Moderator: mgl_300

 

Бүсгүй та ялимгүй таргалан жин нэмж, арьс чинь суларч бие чинь нэг л сулбагар байна уу? Бүсгүй хүний гоо үзэсгэлэнг гайхуулан гунхан жавхалзсан алхаа, гоолиг биеийг тань чимэх мини юбка, өндөр өсгийт гоёмсог гутал өмсөхөд арай бэлэн биш байна уу?

Дэлхийн шилдэг топ моделиудаас хамгийн гоё хөл, гуя, өгзгөөрөө гайхуулдаг Эль Макферсон шиг болмоор байна уу? Таны мөрөөдөл биелэхэд хэчнээн амархан болохыг дараах хэдэн дасгалаас хараад гайхна даа.

Гэвч дасгалаа хийхээс өмнө гайхам сайхан хөлтэй байхын нэг үндэс нь эрүүл мэнд, цусны зөв эргэлт, тохирох хувцас зэрэг байдгийг Эль Макферсон анхааруулдгийг сануулъя. Ингээд хөлийг тань гайхамшигтай сайхан болгох дасгалдаа оръё.

Гуяны дасгалууд
Гуяндаа анхааръя! Нуруу тэгшхэн бөгөөд хөлөө алцайн хол тавьсан байна. 2 тийш ээлжлэн сууж биеийнхээ жинг аажуухнаар нэг хөлнөөсөө нөгөө рүү нь шилжүүлнэ.

Гуяны арын хэсгийн булчинг чангалах
Дээш харан хэвтээд хөлөө өвдгөөр нь нугалан бага зэрэг салган тавьсан байна. Гэдсээ түрж байгаа юм шигээр өгзгөө чангалан дээш өргөөд буцаад буулгана.

Хөлийн дотор хэсгийн дасгал /хөнгөн хувилбар/
Зүүн хөлөө нугалан баруун тaлaapaa хэвтэнэ. Баруун хөлөө чангалан өргөсөн хэвээр нь хөлийн үзүүрээрээ /хөл туушдаа тэгшхэн байна/ жижигхэн тойрог дүрслэн хөдөлгөнө. Зүүн талаараа хэвтэн дасгалыг давтана.

Хөлийн дотор талын хэсгийн дасгал /хүнд хувилбар/
Баруун талаараа хэвтэнэ. Ингэхдээ баруун хөлөө нугалан зүүн өвдгөн дээр тавьсан байна. Таазаа өргөж гэдэснийхээ булчинг багасгана. Нөгөө талаараа давтан хийнэ.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

引用 :
http://www.mglclub.com/4549087/9a9/trackback

profile

**Ц.ЭЛГЭМСҮҮ **

2011.05.09 17:51:43
*.31.249.109

Эмэгтэйчүүд өгзөг, бэлхүүсээрээ таргалвал хувцсаа тохируулж өмсөн биеийнхээ галбирыг нууж болдог. Харин давхар эрүү, булцгар хацрыг нуух аргагүй юм. Тиймээс нүүрээрээ турах хүсэлтэй бүсгүйчүүд нэлээдгүй байдаг аж. Хэрэв та нүүрээрээ таргалсан бол дараах дасгалыг хийж, давхар эрүү, булцгар хацрыг ор мөргүй алга болгож болох нь ээ.

Сарын дараа гэхэд таны цаг заваа үрэн байж, идэвхтэй хийсэн дасгалын үр дүн мэдэгдэж эхэлнэ гэнэ шүү. Дасгал хийх хугацаандаа хоол, ундаа зөв тохируулах хэрэгтэйг сануулахад илүүдэхгүй биз ээ.

Давхар эрүү, унжсан хацар бий болох шалтгаанууд:
1. Булчингийн сулрал
2. Илүүдэл жин
3. Удмын болон олдмол бөгтгөр нуруу

4. Толгойгоо унжуулж явдаг муу зуршил
5. Хэвтэж байгаад ном унших
6. Гэнэт турах эсвэл жин нэмэх ялангуяа 40 – 45 наснаас хойш таргалах болон турах үед ажиглагдана

Давхар эрүү нь бамбай булчирхайн үйл ажиллагаа алдагдсанаас үүсч мэдэх тул эмчид заавал хандах хэрэгтэй аж. Үүнээс урьдчилан сэргийлэх аргуудад:

1. Зөв хоолны дэглэм
2. Тусгай дасгал сургуулилт
З. Намхан дэртэй унтах
4. Толгойгоо цэх шулуун өргөж явах

Өглөөний иллэг дасгал
Алчуурын тусламжтайгаар давхар эрүүнд болон унжсан хацранд иллэг хийж болно. Эмийн ургамлын ханданд алчуураа норгоод захаас нь бариад огцом эргүүлж нэлээн хэдэн удаа эрчилнэ. Ингээд эрчилсэн нойтон даавууныхаа хоёр үзүүрээс атган эрүү рүүгээ давтамжтайгаар зөөлөн цохино.

Ургамлын ханд бэлтгэхэд:
Балжингарам, далдуу модны цэцэг, шар дэрс, мянган навчит зэрэг ургамлын аль нь ч болно. Бэлтгэхдээ нэг хоолны халбага хатаасан ургамлыг хагас аяга буцалсан усанд хийж 20 минут хандлах буюу урьд өдөр нь бэлтгэсэн байх ёстой. Үйлчилгээний үр дүнг түргэсгэхийн тулд ургамлын хандаа давстай усанд дүрээд /нэг хоолны халбага далайн давс, эсвэл иоджуулсан давсыг нэг литр усанд уусгана/ дээрхийн адил массаж хийнэ.

Гэхдээ ийм тохиолдолд арьсныхаа онцлогт тохируулан хандаа бэлтгэх нь чухал. Жишээлбэл, Та хуурай арьстай бол ханд хэвийн, тослог арьстай бол уусмал арай өтгөн гашуун байх бөгөөд эмчилгээ массаж хийсний дараа нүүр хүзүүндээ тохирох тосыг түрхээрэй.

Харин хацрын хялгасан судас өргөссөн хүмүүст температурын огцом өөрчлөлт осолтой тул болгоомжилно уу. Тиймээс хандны уусмалын хэм тасалгааны хэмтэй адил байх ёстой.

Хоёр бүрдэлт дасгал: Урт ба богино
Энэ дасгалыг хийснээр та нүүрнийхээ булчинг чангаруулахын зэрэгцээ хүзүүний нугаламын булчингаа хөгжүүлэх боломжтой юм. Үүний тулд толины өмнө суугаад илүүдэл өөхтэй, унжсан арьстай хэсэгтээ тос түрхэх эсвэл лосьоноор арчингаа массаж хийх юм.

Тавхан минут. Энэ дасгалыг гэртээ, мөн ажил дээрээ хийхэд ч тохиромжтой.
1. Эрүүгээрээ хөдөлнө. Толгойгоо хойш нь гэдийлгэн доод уруулаараа дээд уруулаа давуулах маягаар эрүүгээ урагш нь түрнэ.
2. Шүдээ зуугаад доод уруулаа эрүүндээ хүргэх гэж байгаа мэт сунга
3. Амаа жимийн хүзүүнийхээ булчинг чангалаад дараа нь сулла
4. Ширээ тохойлдон гараа атгаж эрүүгээ тул. Дараа нь толгойгоороо гар луугаа хүчтэй дар. Хэсэг хугацаанд бариад сулла. Хөдөлгөөн дээш доош чиглэлтэй байх ёстой. Үргэлж суугаа ажил хийдэг хүмүүст энэ дасгал гайхалтай тохирсон

5. Толгойгоо бөхийлгөн /эрүүний хонхорхой эгэмд тулах ёстой/ гараа хүзүүнийхээ ард авах болно. Дараа нь толгойгоо гараараа дарсан чигтээ хүчлэн өргөхийг хичээнэ.

6. Толгойгоо зүүн тийш хазайлган зүүн мөрөндөө чихээ хүргэнэ. Баруун гараа баруун чамархай дээрээ тавина. Одоо гараа хөдөлгөлгүйгээр, толгойгоороо түрэн баруун мөр лүүгээ хазайна. Толгой баруун мөрөн дээр ирэнгүүт зүүн гараа тавина. Ийм зарчмаар үргэлжлүүлнэ.
7. Толгойгоо бөхийлгөн эрүүгээрээ баруун болон зүүн мөрөндөө хүрнэ.

8. Зүүн хацар дээрээ алгаараа даран толгойгоо баруун тийш эргүүл дараа нь гараа дарсан чигтээ толгойгоо буцааж эргэ. Гараа солин чиглэлээ өөрчил. Зүг бүр лүү 5-10 удаа давтан хий.

“Нүүрээ зурцгаая” бүрдэл дасгал

Уг дасгал нь өмнөх дасгалаас тооны хувьд цөөн, хүнд хэцүү ч үрчлээ нугалааг илүү тэнийлгэхээс гадна бие галбир, ууц нуруу, алхаа гишгээг засах зэрэг хамрах хүрээ ихтэйгээрээ онцлог.
1. Амандаа харандаа /мөчир/ зуугаад агаарт өөрийнхөө нэр эсвэл дуртай үгээ үсэг нэг бүрчлэн уйгагүй нямбай бич. Үүнд хамгийн үр дүнтэй нь М үсэг юм.

2. Босож цээжээ цэхлээд хоёр гараа зөрүүлэн мөрөн дээрээсээ атга. Мөрөн дээрээ сайн дарж хамаг хүчээрээ хүзүүгээ дээш нь сунга. Эцсийн цэгт нь тултал зүтгээд амьсгаа гүнзгий аваарай. Амьсгаагаа түгжин 10 тоолоод аажуухан гаргаж биеэ сулла.

3. Гараа ташаан дээрээ тавьж мөр, цээжээ цэхлэн толгойгоо цээж рүүгээ бөхийлгөн зогсоно. Эрүүгээ баруун мөр рүүгээ алгуур эргүүлээд дараа нь толгойгоо өргөн эрүүгээ баруун мөрөн дээрээ авчираад дахин бэлдэх байдалд орно. Эмч нар гэмтэл бэртэл авахаас болгоомжлон тойруулан эргүүлэх хөдөлгөөнийг хориглодог боловч болгоомжтой хийж болно. Хэрэв толгой эргээд эхэлбэл нүдээ аниарай.

4. Уруулаа цорвойлгон эгшиг үсгүүдийг чангаар дуудах оролдлого хий. Үсгийн байрлал чухал биш бөгөөд харин ч байрыг нь сольж дуудах нь илүү үр дүнтэй. А Э О Ө Ү И Ю Я хэмээн давтан хэлээрэй

List of Articles
编号 标题 作者 日期 查看
公告 За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211395
公告 ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239302
公告 ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366750
公告 ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365277
公告 Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524313
28056 МАРГААШ 9-13 ЦАГ ХҮРТЭЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГ АЖИЛЛАНА** 010-7566-7074** zax-zeel 2011-05-09 634
28055 **СОЛОНГОС ГОО САЙХАНЫ ЭМНЭЛЭГ 55% ХЯМД ҮНЭЭР/ ОРЧУУЛГА VНЭГVЙ/ **010-7566-7074** zax-zeel 2011-05-09 641
28054 ai da yu ch gehew de horvoo [3] itgel.mn 2011-05-09 879
28053 ★★★ HeRBaLiFe ★★★ ЭРҮҮЛЖҮҮЛЖ ТУРААХ БҮТЭЭГДЭХҮҮН sekv_boy 2011-05-09 569
28052 Бариа засал хийж байна МонголТв 2011-05-09 572
28051 SANHUU UZUULNE zaluu123456 2011-05-09 552
28050 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew1 2011-05-09 467
28049 jeremsenii hyanaltand orson yumaa [1] alsaan 2011-05-09 516
28048 mglradio??? [3] pujina 2011-05-09 1920
28047 asyye ????? [1] 인게 2011-05-09 571
28046 ТУУЛАЙ ЖИЛД ---------- БҮСГҮЙЧҮҮД ҮҮНИЙГ УНШААРАЙ !!!!!!!!!! **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-05-09 907
28045 hi bvsgvichvvde surguuliin talaar asuuh gesiin [2] eejmaa 2011-05-09 838
28044 huuhed mongol butsaamaar baina [1] turka0921 2011-05-09 494
28043 OEDOL HIIJ, MASHIN DR AJILLADAG BUSGUI BVAL HOLBOO BARINA UU world sun 2011-05-09 549
28042 ***ILSAN & PAJUD HOLDOOSON BUUZ PIDAL*** DVT 2011-05-09 445
28041 FTW-asuuy? [12] seegii99 2011-05-09 1082
28040 ЭНЭ ҮНЭН ҮҮ ??????? НАЙЗУУДАА ......... [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-05-09 1200
28039 СОЛОНГОСТ ХЯМД ЭМНЭЛЭГТ ЭМЧЛҮҮЛЭХДЭЭ БҮГД АНХААР !!!!!!! [3] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-05-09 885
28038 viznii talaar asuuyaa [3] seegii99 2011-05-09 974
» БҮСГҮЙЧҮҮДЭЭ АНХААРАЛДАА!............. [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-05-09 1124
28036 ,<<<<< ДААНЧ ӨРӨВДМӨӨР НЭГЭН ДЭЭ ...ЮУ Ч ГЭХЭВ ! [7] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-05-09 1053
28035 ACHAA BOLON BICHIG BARIMT ABCH YBNA jaala 2011-05-09 485
28034 eejvvdees asuuya [1] 영원 2011-05-09 679
28033 hairalsand mini uuchlaarai [3] itgel.mn 2011-05-09 766
28032 eejuudee hariulj uguuch [13] namuund 2011-05-09 1337
28031 texno martiin haygiig heleed uguuch? [3] mcblog 2011-05-09 812
28030 Бариа засал хийж байна МонголТв 2011-05-09 479
28029 viz asuuy? [9] LOTUS 2011-05-09 1806
28028 МАРГААШ 9-13 ЦАГ ХҮРТЭЛ ДОТОР БОЛОН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГ АЖИЛЛАНА** 010-7566-7074** zax-zeel 2011-05-09 504
28027 huuhdiin tereg zarna [1] topuser 2011-05-09 630
28026 СОЛОНГОСТ МӨНГӨ ЗАРАХГҮЙ АМЬДАРЧ БОЛНО ..БҮСГҮЙЧҮҮДЭД !!!! [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-05-09 1091
28025 nziinhaa eejiig urival visa n garah boluu [4] jeonju-s 2011-05-09 899
28024 СОЛОНГОСТ МОНГОЛЧУУД НЭГЭН ӨДРИЙГ ИНГЭЖ................ **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-05-09 729
28023 Таныг Америкийн 100 гаруй их дээд сургууль, коллежуудаас сонгон суралцахыг урьж байна Leader CEO 2011-05-09 447
28022 HYAMDAR LIIG TA ENDEES L MEDREKH BNO, OROOD UZ.....32-47" LED, LCD **MGL гишүүн* 2011-05-09 508
28021 Арьсныхаа учирыг олохгүй байгаа бүсгүйчүүдэд зөвөлгөө... MAKE-UP 2011-05-09 3272
28020 БИДНИЙ ХОДООД ХОГНИЙ САВ ,БОХИРЫН ХООЛОЙ БИШ...TA ОМЕГА 3-ЫГ ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ BЭ? MAKE-UP 2011-05-09 486
28019 ТҮНДЭМҮН О HUI САЛОН ... ГОО САЙХНЫ ШИВЭЭС ...Үнэгүй массаж хийлгээрэй бүсгүйчүүдээ MAKE-UP 2011-05-09 475
28018 emegtei zagvar saitai gytalnyyd 9900aar zarj baina. inter_shop 2011-05-09 529
28017 ТАНЫ ДАРАЛТ ХЭВИЙН БАЙНА УУ ?.......................................... G-THINK 2011-05-09 453
28016 massage>>>>>>> 100% G-THINK 2011-05-09 458
28015 Орифлэйм Косметикс 2011 < 2011,04,24-2011,05,15 > ~~~~~~~~ G-THINK 2011-05-09 451
28014 asuuyooo.ejvvdees.xariulj.ogson.tanid.bayarllaa. [3] baagii84 2011-05-09 748
28013 HI BVSGVICHVVDEE TOROL BVRIIN BARAA BNA INCHEOND BOLOMJIIN VNETEI SHVV 수정_0220 2011-05-09 1215
28012 BICHIG BARIMT,AGAARIIN ACHAA ABCH YBNA jaala 2011-05-09 474
배너신청
자생병원

배너신청