан улайж, батга гарч, бохирддог. Хамрын ханиад хүрсэн үед ч зөөлөн салфеткийг хэрэглэ.
Ярихдаа нүүрний хөдөлгөөн их хийх. Сэтгэл хөдлөлөө нүүрийн хөдөлгөөнөөр илэрхийлж ярьдаг хүний нүүрний арьс амархан үрчлээтдэг. Тухайлбал, хөмсгөө зангиддаг бол хөмсөгний хооронд, хөмсгөө өргөж ярьдаг бол духанд үрчлээ сууна.
Хүчтэй гуужуулагч байнга хэрэглэх. Эмзэг арьстай бол долоо хоног тутамд арьсаа гуужуулагчаар үрээд байвал арьсны хамгаалалтын тогтцыг алдуулж, эпидермисийг эвддэг. Үүний улмаас батга гарах, арьс хогжруутах, арьс цочрох олон сөрөг үр дагавар үүснэ. Мөн эмзэг арьстай бол найрлагандаа жимсний хүчил орсон гоо сайхны бүтээгдэхүүн болгоомжтой хэрэглэ. Дунд зэргийн үйлчлэлтэй гуужуулагчийг хэрэглээд, дараа нь чийгшүүлэгч тос заавал түрх. Хуурай арьсанд бол оливын тос, харин тослог арьсанд гиалуроны хүчил бүхий зориулалтын бүтээгдэхүүнхэрэглэ.
Арьсаа суларч байгааг үл тоох. Хэнд ч анзаарагдам арьс тань суларч эхлэхэд юуны нөлөөгөөр ингэж байгааг анзаарч зохих арчилгааг хийх хэрэгтэй. Арьс суларч байгаагийн гол шинж бол улайлт. Энэ нарны үйлчлэлээр үү, стрессынх үү гэдгээ тодорхойлж эсрэг эмчилгээ арга хэмжээг ав. Цаашлаад батга, сэвх толбо үзэгдээд ирвэл гоо сайхны салонд очиж, ядаж гэрээрээ долоо хоногт нэг удаа тайвшруулах бигнүүр хүзүү, нүүрэндээ тавь.